Ацикловир

Aciclovir structure.svg
Aciclovir.jpg

Ацикловир нь дезоксигуанозины аналог бөгөөд эхлээд вирусийн тимидин киназагийн оролцоотой монофосфатыг үүсгэж, цааш эсийн киназагаар трифосфат болно. Ингээд шинээр үүсч байгаа вирусийн нуклейн хүчлийн утаслагт гуанозины оронд нэгдэж, вирусийн полимеразагийн идэвхийг сонгомлоор дарангуйлна.

Ациклогуанозины фосфоржих явцад вирусийн киназа зайлшгүй шаардлагатай тул вирус халдаагүй эсэд үйлчилдэггүй.

Уг бэлдмэлийг герпес, салхинцэцгийн вирусийн халдварын үед хэрэглэж байна. Герпес вирусийн ацикловирт тэсвэртэй мутант илэрч, вирусийн тимидин киназа эсвэл ДНХ-полимеразагийн генийн мутацитай холбоотой болох нь тогтоогджээ. ДНХ полимераза ферментийг хориглон вирусийн ДНХ-ийн репликацийг дарангуйлна. Ингэснээр вирусийн үржил өсөлт саатна.