Jump to content

Ассассин

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Ассассинууд (Араб: الحشاشين Ḥashāshīn, мөн Hashishin буюу Hashashiyyin, Перс: حشیشیون / Hašišiyun (ЮниПерс)) гэдэг нь 1092 оноос 1265 оны хооронд Сири, Персийн зарим хэсэгт үйл ажиллагаа явуулж байсан Низари Исмаилизм урсгалын шашны бүлгэм юм. Ассассинууд Персийн Хассан-и Саббахаар удирдуулан уул хадаар орогнож, Персийг захирч байсан Сельжукийн Суннит урсгалын эрх баригчдын эсрэг зэвсэгт тэмцэл явуулдаг байсан аж.

'Ассассинууд' хэмээх нэр дундад зууны үед тэдний дайснууд доромжилсон утгаар нэрлэх болсноос үүдэлтэй. Hashish гэдэг нь "орон гэргүй хүн, цөлөгдөгч" буюу "хог шаар" гэсэн утгатай болно[Daftary 1]. Орчин үеийн англи хэлний "аллага" буюу assassination хэмээх үг нь уг нэрнээс гаралтай юм. Марко Поло зэрэг аялагчдын бичиж үлдээсэн тэмдэглэлд тэд алуурчин болохоор бэлтгэгдсэн, нийгмийн дайснууд мэтээр дүрслэгдсэн байдгаас ийн нэрлэх болжээ.

1256 онд Хүлэгү урьд хожид цуглуулаагүй их Монгол цэрэг цуглуулж аян дайнд морджээ. Мөнх хааны зарлигаар нийт эзэнт гүрний арван дайчин бүрийн нэгийг Хүлэгүгийн цэрэгт дайчлан цуглуулсан. Ассасинуудтай байлдан хэдэн удаагийн оролдолгоор ялан дийлсэн.Тэрбээр Луруудыг амархан дийлсэн бөгөөд түүний нэр хүндээс айн сүрдсэн Ассассинууд нэвтэршгүй бат бөх цайз болох Аламутаа эсэргүүцэн тулалдахгүй тавьж өгчээ.

  • Daftary, Farhad (1998). A Short History of the Ismailis: Traditions of a Muslim Community. Edinburgh, UK: Edinburgh University Press. ISBN 978-1845117177. Татаж авсан: September 15, 2010.
  1. х. 13