Бага оврын усан цахилгаан станц

Бага оврын усан цахилгаан станц гэдэг нь гидравлик энергийг төвлөрсөн, жижиг усан цахилгаан станц хэлбэрээр ашиглахыг хэлдэг.

Монгол Улсын бага оврын усан цахилгаан станцын өнөөгийн байдал[засварлах | кодоор засварлах]

  • Бага оврын 11 УЦС Монголд байдаг. Үүнээс зарим нь зуны улиралд үйл ажиллагаа явуулж байна. Дунд чадлын Дөргөн, Улаанбоомын гэх УЦС 2 байдаг бөгөөд жилийн дөрвөн улиралд үйл ажиллагаа явуулж байна.
  • Манай оронд 528 кВт-ын хүчин чадалтай анхны УЦС 1959 онд Өвөрхангай аймгийн Хархорины услалтын системийн бүрэлдэхүүнд байгуулагдсан бөгөөд түүнээс хойш Увс аймгийн Жигжийн голын 200 кВт, Завхан аймгийн Богдын голын 2000 кВт, Ховд аймгийн Манхан, Мөнххайрханы 150 кВт, Үенчийн 930 кВт, Говь-Алтай аймгийн Гуулингийн 400 кВт, Хөвсгөл аймгийн Эрдэнэбулганы 200 кВт, Завхан аймгийн Тосонцэнгэлийн 380 кВт-ын хүчин чадалтай УЦС-уудыг барьж ашиглалтанд оруулсан ба Завхан аймгийн Цэцэн-Уул, Завханмандал суманд бага чадлын УЦС-ын барилга ажил дуусах шатандаа явагдаж байна. Баруун бүсийн эрчим хүчний хангамжийг сайжруулах зорилгоор 2005-2008 онд Завхан голын 11МВт-ын Улаанбоомын УЦС, Ховд аймгийн Дөргөний 12 МВт-ын УЦС-уудыг барьж байгуулан дуусч байгаа бөгөөд ойрын үед ашиглалтанд бүрэн хүчин чадлаар нь оруулахаар ажиллаж байна. Өргөн уудам газар нутагтай монгол орны сум сууринг нийтэд нь эрчим хүчний нэгдсэн системд холбох бололцоо муу байгаагаас шалтгаалан тухайн бүс нутагт ойртуулан бага оврын усан цахилгаан станцаар эрчим хүчний хэрэглээг хангах үүднээс энэ төрлийн УЦС-ыг бариж ашигладаг. Хөдөөгийн сум, баг, суурин газруудыг өндөр хүчдлийн цахилгаан дамжуулах шугам, дизель цахилгаан станцаар эрчим хүчээр хангаж болох боловч импортоор авдаг шатахууны өндөр өртөг, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөлөл, тээврийн зардал, цахилгаан дамжуулах шугамын алдагдал, барьж байгуулах үнэ өртөг өндөр зэргээс шалтгаалан цахилгаан хангамжийн хязгаарлагдмал түвэгтэй байдлыг буй болгодог. Хүн ам цөөн суурин газрууд нь хоорондоо алс зайтай, тархай байрладаг манай орны хувьд ихээхэн өвөрмөц цахилгаан хангамжийг буй болгодог бөгөөд нэн ялангуяа хөдөө нутагт тухайн бүс нутагт тохирсон байгаль цаг уурын онцлогтой уялдсан эх үүсвэрийг ашиглах нь хамгийн тохиромжтой арга зам гэдэг нь сүүлийн үед улам бүр нотлогдож байна.

Манай оронд сэргээгдэх эрчим хүчийг өргөнөөр ашиглах, түүний дотор хамгийн хямд, томоохон чадал гарган ашиглах илүү их боломжтой нь усны эрчим хүчийг гэж үзэх бүрэн үндэслэлтэй юм.

Монгол орон усны эрчим хүчний зохих хэмжээний нөөцтэй боловч хангалтгүй судалж ашиглаж ирсэн байна. Усны эрчим хүчийг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр ашиглах асуудлыг 1950 оноос хойш эхэлж, усны эрчим хүчний нөөцийн хамгийн анхны үнэлгээг 1960 онд хийж Монгол орны усны эрчим хүчний нийт чадлыг 3800 МВт гэж ойролцоогоор тооцсон байдаг.

