Баатархүүгийн Пүрэвсайхан
| Хувийн мэдээлэл | |
|---|---|
| Төрсөн огноо | 1989 он |
| Алдар цол | |
| Бөхийн цол | Улсын заан |
| Улсын заан | 2016 |
| Улсын харцага | 2014 |
| Улсын начин | 2012 |
| Аймгийн арслан | 2010 |
| Аймгийн заан | 2009 |
| Улсын наадмын барилдааны амжилт | |
| Шөвгөрсөн | 7 (2012, 2014, 2016, 2020, 2023, 2024, 2025) |
| Шинэчлэгдсэн огноо: 2025-07-12 | |
Баатархүүгийн Пүрэвсайхан (1989) нь Ховд аймгийн Чандмань сумын уугуул, үндэсний бөхийн улсын заан юм.
Аймаг, Цэргийн наадмын дэвжээнд
[засварлах | кодоор засварлах]2009 оны Ховд аймгийн баяр наадамд аймгийн заан Ч.Цогбаярт өвдөг шороодон үзүүрлэж " Аймгийн заан " цол хүртсэн.
2010 оны Бүх цэргийн баяр наадамд тав давж шөвгөрөн " Өрнөх " чимэг хүртсэн. 2010 оны Ховд аймгийн баяр наадамд аймгийн начин В.Туяазаяагаар долоо даван түрүүлж " Аймгийн арслан " цол хүртсэн.
2012 оны Бүх цэргийн баяр наадамд аймгийн заан Б.Ганзоригт өвдөг шороодон үзүүрлэж чимэг нэмсэн.
Улсын наадмын дэвжээнд
[засварлах | кодоор засварлах]2012 оны АХ-ын 91 жилийн ойн баяр наадамд улсын гарьд Ж.Бат-Эрдэнээр дөрөв, улсын заан Д.Баасандоржоор тав давж " Монгол улсын начин " цол хүртсэн.
2013 оны АХ-ын 92 жилийн ойн баяр наадамд улсын харцага Т.Мөнгөнцоожоор дөрөв давж тавын даваанд улсын начин Б.Гончигдамбад өвдөг шороодсон.
2014 оны АХ-ын 93 жилийн ойн баяр наадамд улсын харцага Ө.Даваабаатараар дөрөв, улсын харцага Ц.Содномдоржоор тав, улсын арслан Д.Азжаргалаар зургаа давж " Монгол улсын харцага " цол хүртсэн
2016 оны АХ-ын 95 жилийн ойн баяр наадамд аймгийн арслан Д.Тангадаар дөрөв, аймгийн арслан Б.Бат-Эрдэнээр тав, цэргийн арслан Б.Ганзоригоор зургаа, улсын харцага Ц.Содномдоржоор долоо давж " Монгол улсын заан " цол хүртсэн.
2020 оны АХ-ын 99 жилийн ойн баяр наадамд аймгийн арслан Ц.Цогт-Эрдэнээр дөрөв, улсын начин Д.Амарсайханаар тав, аймгийн арслан Н.Мустафагаар зургаа, аймгийн арслан Б.Зоригтбаатараар долоо давж "Монгол улсын заан" цолоо баталж "Саруул сайжрах" чимэг нэмсэн.
2023 оны АХ-ын 102 жилийн ойн баяр наадамд аймгийн арслан Б.Бат-Оршихоор дөрөв, аймгийн хурц арслан О.Наранбаатараар тав, цэргийн арслан Л.Отгонбаатараар зургаа давж "Үнэн зоригт" чимэг нэмсэн.
2024 оны АХ-ын 103 жилийн ойн баяр наадамд аймгийн арслан Д.Эрдэнэтулгаар дөрөв, аймгийн хурц арслан М.Буяндэлгэрээр тав давж "Өсөх идэр" чимэг нэмсэн.
2025 оны АХ-ын 104 жилийн ойн баяр наадамд аймгийн арслан Ч.Алтангэрэлээр дөрөв, улсын начин Х.Цогтгэрэлээр тав, улсын начин Б.Түмэндэмбэрэлээр зургаа давж "Цогт гарамгай" чимэг нэмсэн.
Үндэсний бөхийн амжилт
[засварлах | кодоор засварлах]| Жил | Түвшин | Бөхийн тоо | Цол | Давсан тоо | Авсан цол/чимэг | Тэмдэглэл |
|---|---|---|---|---|---|---|
| 2025 | Улс | 512 | Улсын Заан | 6 | Цогт Гарамгай | |
| 2024 | Улс | 512 | Улсын Заан | 5 | Өсөх Идэр | |
| 2023 | Улс | 512 | Улсын Заан | 6 | Үнэн Зоригт | |
| 2022 | Улс | 1024 | Улсын Заан | 3 | ||
| 2021 | Цуцлагдсан | Улсын Заан | Ковидоос болж тэмцээн цуцлагдсан. | |||
| 2020 | Улс | 512 | Улсын Заан | 7 | Саруул Сайжрах | |
| 2019 | Улс | 512 | Улсын Заан | Эрхээ хасуулсан. | ||
| 2018 | Улс | 512 | Улсын Заан | Эрхээ хасуулсан.[2] | ||
| 2017 | Улс | 512 | Улсын Заан | 3 | ||
| 2016 | Улс | 1024 | Улсын Харцага | 7 | Улсын Заан | |
| 2015 | Улс | 512 | Улсын Харцага | 3 | ||
| 2014 | Улс | 512 | Улсын Начин | 6 | Улсын Харцага | |
| 2013 | Улс | 512 | Улсын Начин | 4 | ||
| 2012 | Улс | 512 | Аймгийн Арслан | 5 | Улсын Начин |
|
| Улсын Наадмын Түрүү Улсын Наадмын Шөвөг Аймаг/Сумын Наадам Цол ахисан | ||||||
Эх сурвалж
[засварлах | кодоор засварлах]- ↑ "Баатархүүгийн Пүрэвсайханы амжилт". Дэвжээ.мн - Үндэсний бөхийн мэдээллийн сан.
- ↑ "Улсын заан Б.Пүрэвсайхан допинг хэрэглэжээ". news.mn.