Баарангийн Пүрэвдаш
Баарангийн Пүрэвдаш (1950 онд Говь-Алтай аймгийн Төгрөг суманд төрсөн-2023 оны 12-р сарын 25-нд нас барсан) - Монгол улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч, нийтлэлч, зохиолч.
Намтар
[засварлах | кодоор засварлах]1969 онд Говь-Алтай аймгийн Төгрөг сумын дунд сургууль төгссөн.
1975 онд ЗХУ-ын Эрхүүгийн Их сургуулийн сэтгүүлчийн анги төгссөн.
1975 оноос Монголын Радио, телевизийн улсын хороонд /МРТУХ/ Гадаад нэвтрүүлгийн редактор, хариуцлагтай редактор.
Тэрбээр 1977 оноос МАХН-ын Төв хороонд зааварлагч, хэлтсийн орлогч эрхлэгчийн ажил хашиж байсан.
1986 онд ЗХУ-ын Нийгмийн ухааны академид дэд эрдэмтний зэрэг хамгаалсан.
1990 оны 5-р сараас "Ардын эрх" зэрэг Монголын төвийн хэвлэлд хариуцлагатай нарийн бичгийн дарга, ерөнхий редактор, эрхлэгч зэрэг алба хашиж байсан. "Өнөөдөр" сониныг үүсгэн байгуулагчдын нэг.
1996 оны 2-р сараас 8-р сард МОНЦАМЭ-гийн захирал.
2000 оны 9-р сарын 8-наас 2011 он хүртэл Монголын Радиогийн захирлаар томилогдон ажиллаж байсан зэрэг хариуцлагатай ажил эрхэлж байсан.
Бүтээл
[засварлах | кодоор засварлах]"Шанаган булаг", "Тэнгэр цэлмэнэ", "Нартай өдрийн дурдатгал" ном хэвлүүлсэн.
Гэр бүл
[засварлах | кодоор засварлах]Эхнэр Цогтхишишг, нэг хүү, хоёр охинтой.