Jump to content

Македоны Александр

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
(Аугаа Александр-с чиглүүлэгдэв)
Их Александр
Македоны хаан (басилевс)

Александр Персийн хаан III Дарийтай тулалдаж байгаа нь. Неаполийн Помпейгоос олдсон Александрын мозаик, Неаполийн Үндэсний Археологийн Музей.
ХаанчлалМЭӨ 336-323
ГрекἈλέξανδρος ὁ Μέγας
Бусад хэргэмЭллиний холбооны хегемон, Египетийн фараон, Персийн Шаханшах
Төрсөн огнооМЭӨ 356 оны 7-р сарын 20
Төрсөн газарМакедоны Пелла
Өнгөрсөн огнооМЭӨ 323 оны 6-р сарын 10 эсвэл 11 (32 настайдаа)
Өнгөрсөн газарВавилони
ӨмнөхII Филип
УдаахIV Александр
Их хатанБактрийн Роксана
Персийн Статейра
ХүүхэдIV Александр
ЭцэгМакедоны II Филип
ЭхЭпирийн Олимпиас

Македоны Александр (гре. Ἀλέξανδρος ὁ Μέγας буюу Μέγας Ἀλέξανδρος,[1] Mégas Aléxandros; МЭӨ 356 онд төрсөн - МЭӨ 323 онд нас барсан),[2] буюу Македоны III Александр (гре. Ἀλέξανδρος Γ' ὁ Μακεδών) эртний Грекийн [3] Македоны хаан (басилевс) (МЭӨ 336–323) байсан. Тэрээр бүх цаг үеийн хамгийн их амжилт гаргасан цэргийн жанжны нэг бөгөөд тулалдаанд ялагдашгүй гэгдэж байлаа. Тэрээр үхэхээсээ өмнө эртний грекчүүдэд мэдэгдэж байсан хуурай газрын ихэнх хэсгийг байлдан дагуулсан.[4][5][n 1]

Александр эх газрын Грекийн ихэнх хот улсыг Македоны засаглал дор Коринфийн холбоонд нэгтгэсэн[6] өөрийн эцэг II Филипийг нас барсны дараа Македоны хаан ширээнд 20 настайдаа суужээ[7]. Өмнөд Грекийн хот улсуудын бослогыг дарж Македоны засаглалыг батжуулж, хойд хөршүүдийнхээ эсрэг богино боловч цус урсгасан аян дайн хийснийхээ дараа, Александр зүүн зүгт Ахеменидийн Персийн Эзэнт Улс руу хүлгийн жолоогоо эргүүлж, улмаар эзлэн авчээ. Тэрээр цааш Анатоли, Сири, Финик, Иудей, Газа, Египет, Согд, Месопотамийг байлдан дагуулж, эзэнт улсынхаа хилийг Энэтхэгийн Панжаб хүртэл тэлжээ. Ядарж туйлдсан цэргүүд цаашаа явж дайтхаас татгалсан тул тэр МЭӨ 324 онд цэргээ эргүүлж, түүний байгуулсан улсын нийслэл болсон Вавилонид буцаж иржээ.

Александр үхэхээсээ өмнө Арабын хойг руу аян дайн хийн, худалдаагаа өргөжүүлж, түүнийхээ дараа армиа баруун зүгт Карфаген, Ром, Иберийн хойг руу эргүүлэхээр төлөвлөж байв. Гэхдээ түүний эхний хүсэл эрмэлзэл нь зүүн зүгт багын багш Аристотелийн ярьж байсан ертөнцийн хязгаар, Гадаад Далай руу чиглэж байлаа.

Александр армидаа гадаадын олон иргэдийг нэгтгэж байсныг нь зарим судлаачид "үндэстнүүдийг холих бодлого" явуулж байсны илрэл гэж үздэг. Тэрээр мөн цэргүүдээ гадаадын иргэдтэй суухыг дэмжиж байсан бөгөөд өөрөө гадаадын хоёр ч гүнжийг авч суужээ.