Бага чадлын УЦС-ыг ашиглалтанд оруулж хөдөөгийн сум сууринг цахилгаанаар хангаж байгаа нь цаашид усны эрчим хүчийг ашиглах өргөн боломж байгааг харуулж байна. Мөн Булган аймгийн Сэлэнгэ мөрөн дээр 300 МВт-ын, Булган аймгийн Эгийн гол дээр 220 МВт-ын, Орхон гол дээр 100 МВт- ын хүчин чадалтай УЦС барихаар техник эдийн засгийн үндэслэл болон урьдчилсан судалгааны ажил хийгдэж Монгол улсын Засгийн газрын шийдвэр удаа дараа гарч байсан боловч тухайн үеийн төр, засгийн удирдлагуудын үйл ажиллагаанаас шалтгаалан өнөөдрийг хүртэл эдгээр УЦС-ыг барих ажил зогсонги байдалд ороод байна. Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын Мунгаашийн гол дээр 200кВт-ын, Баян-Өлгий аймгийн Булганы 400кВт-ын, Майхан толгойн 21 МВт-ын хүчин чадалтай УЦС-уудын ТЭЗҮ-ийг боловсруулах ажлыг хийж гүйцэтгэсэн байна. Цаашид эрчим хүчний системийн горимыг тогтворжуулах, эрчим хүчний аюулгүй байдлыг хангахад усны эрчим хүчний оролцоог нэмэгдүүлэх бодлогоор Ховд аймгийн Эрдэнэбүрэнд 64 МВт-ын, Хөвсгөл аймгийн ×аргайтад 24 МВт-ын хүчин чадлын УЦС-уудыг барих техник эдийн засгийн үндэслэл боловсруулах,тооцоо судалгааны ажлуудыг хийгээд дуусч байна. Манай оронд одоогийн байдлаар ажиллаж байгаа УЦС-ын байдлыг хүснэг-1-д үзүүлэв.

УЦС-уудын нэр, хүчин чадал, кВт Зураг төсөл боловсруулсан газар БУА-ыг гүйцэтгэсэн байгуулага Барилга байгууламжийн шийдэл Хөрөнгө оруулалтын төрөл 1.Богдын гол 2000 кВт Усны бодлогын хүрээлэн Орон нутгийн усны барилгын байгуулага Ус дөхүүлэх сувагтай Улсын төсөв 2.Гуулин 400 кВт Зарубежводстрой Орон нутгийн усны барилгын байгууллага Услалтын ситемийн сувгаас Улсын төсөв 3.Манхан 150кВт БНХАУ-ын зураг төслийн институт Орон нутгийн усны барилгын байгууллага Ус дөхүүлэх сувагтай Улсын төсөв, орон нутгийн хөрөнгө 4.Мөнххайрхан 150 кВт “Ус эрдэнэ” ХХК Орон нутгийн усны барилгын байгууллага Ус дөхүүлэх сувагтай Улсын төсөв 5.Өндөрхангай 150 кВт Усны бодлогын хүрээлэн, Вьетнам улсын институт Орон нутгийн усны барилгын байгууллага Ус дөхүүлэх сувагтай Тоног төхөөрөмж - Вьетнам улсын тусламж, БУА -улсын төсөв 6. Хар хорин 528 кВт БНХАУ БНХАУ Услалтын ситемийн сувгаас БНХАУ-ын тусламж 7. Үенч 860 кВт Зарубежводстрой Орон нутгийн усны барилгын байгуулага Ус дөхүүлэх сувагтай Улсын төсөв 8. Тосонцэнгэл 375 кВт ХБНГУ Орон нутгийн усны барилгын байгуулага Голын гулдрилын, усны төвшин өргөх далантай ХБНГУ-ын буцалтгүй тусламж 9. Эрдэнэбулган 200 кВт “Монхайдро Констракшн” ХХК Зарубеж—водстрой Ус дөхүүлэх сувагтай Дани улсын Засгийн газрын буцалтгүй тусламж 10. Тайшир 11000 кВт АМЕК-СМЕК, МСэС Синохайдро, КАМКО, БНХАУ Далантай МУЗГ, Кувейт, Абу Даби сан – зээл 11. Дөргөн 12000 кВт БНХАУ-ын Ханданы зургийн институт СФЕКО групп, БНХАУ Далантай СФЕКО группын Хөрөнгө оруулалт

