Jump to content

Александриа

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Александриа
الإسكندرية
Αλεξάνδρεια
Александриа далбаа
Official logo of Александриа
Хоч: 
Газар дундын тэнгисийн сүйт бүсгүй, Газар дундын тэнгисийн сувд, Алекс
Александриа, Египет
Александриа
Александриа
Египет дэх байршил
Александриа, Африк
Александриа
Александриа
Александриа (Африк)
Солбицол: 31°11′51″N 29°53′33″E / 31.19750°N 29.89250°E / 31.19750; 29.89250Солбицол: 31°11′51″N 29°53′33″E / 31.19750°N 29.89250°E / 31.19750; 29.89250
Улс Египет
МужАлександриа
БайгуулагдсанМЭӨ 331 он
Үүсгэн байгуулагчИх Александр
Засаг захиргаа
 • ЗахирагчАйман Мохаммед Ибрахим Ахмед Атейя[1]
Газар нутаг
 • Хотын бүс1,108 км2 (428 бээр2)
 • Бөөгнөрөл1,661 км2 (641 бээр2)
Өндөр−1 м (−3 фут)
Хүн ам
 (2023)
 • Байр2-р байр
 • Хотын бүс5,362,517
 • Нягтрал4,800/км2 (13,000/бээр2)
 • Бөөгнөрөл6,100,000
 • Нягтрал3,700/км2 (9,500/бээр2)
Иргэдийн нэршилАлександриачууд (Араб: إسكندراني)
ДНБ (нэрлэсэн, 2015 оны тогтмол утга)
 • Жил2024
 • Нийт (Их хот)$26.7 тэрбум[4]
 • Нэг хүнд ноогдох$4,306
Цагийн бүсUTC+2 (ЗЕЦ)
 • Зун (ЗЦ)UTC+3 (ЗЕЗЦ)
Шуудангийн код
21xxx
Бүсийн дугаар(+20) 3
Вэб сайтalexandria.gov.eg

Александриа (Араб: الإسكندرية, al-Iskandariyya, гре. Ἀλεξάνδρεια) Нил мөрний адагт оршдог Египет улсын хамгийн том далайн боомт бөгөөд хоёр дахь том хот юм. 2016 оны байдлаар 4.8 сая байнгын оршин суугчтай тус хот нь Египетийн умард хэсэгт, Мариот нуур ба Газар дундын тэнгисийн эрэг дагуу 32км сунан оршдог. Суэцийн сувгаар дамжин өнгөрөх газрын тос, байгалийн хий болон бусад бараа тээвэрлэлтийн чухал зангилаа болсон аж үйлдвэржсэн томоохон боомт хот юм.

Македоны хаан Аугаа Македоны Александр уг хотыг МЭӨ 332 онд тухайн үеийн архитектор Дейнократын зураг төслөөр баригдсан бөгөөд 1000 орчим жил Египетийн нийслэл байсан.

Александриа хотын уналт МЭ 4, 5-р зуунд эхэлсэн бөгөөд дундад зууны үед энэ нь зөвхөн орон нутгийн ач холбогдолтой хот болсон байв.

Византийн засаглалын үед Александриа хот эзэнт гүрний тэргүүлэх худалдааны хот хэвээр байсан ч 14 сарын бүслэлтийн үр дүнд 641 онд Амр ибн аль-Асын удирдлага дор арабууд Египетийг эзлэн авснаар худалдаанд нь шийдвэрлэх хот байхаа больсон юм. Улмаар шинэ хот болох Фустат (Каир)-ыг байгуулахад нийслэл хот байхаа больжээ. Саяхны судалгаагаар Аугаа Александраас өмнө Ракотис хэмээх хот байсан гэж ажээ.

1517 онд Византийн Эзэнт гүрний эзэмшилд байсан Александриа хот Египетийн хамт туркүүдэд эзлэгдээд дорвитой өөрчлөлт гараагүй байна. 1777 онд хотын хүн ам 6 мянга орчим байсан ажээ.

1820 онд Мухаммед Али паша гэж Туркийн вассал улс Египетийн удирдагч (1805—1848) "Махмудиа" сувгаар Александриа хотыг Нил мөрөнтэй холбож хотын дахин сэргэлт эхэлсэн байна.

1854 онд Александриа хот Каиртай төмөр замаар холбогдсон бөгөөд энэ зам нь Африк тив дэх анхны төмөр зам болсон түүхтэй юм.

Хүн төрөлхтөн энэ хотыг Александрын гэрэлт цамхаг, Александриа хотын номын сан (Эртний дэлхийн хамгийн том номын сан), Ком Эль Шокaфагийн бунхан, Кайт Бэйн цайз зэрэг гайхамшигт дурсгалуудаар нь сайн мэддэг.

