Jump to content

Бадамжавын Чогсом

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Бадамжавын Чогсом (1930 онд төрж, 2021 оны 11 сарын 6-нд нас барсан) нь Монголын уран зураач. Ардын зураач, Урлагийн гавьяат зүтгэлтэн, Франц улсын ардын зураач, урлаг судлалын ухааны магистр, хүндэт профессор юм. Монголын дүрслэх урлагт үнэтэй хувь нэмэр оруулсан хүний нэг билээ.

Олхонууд овогтой Бадамжавын Чогсом нь 1930 онд Говь-Алтай аймгийн Тайшир сумын нутаг Яст гэдэг газар төржээ. Б.Чогсом нь 1939-1946 онд Улаанбаатар хотод бага ба бүрэн дунд боловсрол эзэмшиж, 1942 - 1945 онд Зураг урлалын газрын дэргэдэх зургийн оройн сургууль, 1946-1948 онд мөн газарын дэргэдэх Зургийн сургуулийг төгсөж, 1949-1950 онд Монгол улсын их сургуулийн гадаад харилцаа, 1950-1957 онд Москвагийн олон улсын харилцааны дээд сургууль, 1967 онд Улсын багшийн дээд сургуулийн уран зургийн ангийг тус тус дүүргэж улмаар уран зураг, урлаг судлалын магистр, Боловсролын хүндэт профессор цол хүртэж байсан.

1944 онд "Үйлдвэрийн комбинат" уран зураг нь анхны том бүтээл нь байв.

1957 онд Зураг урлалын харьяа Дүрслэх урлагийн сургуулийг төгссөн. 1967 онд УБДС-ийн анхны уран зургийн ангийг дүүргэжээ.

1948-1949 онд Б.Чогсом нь зургийн сургуульд багш, 1957-1959 онд Гадаад явдлын яаманд ажиллав.

1959-1960 онд “Үнэн” сонины газар “Матар” сэтгүүлийн зураачаар ажиллажээ.

1960-1961 онд Монголын уран бүтээлчдийн холбоонд гадаад харилцааны референтээр ажиллаж байлаа.

1961-1972 УБДС, ХБДС-ийн уран зургийн багшаар, 1972-1974 онд МУЭХ-нд зураач, урлаг судлаач, эрхлэгчээр ажилласан байна.

1974-1981 онд МУИС-ийн архитектурын ангид уран зургийн багшаар, 1981-1984 онд МУЭХ-нд бие даасан уран бүтээлчээр тус тус ажиллажээ.

1984-2005 онд УБДС, СУИС, ПТИС, Монгени сургуулиудад уран зураг, хар зураг, урлагийн түүх, технологи, өнгө судлал, баримлын багшаар ажиллаж байсан.

Б.Чогсом нь эх орондоо болон Англи, Болгар, Польш, Чехословак, Турк, Югослав, Япон, Герман, Финланд, Орос, Литва, Вьетнам, Солонгос, Хятад, Норвеги, Бельги, Франц улсуудад уран бүтээлийн үзэсгэлэнгээ гаргасан.

Хэвлэл мэдээлэлд

[засварлах | кодоор засварлах]

Гавьяа шагналууд

[засварлах | кодоор засварлах]
  • 1982 онд Монголын Урчуудын Эвлэлийн Хорооны (МУЭХ) тэргүүний ажилтан цол
  • 1986 онд МУЭХ-ны нэрэмжит шагнал
  • 1986 онд Алтан гадас одон
  • 1991 онд Ардын хувьсгалын 70 жилийн ойн медаль
  • 1991 онд Сүхбаатарын одон
  • 1998 онд Уран зураг, урлаг судлалын магистр
  • 2001 онд Ардын хувьсгалын 80 жилийн ойн медаль
  • 2003 онд Монгол Улсын Урлагийн Гавьяат Зүтгэлтэн
  • 2003 онд Бүгд Найрамдах Франц улсын “Франц ба Дэлхийн Урлаг Утга зохиолын Хүндэт Одон” буюу Францын Ардын зураач цол
  • 2004 онд "Монголын түүхэнд мөнхрөх гавьяатай үйлстэн" хүндэт өргөмжлөл
  • 2004 онд Монголын зурхай сүнс судлалын ухааны академийн "Хүндэт академич"
  • 2005 онд Боловсролын “Хүндэт Профессор” цол
  • 2005 онд АНУ-ын хүн судлалын хүрээлэнгийн 2005 оны “Шилдэг хүн”
  • 2006 онд Их Монгол улс байгуулагдсаны 800 жилийн ойн медаль, АНУ-ын “The world medal of freedom” медаль
  • 2008 онд Монгол Улсын Ардын зураач цол
  • 2008 онд “Найрамдлын Алтан Од” одонгоор тус тус шагнагдсан байна.