Хархорин, Гуулингийн УЦС-ууд услалтын системийн ус дөхүүлэх сувгийг ашиглан түрэлтийн усан сан, түрэлтийн хоолой, станцын барилга, ус зайлуулах суваг гэсэн шийдэлтэйгээр баригдаж дан ганц эрчим хүч үйлдвэрлэх үйл ажиллагаагаар хязгаарлагдахгүй газар тариалангийн үйлдвэрлэлд ашигласнаар УЦС-ын барилга байгууламжийн хөрөнгө оруулалтын үр ашгийг ихээхэн хэмжээгээр нэмэгдүүлэх боломж олгосон байна. Ус дөхүүлэх суваг ашиглах нь төвлөрсөн эрчим хүчний системээс алслагдсан сум суурин газруудыг дулааны улиралд цахилгаан эрчим хүчээр хангах, зөвхөн тухайн хэрэглэгчид зориулагдсан хязгаарлагдмал чадлыг гаргаж ашиглах хамгийн өртөг хямдтайд тооцогддог хувилбар юм.

Манай орны бага чадлын УЦС-ын техник технологийн шийдэл, ашиглалтын байдлыг станц тус бүрээр үзүүлбэл. Үүнд:

Богдын голын УЦС[засварлах | кодоор засварлах]

УЦС нь толгойн барилга, ус дөхүүлэх суваг, түрэлтийн сан, түрэлтийн хоолой, станцын барилга, хаях суваг зэрэг барилга байгууламжаас бүрддэг. УЦС-аас 35кВ-ын 36км урт цахилгаан дамжуулах шугамаар Улиастай хоттой холбосон байна. УЦС-ын техникийн үндсэн үзүүлэлтүүд:

Станцын суурилагдсан хүчин чадал: 2000 кВт
Ус дөхүүлэх сувгийн урт: 2.5 км
Ус дөхүүлэх сувгийн хөндлөн огтлол: Трапец
Тооцоот түрэлт: 35м
Тооцоот зарцуулга:7.0м3/с
Турбины төрөл, марк: Францис, HL240-WJ-71
Генераторын төрөл: SFW-J1000-10/143C

Богдын голын УЦС-ын анхны хийсэн зураг төслийн техникийн шийдэл, барилга байгууламжийн чанар, ашиглалтын байдал хангалтгүй зэргээс шалтгаалан эвдэрч байнга засвар шаардах болсон тул 2005 оноос ХБНГУ-ын буцалтгүй тусламжийн хөрөнгөөр станцын толгойн барилга байгууламж, ус дөхүүлэх суваг, түрэлтийн сан, ус халиагуур, түрэлтийн хоолойн тулгуур, хаях, сувгийг дахин шинэчилж, ашиглалтанд оруулсан.

Шинэ болон хуучин сувгууд Сувгийг геотекстел, геомембранаар доторлож байгаа нь

Ус зайлуулах суваг Деривацийн сувгийн доторлогоо

Түрэлтийн усан сангаас илүүдэл ус хаягч Хаях суваг

Гуулингийн УЦС[засварлах | кодоор засварлах]

УЦС-ыг Гуулингийн услалтын системийн сувгийг ашиглан 400кВт-ын хүчин чадалтайгаар 1998 онд барьж ашиглалтанд оруулсан байна. Станц түрэлтийн сан, түрэлтийн хоолой, станцын барилга, хаях суваг зэргээс бүрдэнэ.

Станцын суурилагдсан хүчин чадал: 400кВт
Тооцоот түрэлт: 40м
Тооцоот зарцуулга: 0.87м3/с
Турбины төрөл, марк: Францис, HL260-WJ-42
Генераторын төрөл: SFW-J75-6/493

Услалтын системийн суваг Ус хуваарилах байгууламж

Станцын барилга, түрэлтийн хоолой, хаях суваг УЦС-ын турбин генератор

Манханы УЦС[засварлах | кодоор засварлах]

Манхан сумын төвийг цахилгаанаар хангах зорилгоор 1998 онд Төгрөгийн гол дээр ус дөхүүлэх сувагтай бага чадлын УЦС барьж ашиглалтанд оруулсан. УЦС нь усны төвшин өргөх шороон боомт, ус дөхүүлэх суваг, түрэлтийн сан, түрэлтийн хоолой, станцын барилга, хаях суваг зэргээс бүрддэг.