Египетийн Суннит урсгалын шашинтай арабчууд Александриа хотын хүн амын дийлэнх хэсгийг бүрдүүлдэг. Тус хотод палестин, ливан, сири, ливи, судан, копт (Дорнын Ортодокс), грек, перс, орос, армени, итали, британи, франц, еврейчүүд амьдардаг байна. Христэд итгэгчид Рамле (Маншия), Гианаклис, Флеминг, Ибрахимия, Спортинг, Шатби, Клеопатра, Сиди Бишр, Ассафра (Эль-Асафра), Мандара (Эль-Мандара) зэрэг хорооллуудад төвлөрдөг юм.

Хүн амын тоо
1777 1882 1966 1986 2006 2012 2013 2016
6000 ↗227 064 ↗1 800 000 ↗2 926 859 ↗4 028 028 ↗4 532 174 ↗4 546 231 ↗4 870 000
2017
↗5 039 975

Александриа боомт хот бол Египетийн санхүү, худалдаа, аж үйлдвэрийн чухал төв юм. Тус улсын гадаад худалдааны 4/3 илүү хувь нь Александриа боомтоор дамждаг бөгөөд голчлон чингэлэг, автомашин, газрын тос, газрын тосны бүтээгдэхүүн, цемент, нүүрс, бордоо, металл, мод, үр тариа, меласс, мал аж ахуй эрхэлдэг ажээ.

Александриа нь газрын тос боловсруулах, нефть химийн, нэхмэл, хүнсний боловсруулах, металлурги, химийн бодис, арьс ширний үйлдвэр, гутал, мужааны үйлдвэр, цаас, тамхи, хөлөг онгоцны болон усан онгоцны засварын үйлдвэр, гэр ахуйн цахилгаан хэрэгслийн үйлдвэр, барилгын материалын үйлдвэрүүдийн өлгий нутаг юм. Мөн энд хөвөн, финник жимс, хүнсний ногоо, жимс жимсгэнэ, түүнчлэн мал аж ахуй, шувууны аж ахуй эрхэлдэг.

Аялал жуулчлал нь Александриагийн эдийн засагт чухал үүрэг гүйцэтгэдэг бөгөөд Газар дундын тэнгисийн эрэг дээрх гайхалтай наран шарлагын газрууд, мөн орон нутгийн сэтгэл татам байдал, түүхэн дурсгалт газруудаараа алдартай. Александриа болон түүний захын хорооллын хамгийн шилдэг зочид буудлуудын тоонд Сан Стефано Гранд Плаза дахь Four Seasons, Sheraton Montazah, Hilton Green Plaza, Hilton Borg El Arab, Radisson Blu Hotel, Helnan Palestine, Iberotel Borg El Arab, Renaissance, Maritime Jolie Ville, Le Metropole, Windsor Palace, Sofitel Cecil, Mercure Romance, Paradise Inn Beach Resort, Maamoura Palace, Delta зэрэг багтдаг.

Александриагийн хамгийн алдартай наран шарлагын газрууд нь Агами, Рас эль-Тин, Шатби, Клеопатра, Рушди, Стэнли, Сан Стефано, Глим Бич, Эль Сарай, Сиди Бишр, Эль Асафра, Эль Мандара, Монтаза, Маамоура, Абукир юм.

Александриа хотод хоёр олон улсын нисэх онгоцны буудалтай. Хотын төвөөс зүүн өмнө зүгт 7 км-т орших Александриагийн олон улсын нисэх онгоцны буудал (эсвэл Эль Нуза нисэх онгоцны буудал), хотын төвөөс баруун тийш 40 км-т орших Борг Эль Араб нисэх онгоцны буудал. Өмнө нь цэргийн нисэх онгоцны буудал байсан Борг Эль Араб нисэх онгоцны буудлыг 2003 оноос хойш агаарын тээврийн компаниуд ашиглаж байна. 2009 онд Александриагийн олон улсын нисэх онгоцны буудал 1.1 сая гаруй зорчигч, Борг Эль Араб нисэх онгоцны буудал 370,000 гаруй зорчигчдод үйлчилжээ.

Хотын дээд боловсролын байгууллагуудаас хамгийн нэр хүндтэй нь улсын Александриагийн Их Сургууль (1938 онд байгуулагдсан), Шинжлэх ухаан, технологи, далайн тээврийн хагас хувийн Арабын академи (1972 онд байгуулагдсан), хувийн Францын ахлах их сургууль (1990 онд байгуулагдсан), хувийн Александрын Инженерчлэл, технологийн дээд сургууль (1996 онд байгуулагдсан), хувийн Фарос Их Сургууль (2006 онд байгуулагдсан) юм. Александриа хотод мөн Франц, Британи, Америк, Германы хэд хэдэн хувийн коллеж, сургууль байдаг.