Александр 12 жилийн турш аян дайн явуулсны эцэст, хумхаа, хор, гэдэсний хижиг, вирусын тархины үрэвсэл эсвэл архидалтын улмаас нас нөгцжээ.[8][9] Александрын өв, байлдан дагуулал түүнийг өнгөрснөөс хойш он удаан жил хадгалагдаж, алс нутгуудад хүртэл Грекийн суурьшил, соёлын нөлөөллийг олон зууны турш түгээсээр байв. Энэ үеийг Эллиний үе гэдэг ба энэ үед Грек, Ойрхи Дорнод, Энэтхэгийн соёл хосолж байсан онцлогтой. Александр өөрөө түүхэнд ул мөрөө тодоос тод үлдээж, грек болон грек бус соёлын домогт мөнхөрсөн ажээ. Түүний гавъяа нь Ахиллын уламжлалын домогт баатар гэж дүрсэлсэн утга зохиолын уламжлалд урам зориг өгсөн юм.[10] Хамгийн сонирхолтой нь эртний Монголчууд хүртэл Сулхарнай буюу хоёр эвэрт хаан гэдэг нэрээр түүнийг мэддэг байжээ. Энэ нь тэрбээр үнэхээр 2 эвэрт дуулга өмсдөг байсаныг нь эртний грекийн түүхчид баталдаг юм.

  1. "Alexander". Online Etymology Dictionary. Татаж авсан: 2008-05-20.
  2. "The birth of Alexander". Livius. Эх хувилбараас архивласан: 2016-10-05. Татаж авсан: 2008-05-20. - Leo Depuydt, 'The Time of Death of Alexander the Great: 11 June 323 BC, ca. 4:00-5:00 PM' in: Die Welt des Orients 28 (1997) 117-135.
  3. Pomeroy, S. (1998). Ancient Greece: A Political, Social, and Cultural History. Oxford University Press. ISBN 0-19-509742-4. {{cite book}}: Unknown parameter |coauthors= ignored (|author= suggested) (help) -Hammond, N. G. L. (1989). The Macedonian State: Origins, Institutions, and History. Oxford University Press, 12–13. ISBN 0-19-814883-6; -Perseus By Daniel Ogden; -Daily Life of the Ancient Egyptians By Bob Brier, A. Hoyt Hobbs; -A Survey of Historic Costume By Phyllis G. Tortora, Keith Eubank ; -Jesus of History, Christ of Faith, By Thomas Zanzig; -Territory By David Storey; -The Man in the Garden By Bronwyn Johnson ; -Why the Nativity? By David Jeremiah; -Zinc By Leon Gray; -A Historical Atlas of India By Aisha Khan ; -Real Things in Nature By Edward Singleton Holden; -Women's Roots By June Stephenson; -The Great White Lies By Howard Randal Cox; -Writing in Ancient Egypt By Jil Fine; -Encountering Ancient Voices By Corrine L. Carvalho; -漫遊世界文明學英語 (20k+2cd) Published by 寂天文化 ISBN 9861840575, 9789861840574 ; -Shema is for Real By Joel Lurie Grishaver, Deena Bloomstone; -The Candlestick By E. Paul Braxton; moreover the Argead Dynasty, to which Alexander belonged claimed direct descend from Argos.
  4. Иш татахад гарсан алдаа: Invalid <ref> tag; no text was provided for refs named danforth
  5. Иш татахад гарсан алдаа: Invalid <ref> tag; no text was provided for refs named stoneman
  6. Sacks, David, (1995), Encyclopedia of the Ancient Greek World, London: Constable and Co. Ltd, ISBN 0-09-475270-2, p. 16.
  7. Bowra, C. M., [1957] (1994), The Greek Experience, London: Phoenix, Orion Books Ltd, ISBN 1-85799-122-2, p. 9.
  8. "Alexander's death riddle is 'solved'". BBC. 1998-06-11. Татаж авсан: 2008-05-20.
  9. "Alexander the Great and West Nile Virus Encephalitis". Centers for Disease Control and Prevention. Татаж авсан: 2008-05-20.
  10. Alexander probably had greater affection for Achilles than for any other historical figure. Lysimachus, one of his boyhood tutors, indulged this fancy by some shamelessly ingratiating nomenclature: Alexander he called Achilles, Philip Peleus and himself Phoenix. Certainly, it seems true that Alexander modelled himself to a degree on the central figure of Homer's Iliad: both of them were prone to stewing sulks, and both held their horses in lofty regard. Macedonian society in general, it seems, was self-consciously Homeric, especially in the art of war.

