Арсиной II
Арсиной II нь (Англи хэл:Arsinoe II) (МЭӨ 316 төрж, МЭӨ 270 оны 7 сард нас барсан.) Фракийн (МЭӨ 300 – МЭӨ 281он) болон Египетийн (МЭӨ 277 – МЭӨ 270 он) хатан хаан юм. Птолеми I Сотерийн охин тэрээр Фракийн хаантай гэрлэсэн (МЭӨ 300 он) бөгөөд хааны хүү Агафоклоос урьдан өөрийн хүүг угсаа залгамжлагчаар зарлажээ. Агафокл Селевкидийн улсаас тусламж авч, дайн өдөөж, Арсинойгийн нөхрийг хөнөөжээ. Арсинойгийн эцэг нэгт ах нь Фраки, Македонд хүчийг олмогцоо түүнтэй гэрлэн, удалгүй нялх хоёр хүүг нь хөнөөжээ. Арсиной Александриад зугтан ирж, өөрийн ах Птолеми II –ийн хатанг хөөн зайлуулж, Фараонтай адилаар түүнтэй гэрлэсэн байна (МЭӨ 277 он). Тэдний энэ үйлдлийг “Филадельфой” буюу “Ахан дүүсийн хайр” хэмээн хэлдэг болжээ. Арсиной Птолемийн алдар хүндээс хуваалцан, ихээхэн хүчтэй болж, амьд сэрүүн ахуйдаа бурхан шиг шүтэгдэх болжээ.
Цахим холбоос
[засварлах | кодоор засварлах]- Coin with her portrait
- Encyclopædia Britannica
- Arsinoe II entry in historical sourcebook by Mahlon H. Smith