Станцын суурилагдсан хүчин чадал: 150кВт
Тооцоот түрэлт: 13.8м
Тооцоот зарцуулга: 0.87м3/с
Турбины төрөл, марк: Францис, HL260-WJ-42
Генераторын төрөл: SFW-J75-6/493

Хагшаас угаах барилга Ус татамж хагшаас угаах барилга

Ус татамжтай холбогдох хэсэг, 30м чулуут бетоноор хийсэн далан

Турбин генератор

Түрэлтийн сангийн илүүдэл ус халиагуур Шороон боомт дундаа шавар зүрхэвчтэй, дээд суурийн налуу чулуун өнгөлгөөтэй

Мөнххайрханы УЦС[засварлах | кодоор засварлах]

Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар баригдаж ашиглалтанд орсон. Мөнххайрханы УЦС–ын толгойн барилга Цэнхэр, Улиастай голуудын уулзвар дээр байрласан, усны төвшин өргөх боомт, дөхүүлэх суваг, усан сан, түрэлтийн хоолой, станцын барилга, ус хаях суваг зэрэг байгууламжаас бүрдэнэ.

Станцын суурилагдсан хүчин чадал: 150кВт
Үүсгэх түрэлт: 7.5м
Зарцуулга: 3.8/0.7/м3/с
Турбины төрөл, марк: Каплан
Генераторын төрөл: SFW-J75-6/200

УЦС-ын толгойн барилгын шороон боомтын ажил хийгдэж байгаа нь

Түрэлтийн усан сан Босоо тэнхлэгт агрегат

Спираль камер

Өндөрхангайн УЦС[засварлах | кодоор засварлах]

Вьетнам улсын тусламжаар 1989 онд барьж ашиглалтанд орсон. Өндөрхангайн УЦС нь толгойн барилга, дөхүүлэх суваг, түрэлтийн сан, түрэлтэт хоолой, станцын барилга, ус хаях суваг зэрэг байгууламжаас бүрддэг.

Станцын суурилагдсан хүчин чадал: 200 кВт
Ус дөхүүлэх сувгийн урт: 1.9 км
Ус дөхүүлэх сувгийн хөндлөн огтлол: Трапец
Тооцоот түрэлт: 17.5м
Тооцоот зарцуулга: 1.5м3/с


Усны түвшин өргөх далан Ус дөхүүлэх суваг, илүүдэл ус халиагч

Турбин генератор УЦС-ын байшин, түрэлтэт хоолой

Үенчийн УЦС[засварлах | кодоор засварлах]

Үенчийн УЦС нь 2005 онд баригдаж ашиглалтанд орсон. УЦС нь деривацийн усан цахилгаан станц бөгөөд нийт деривацийн сувгийн урт нь 5020м, ус хаях сувгийн урт нь 273м, түрэлтийн сан, түрэлтийн хоолой, станцын барилга зэргээс бүрдэнэ. Үенч голын усыг улирлын тохируулгатайгаар ашиглахаар 14 м өндөр шороон боомт барьсан бөгөөд усан сан нь 1,338,000. шоо метр ус хуримтлуулах боломжтой. УЦС нь хаврын шар ус урсаж эхлэх үеэс намрын мөс тогтох хүртэлх дулааны улиралд дунджаар 210 хоног ажиллана. Суурилагдсан чадал нь 960кВт бөгөөд Үенч, Алтай, Булган сумдын хэрэглэгчдийг эрчим хүчээр хангах зориулалттай баригдсан ба Үенч голын урсацын хэмжээнээс хамаарч жилдээ 1.1-2.4 сая кВт*ц цахилгаан эрчим үйлдвэрлэнэ.

Үенчийн УЦС-ын улирлын тохируулгатай усан сан Усан сан, ус тохируулах барилга

Төмөр бетон хавтан доторлогоотой деривацийн суваг Гатлуур хоолой /Акведук/

Түрэлтийн сан, түрэлтийн хоолой Станцын барилга

Тосонцэнгэлийн УЦС[засварлах | кодоор засварлах]