Нэмж унших материал

[засварлах | кодоор засварлах]
  • Alexander the Great in Fact and Fiction, edited by A.B. Bosworth, E.J. Baynham. New York: Oxford University Press (USA), 2002 (Paperback, ISBN 0-19-925275-0).
  • Baynham, Elizabeth. Alexander the Great: The Unique History of Quintus Curtius. Ann Arbor: University of Michigan Press, 1998 (hardcover, ISBN 0-472-10858-1); 2004 (paperback, ISBN 0-472-03081-7).
  • Brill's Companion to Alexander the Great by Joseph Roisman (editor). Leiden: Brill Academic Publishers, 2003.
  • Cartledge, Paul. Alexander the Great: The Hunt for a New Past. Woodstock, NY; New York: The Overlook Press, 2004 (hardcover, ISBN 1-58567-565-2); London: PanMacmillan, 2004 (hardcover, ISBN 1-4050-3292-8); New York: Vintage, 2005 (paperback, ISBN 1-4000-7919-5).
  • Dahmen, Karsten. The Legend of Alexander the Great on Greek and Roman Coins. Oxford: Routledge, 2006 (hardcover, ISBN 0-415-39451-1; paperback, ISBN 0-415-39452-X).
  • De Santis, Marc G. “At The Crossroads of Conquest.” Military Heritage, December 2001. Volume 3, No. 3: 46–55, 97 (Alexander the Great, his military, his strategy at the Battle of Gaugamela and his defeat of Darius making Alexander the King of Kings).
  • Fuller, J.F. C; A Military History of the Western World: From the earliest times to the Battle of Lepanto; New York: Da Capo Press, Inc., 1987 and 1988. ISBN 0-306-80304-6
  • Gergel, Tania Editor Alexander the Great (2004) published by the Penguin Group, London ISBN 0-14-200140-6 Brief collection of ancient accounts translated into English
  • Larsen, Jakob A. O. "Alexander at the Oracle of Ammon", Classical Philology, Vol. 27, No. 1. (Jan., 1932), pp. 70–75.
  • Lonsdale, David. Alexander the Great, Killer of Men: History's Greatest Conqueror and the Macedonian Way of War, New York, Carroll & Graf, 2004, ISBN 0786714298
  • Pearson, Lionel Ignacius Cusack. The Lost Histories of Alexander the Great. Chicago Ridge, IL: Ares Publishers, 2004 (paperback, ISBN 0-89005-590-4).
  • Thomas, Carol G. Alexander the Great in his World (Blackwell Ancient Lives). Oxford: Blackwell Publishers, 2006 (hardcover, ISBN 0631232451; paperback, ISBN 063123246X).

Грек/Латин бус байр суурь

[засварлах | кодоор засварлах]
  • A. Shapur Shahbazi, "Iranians and Alexander", American Journal of Ancient History n.s. 2 (2003), 5–38: the Persian side of the story.
  • R.J. van der Spek, "Darius III, Alexander the Great and Babylonian scholarship" in: Achaemenid History 13 (2003), 289–346: an overview of several Babylonian sources
  • Two chapters of Jona Lendering's Dutch book Alexander de Grote, which uses the cuneiform sources, are available in translation. In this chapter, he argues that at Gaugamela, Alexander attacked a Persian army that was looking for an excuse to run away; and in this chapter, he offers a Babylonian perspective on Alexander's final days.

Анхдагч эх сурвалж

Бусад


Иш татахад гарсан алдаа: <ref> tags exist for a group named "n", but no corresponding <references group="n"/> tag was found