Арлын орон
Арлын орон буюу Арлын улс — нэг буюу олон арал дээр оршдог улс орныг хэлнэ. Энэ нь эх газрын улс гэдгээс ялган хэлсэн тодорхойлолт юм.
Дэлхийн нийт улсуудын 25% нь арлын улс байна. Арлын улс нь эх газрын улсыг бодвол харьцангуй тогтвортой оршин тогтнодог боловч тэнгисийн их гүрнүүдэд эзлэн түрэмгийлэгдэх эрсдэлд учирдаг байсан.
Дэлхий дээрх хамгийн том газар нутагтай арал улс бол Индонез юм. Индонез 17 000 арлаас бүрдэнэ. [1][2]
Арлын орнуудын эдийн засаг голчлон уул уурхай, загас агнуур, хөдөө аж ахуй зэрэг олборлох болон тээвэр дамжлагын төв, аялал жуулчлал, санхүүгийн үйлчилгээ зэрэг үйлчилгээнд тулгуурладаг. Ихэнх арал нам доор газар зүйн байрлалтай бөгөөд эдийн засаг, хүн ам нь далайн эрэг, боомтын дагуу төвлөрч хөгждөг. Арлууд далайн түвшний өсөлт зэрэг уур амьсгалын өөрчлөлтөд өртөмтгий.
Алслагдсан, эсвэл чухал ач холбогдолтой арал, олтриг дэлхийд олон байдаг ба аль нэг улсын хараат нутаг дэвсгэр байдаг. Жишээлбэл Энэтхэгийн далайн төв дундах Чагос олтриг нь Британийн харьяа нутаг юм.
Лавлах холбоос
[засварлах | кодоор засварлах]- ↑ Chepkemoi, Joyce (April 25, 2017). "Which Are The Island Countries Of The World?". WorldAtlas.com. Archived from the original on 2017-12-07. Татаж авсан: 2019-08-10.
- ↑ "Population, total 2015-2019". World Bank Open Data. Татаж авсан: 21 April 2021.