Тосонцэнгэл сумын Идэрийн гол дээр ХБНГУ-ын буцалтгүй тусламжаар 2006 онд баригдаж ашиглалтанд орсон. Голын усны төвшинг 62м урт, 17м өргөн 3.0м өндөр бетонон далангаар өргөж, 3.3м-ийн түрэлт үүсгэнэ. УЦС ус халиах далан, усан сан, загас өнгөрүүлэх байгууламж, станцын байшин, ус хаях хэсэг зэргээс бүрдэнэ. Энэ УЦС нь монгол орны хамгийн анхны далантай УЦС þм. УЦС-ын зураг төсөл боловсруулахад ашигласан голын ус зүй, техник-эдийн засгийн үзүүлэлтүүд:

Станцын төрөл: Гольдролын
Суурилагдсан хүчин чадал: 210+165кВт
Тооцоот түрэлт: 3.3м
Тооцоот зарцуулга: 14м3/с
Турбины төрөл: Каплан /босоо/

Халиах далан, стианцын барилга 250кВт, 125кВт-ын босоо агрегат

Загас өнгөрүүлэх ба турбины зарцуулгыг зохицуулах хаалтууд УЦС-ын байршил, үерийн үед зохицуулах хаалт

Тосонцэнгэлийн усан цахилгаан станцын усан сан

Эрдэнэбулганы УЦС[засварлах | кодоор засварлах]

Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын нутагт сумын төвөөс 3 км зайтай газар Эгийн гол дээрх усан цахилгаан станцыг Дани улсын буцалтгүй тусламжийн хөрөнгөөр 2006 онд барьж ашиглалтанд оруулсан. УЦС-ын барилга байгууламжийн ажлын зураг төсвийг “Монхайдро” ХХК 2001 онд боловсруулсан. УЦС-ын барилга байгууламж дараах үндсэн хэсгүүдээс бүрдэнэ.

Ус дөхүүлэх суваг
Ус хуваарилах болон загас өнгөрүүлэх барилга
Деривацын суваг
Турбины ус авах камер
Турбин генератор
Ус зайлуулах камер
Ус зайлуулах суваг
Станцын барилга

Усан цахилгаан станцын үйлдвэрлэсэн эрчим хүчийг 250КВа-ийн дэд өртөөгөөр 2.86 км зайд 10кВ-ын цахилгаан дамжуулах шугамаар сумын төврүү дамжуулдаг.

Толгойн барилга Деривацийн суваг

Станцын барилга Хаях суваг

Цэцэн-Уулын УЦС[засварлах | кодоор засварлах]

Завхан аймгийн Цэцэн-Уул сумын нутагт сумын төвөөс 25 км зайтай газар Галуутайн гол дээрх усан цахилгаан станцын барилгын ажлыг Дани улсын тусламжийн хөрөнгөөр ГТХАН-ийн “Сэргээгдэх эрчим хүчийг Монголын хөдөөд дэмжих” төслөөр 2006 онд эхлүүлсэн бөгөөд 2008 онд ашиглалтанд оруулна. УЦС-ын барилга байгууламжийн ажлын зураг төсвийг Герман улсад боловсруулсан байна.

УЦС-ын барилга байгууламж дараах үндсэн хэсгүүдээс бүрдэнэ. • Усны түвшин өргөх чулуун далан h=12м • Үерийн ус өнгөрүүлэх ус халиагуур • Хагшаас цэвэрлэгч • Турбины камер • Турбин, генератор • Ус хаях камер • Станцын барилга

Усан цахилгаан станцын үйлдвэрлэх эрчим хүчийг 250кВт-ийн дэд өртөөгөөр Сантмаргац сумруу 25км, Цэцэн-Уул сум руу 25км зайд тус тус 10кВ-ын цахилгаан дамжуулах шугамаар дамжуулна.

Дөргөний УЦС[засварлах | кодоор засварлах]

Дөргөний УЦС нь Их нууруудын хотгорыг холбосон байгалийн ховор тогтоц бүхий Хар ус- Далай нуурыг холбосон Чонохарайх гол дээр байгуулагдсан бөгөөд байгалийн бэлэн усан сантайгаараа ердийн УЦС-аас өвөрмөц онцлог давуу талтай юм. Чонохарайх голын усны нөөцийг ашиглан усан цахилгаан станц барих техник эдийн засгийн үндэслэл, зураг төслийг ОХУ-ын “Гидропроект” эрдэм шинжилгээ зураг төслийн институтээр анх хийлгэсэн байна.

