Аскар Акаев

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Jump to navigation Jump to search
Аскар Акаев

Аскар Акаевич Акаев (ЗХУ-ын ЗСБНКирУ-ын Кызыл-Байрак хотод 1944 оны 11-р сарын 10-нд төрсөн) -Зөвлөлтийн болон Киргизийн улс төрийн зүтгэлтэн, 1991-2005 онд БНКиргизУ-ын Ерөнхийлөгч байсан хүн.

1990 оны 10-р сарын 27-ноос 1991 оны 8-р сарын 31 хүртэл - Зөвлөлт Киргизийн ерөнхийлөгч. 1991 оны 8-р сарын 31-ээс 2005 оны 4-р сарын 11 хүртэл - Бүгд Найрамдах Киргиз улсын ерөнхийлөгч. Дөрвөн удаа (1990, 1991, 1995, 2000) Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулсан. Үүнээс гадна 1994, 2003 оны бүх нийтийн санал асуулгаар бүрэн эрхээ сунгаж байсан. Түүний ерөнхийлөгч байх үеийг улс төрийн харьцангуй тогтвортой эрин үе гэж үнэлж байсан боловч улс орон их авлигад автаж, ажилгүйдэл замбаараагаа алдсан тул "Алтанзул цэцгийн хувьсгал"-д хүргэсэн байна. (хувьсгалын дараа тэрээр Орос руу зугтсан).

Түүнийг эх орноо орхисоны дараа Бүгд Найрамдах Улсын Ерөнхий Прокурорын газраас түүнд болон түүний гэр бүлийн гишүүдийн эсрэг эрүүгийн хэрэг үүсгэн ОХУ-д буцаан шилжүүлэн өгөх тухай хүсэлт илгээсэн ч ОХУ түүнийг шилжүүлэн өгөхөөс татгалзаж байжээ. Тэрээр зугтаасанаасаа хойш Москвад албадан цагаачилж, шинжлэх ухааны чиглэлээр ажлаа хийж байжээ. 2021 оны 8-р сарын 2-нд тэрээр 16 жилийн дараа анх удаа Киргизэд буцаж ирж "Кумтор" алтны уурхайн авилгын хэргээр мэдүүлэг өгсөн байна.