Цаг уурын мэдээлэл: Александриа (Эль-Нужа нисэх буудал) 1991–2020, туйлын үе 1957–одоо
Сар 1 сар 2 сар 3 сар 4 сар 5 сар 6 сар 7 сар 8 сар 9 сар 10 сар 11 сар 12 сар Жил
Макс. Температур °C (°F) 29.6
(85.3)
33.0
(91.4)
40.0
(104.0)
40.8
(105.4)
45.0
(113.0)
43.9
(111.0)
40.7
(105.3)
39.8
(103.6)
39.0
(102.2)
38.3
(100.9)
35.7
(96.3)
31.0
(87.8)
45.0
(113.0)
Дундаж дээд °C (°F) 18.4
(65.1)
19.0
(66.2)
21.1
(70.0)
24.1
(75.4)
26.9
(80.4)
29.1
(84.4)
30.5
(86.9)
31.0
(87.8)
30.2
(86.4)
27.8
(82.0)
24.0
(75.2)
20.1
(68.2)
25.2
(77.4)
Өдрийн дундаж °C (°F) 14.0
(57.2)
14.4
(57.9)
16.4
(61.5)
19.0
(66.2)
22.2
(72.0)
25.2
(77.4)
27.1
(80.8)
27.8
(82.0)
26.4
(79.5)
23.6
(74.5)
19.6
(67.3)
15.6
(60.1)
20.9
(69.6)
Дундаж доод °C (°F) 9.5
(49.1)
9.7
(49.5)
11.8
(53.2)
14.3
(57.7)
17.8
(64.0)
21.7
(71.1)
23.9
(75.0)
24.4
(75.9)
22.5
(72.5)
19.3
(66.7)
15.1
(59.2)
11.1
(52.0)
16.8
(62.2)
Мин. температур °C (°F) 0.0
(32.0)
1.2
(34.2)
2.3
(36.1)
3.6
(38.5)
8.5
(47.3)
11.6
(52.9)
17.0
(62.6)
17.8
(64.0)
14.0
(57.2)
10.7
(51.3)
4.6
(40.3)
1.2
(34.2)
0.0
(32.0)
Дундаж хур тунадас см (инч) 61.4
(2.42)
35.2
(1.39)
12.8
(0.50)
2.6
(0.10)
1.0
(0.04)
0.0
(0.0)
0.0
(0.0)
0.0
(0.0)
0.8
(0.03)
8.3
(0.33)
36.8
(1.45)
52.7
(2.07)
211.6
(8.33)
Дундаж хур тунадастай өдрүүд (≥ 1.0 мм) 8.2 5.4 2.8 1.2 1.4 0.5 0.4 0.4 0.2 1.2 3.5 5.9 31.1
Дундаж харьцангуй чийгшил (%) 69 67 67 65 66 68 71 71 67 68 68 68 67.9
Дундаж шүүдрийн цэг °C (°F) 7.8
(46.0)
7.8
(46.0)
9.1
(48.4)
11.3
(52.3)
14.4
(57.9)
17.9
(64.2)
20.1
(68.2)
20.4
(68.7)
18.6
(65.5)
15.9
(60.6)
12.6
(54.7)
9.0
(48.2)
13.7
(56.7)
Сарын дундаж нартай цаг 192.0 210.3 247.0 273.9 316.8 353.2 362.2 345.3 296.7 281.7 224.1 195.7 3,298.9
Эх сурвалж 1: NOAA (чийгшил, шүүдрийн цэг, нар 1961–1990)[5][6]
Эх сурвалж 2: Meteo Climat (өгөгдөл)[7]
 Commons: Александриа – Викимедиа зураг, бичлэг, дууны сан
 Wikivoyage: Александриа – Аяллын хөтөч
  1. ↑ "Alexandria Governor". Эх хувилбараас архивласан: 2026-07-24. Татаж авсан: 2026-05-07.
  2. 1 2 3 "Egypt: Governorates, Major Cities & Towns - Population Statistics, Maps, Charts, Weather and Web Information". www.citypopulation.de. Татаж авсан: 2026-05-07.
  3. 1 2 "Major Agglomerations of the World - Population Statistics and Maps". www.citypopulation.de (Америк-англи хэлээр). Эх хувилбараас архивласан: 2024-02-25. Татаж авсан: 2026-05-07.
  4. ↑ "TelluBase—Egypt Fact Sheet (Tellusant Public Service Series)" (PDF). Tellusant. Татаж авсан: 2026-05-07.
  5. ↑ "Alexandria Nouzha Normals 1991–2020". World Meteorological Organization Climatological Standard Normals (1991–2020). Үндэсний далай тэнгис ба агаар мандлын захиргаа. Эх хувилбараас архивласан: 2023-10-01. Татаж авсан: 2026-05-07.
  6. ↑ "Alexandria/Nouzha". World Meteorological Organization Climatological Reference Normals (1961–1990). Үндэсний далай тэнгис ба агаар мандлын захиргаа. Эх хувилбараас архивласан: 2023-10-01. Татаж авсан: 2026-05-07.
  7. ↑ "Station Alexandrie" (Франц хэлээр). Meteo Climat. Татаж авсан: 2026-05-07.