Дөргөний усан цахилгаан станцын техникийн үндсэн үзүүлэлтүүд[засварлах | кодоор засварлах]

Суурилагдсан хүчин чадал 12 МВт
Жилд үйлдвэрлэх цахилгаан 38 сая кВт
Усан сангийн ашигтай эзэлхүүн 170 сая м3
Тооцоот түрэлтийн өндөр 13,5 м
Агрегатын тоо 3 ш
Ажлын дугуйны диаметр 2,5 м

Дөргөний УЦС нь станцын үндсэн барилга, ус хаях ба дөхүүлэх суваг, шороон далан, менежментийн барилга зэрэг үндсэн хэсгээс бүрдэх бөгөөд 4.2 МВт-ын турбин 3 ширхэг турбин ажиллана. Мянгадын хувиарлах цахилгаан дамжуулах сүлжээгээр дамжуулан Ховд, Увс, Баян-Өлгий аймгийн буюу Баруун бүсийн эрчим хүчний системийн томоохон эх үүсгүүр болох бөгөөд тэдгээрийн ойролцоо орших олон арван сумын эрчим хүчний асуудлыг шийдвэрлэх чухал ач холбогдолтой

Станцын ерөнхий байдал[засварлах | кодоор засварлах]

Дөргөний УЦС-ын суурилагдсан хүчин чадал нь 12 МВт бөгөөд жилдээ 38 сая. кВт.цаг үйлдвэрлэнэ. Сүүлийн жилүүдэд ОХУ-аас импортоор жил бүр авдаг 40 гаруй сая.кВт.цаг цахилгааныг авч байгааг дотоодоосоо ханган Баруун бүсийн эрчим хүчний системийг өөрийн найдвартай эх үүсгэвэртэй болгож, эрчим хүчний хангамжийн аюулгүй байдал, найдвартай ажилагааг хангах чухал ач холбогдолтой юм. Дөргөний УЦС-нь 110 кВ-ын цахилгаан дамжуулах шугамаар Баруун бүсийн эрчим хүчний системтэй Мянгадын дэд станцад холбогдож Увс, Ховд, Баян-Өлгий аймгийн төв болон ойролцоо орших сумдын төвийг эрчим хүчээр найдвартай хангах юм. Станцын барилга угсралтын болон тоног төхөөрөмж суурилуулах ажлыг 2008 оны 10 дугаар сард дуусч, ашиглалтанд оруулаад байна.

Улаанбоомын УЦС[засварлах | кодоор засварлах]

Монгол Улсын Засгийн Газар, Арабын Эдийн Засгийн Хөгжлийн Кувейтийн Сан, Эдийн засгийн Абу Даби Сангийн хооронд станцыг барьж байгуулахад шаардагдах хөрөнгийн зээлийн хэлэлцээрүүд байгуулагдсан юм. Улаанбоомын УЦС-ын барилгын ажлын гүйцэтгэгчээр БНХАУ-ын Синохайдро корпораци, тоног төхөөрөмжийг нийлүүлэх, угсарч суурилуулах ажлын гүйцэтгэгчээр БНХАУ-ын Камко Интернейшнл компаниуд шалгаран 2004 оны 10 дугаар сараас ажлаа эхэлсэн.

Улаанбоомын УЦС-ын үндсэн барилга байгууламж нь голын урсацыг шилжүүлэх 6м голчтой 165м урт туннель, барилгын үйлдвэрлэлийн бааз, ажилчдын түр тосгон, 305 м урт 6 м диаметертэй ашиглалтын туннель, станцын барилга 50м өндөр, хярын урт нь 192м, эзэлхүүн нь187 000м³ багтаамжтай далан зэрэг болно. УЦС-ын үндсэн үзүүлэлтүүд:1. Суурилагдсан чадал 11 МВт 2. Жилд үйлдвэрлэх цахилгаан 37 сая кВтц 3. Далангийн өндөр 50 м4. Далангийн урт 190 м6. Төсөвт өртөг 38,9 сая $ 7. Цахилгаан дамжуулах шугам: Алтай хот хүртэл 47 км 35кВ Улиастай хот хүртэл 135 км 110 кВ Сумдын төвүүд хүртэл 260 км 10-35 кВ 8. Агрегатын тоо 4 ш

Станцын барилга угсралтын ажлыг 2007 онд, тоног төхөөрөмжийн угсралт, суурилуулалтын ажлыг 2008 оны 10 дугаар сард дуусаж эхний агрегатыг ашиглалтанд оруулсан ба усан сангийн дүүргэлт зохих түвшиндээ хүрээгүйгээс бүрэн хүчин чадлаараа ажиллаж чадахгүй байна. УЦС-ыг ашиглалтанд оруулснаар хоёр аймгийн төв болон Говь-Алтай аймгийн Тайшир, Бигэр, Жаргалан, Халиун, Шарга, Баян-уул, Дэлгэр,Төгрөг, Завхан аймгийн Цагаанчулуут, Цагаанхайрхан, Шилүүстэй, Отгон, Алдархаан зэрэг сумууд эрчим хүчээр найдвартай хангагдах боломжтой болоод байна.

