Ахал муж
Харагдац
Ахал муж (туркм. Ahal welaýaty; Орос: Ахалский велаят; Англи: Ahal Province) — Туркменистан улсын таван мужийн нэг. 1992 онд байгуулагдсан. 97,160 км2 нутаг, 939,700 хүнтэй. Зөвлөлт Туркменистаны үед Ашхабад муж (орос. Ашхабадская область) гэдэг нэртэй байлаа. Дотроо Абадан, Тежен гэсэн 2 хот, нэр бүхий 9 хошуу, бүгд 11 нутаг болж хуваагдана. Мужийн засаг захиргаа Ак-Бугдай хошууны Аннау балгасанд байрладаг.
Цахим холбоос
[засварлах | кодоор засварлах] Commons: Ахал муж – Викимедиа зураг, бичлэг, дууны сан