УЦС-ын хөгжлийн цаашдын төлөв[засварлах | кодоор засварлах]

Монгол улсыг 2004-2008 онд хөгжүүлэх үндсэн чиглэл болон “Монгол Улсын Эрчим хүчний нэгдсэн систем хөтөлбөр”-т Орхон болон Эгийн голын дээр томоохон хүчин чадалтай УЦС, Хөвсгөл аймгийн Дэлгэр мөрөн дээр Чаргайтын УЦС, Ховд аймгийн Эрдэнэбүрэнгийн УЦС болон бага чадлын УЦС-уудыг барьж байгуулахаар заасан юм. Энэ зорилгоор Баян-Өлгий аймгийн Булган, Завхан аймгийн Завханмандал, Цэцэн-уул, Ховд аймгийн Мөст, Хөвсгөл аймгийн Мунгааш зэрэг жижиг голууд дээр бага чадлын улирлын чанартай ажилладаг УЦС-уудыг барьж байгуулах судалгааны ажил хийгдээд байна. Мөн Сэлэнгэ мөрөн, Онон голын усны эрчим хүчний нөөцийг аж ахуйн эргэлтэнд оруулах шаардлага зүй ёсоор тавигдаж байна.

Монгол улсын Эрчим хүчний салбарын хөгжлийг дан ганц нүүрсний эх үүсгэвэрт тулгуурласан бус, олон талын эрчим хүчний эх үүсгэвэрт тулгуурласан байдлыг хангахын тулд Төвийн эрчим хүчний системд томоохон чадлын усан цахилгаан станц байгуулах замаар эрчим хүчний эх үүсвэрийн хүч чадлын зохистой бүтцийг бүрдүүлэх, нөгөө талаас Таван-Толгой, Оюу толгой, Шивээ-Овоо, Цагаан сувраг зэрэг бүтээгдэхүүнээ экспортод гаргах төлбөрийн чадвар сайтай томоохон үйлдвэрийн хэрэглэгчдийг дотоодоосоо цахилгаанаар хангах гэсэн нэг нь нөгөөдөө харилцан нөлөөлж байдаг үйлдвэрлэгч, хэрэглэгч хоёрын үр ашгийг дээшлүүлэх стратегийг баримтлах нь зүйтэй гэсэн дүгнэлт зах зээлийн тогтолцооны өнөөгийн нөхцлөөс урган гарч байна.

Ийнхүү эрчим хүчний эх үүсвэр болон хэрэглээнд адилхан ач холбогдол өгч, хөгжлийн зөв бодлогоор чиглүүлэх нь зах зээлийн тогтолцооны нөхцөлд эрчим хүчний салбарыг өөрийгөө санхүүжүүлэн аваад явж чадахуйц тогтвортой хөгжлийн зам дээр гаргах олон улсын туршлагаар нотлогдсон сонгомол арга юм. Ер цаашдаа ямар ч УЦС-ыг барьж байгуулахын өмнө дан ганц эрчим хүчний зориулалтаар бус усан сан байгуулж усалгаатай газар тариалан хөгжүүлэх, загас үржүүлэх, амралт сувилал, шинэ хот суурин газар болон усны дутагдалтай говь-хээрийн бүсийн усан хангамжийн асуудлыг иж бүрэн цогцоор нь шийдвэрлэх зэрэг олон талт асуудлуудыг шинжлэх ухааны үндэслэлтэй сайтар судалж баталсны үндсэн дээр улс орны хэтийн хөгжлийн төлөв байдалтай нягт уяалдуулан барьж байгуулах нь зүйтэй юм.

Цахим холбоос[засварлах | кодоор засварлах]

 Commons: Бага оврын усан цахилгаан станц – Викимедиа зураг, бичлэг, дууны сан