Бадрахын Найдалаа
Бадрахын Найдалаа (1975 оны 7 сарын 9-нд төрсөн) нь Монголын улс төрч. Б.Найдалаа нь Улаанбаатар хотод төрж өссөн, Хөгжлийн эдийн засагч, Эдийн засгийн ухааны магистрын зэрэгтэй.
Боловсрол
[засварлах | кодоор засварлах]Суурь мэргэжил нь эдийн засаг, санхүү. Тэрбээр Нийслэлийн 23-р дунд сургуулийг дүүргэж, Санхүү Эдийн Засгийн Дээд Сургуулийг санхүү, бизнес, эдийн засгийн чиглэлээр бакалавр зэрэгтэй төгссөн. Япон улсын Кобэ их сургуульд эдийн засгийн ухааны мастерын зэрэг хамгаалсан. Мастерын судалгааны ерөнхий чиглэл нь хөгжлийн эдийн засаг сэдэвт суурилсан судалгаа байсан.
Ажлын туршлага
[засварлах | кодоор засварлах]1997 оноос СЭЗДС-д Эдийн засгийн онолын багшаар ажиллаж гараагаа эхэлсэн бөгөөд банк санхүүгийн салбарт голлон ажилласан байна. Чингис хаан, Хаан зэрэг банкинд зээлийн бодлого, эрсдэлийн удирдлага чиглэлээр удирдах түвшний ажил эрхэлж байсан бөгөөд хожмоо энэ туршлага дээрээ суурилан салбарын мэргэжлийн холбоо болох Монголын банкны холбоог удирдаж, инстүүцийн хувьд шинэчлэн, жишиг болохуйц мэргэжлийн холбоо болгон богино хугацаанд хүргэж чадсан байна. Үүнээс гадна Монголын томоохон хувийн хэвшлийн компаниудад Хөрөнгө оруулалт, бизнес хөгжлийн албыг удирдан ажиллаж тулгамдсан, мухардсан тодорхой ажил, асуудлуудыг хариуцан шийдэж байсан ажлын туршлагатай. Мөн 2011-2012 онд Монголын Эдийн засгийн форумыг удирдан ажиллаж, хариуцан зохион байгуулсан бөгөөд төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаа, олон нийтийн ажлын туршлага хуримтлуулсан байна. Үндсэн ажил үүргийнхээ зэрэгцээ судалгааны, бизнесийн болон олон нийтийн олон төслийг удирдах болон зөвлөх байдлаар байнга зэрэгцэн ажиллаж ирсэн байна.
Улс төрийн замнал, түүх
[засварлах | кодоор засварлах]ХҮН намын анхдагч, лидер. Бадрахын Найдалаа нь 2015 онд байгуулагдсан ХҮН намын анхдагчдын нэг бөгөөд тэрээр ХҮН намын үзэл санаа, үзэл баримтлал, үнэт зүйлсийг гардан боловсруулах, нийтэд илтгэн түгээх, анхны манлайлагчдыг нэгтгэн цуглуулах, зохион байгуулахад, тодруулбал улс төрийн намын үзэл санаа, эд эс, цөм гишүүд бүрэлдэхэд гол үүрэг гүйцэтгэсэн манлайлагч юм.
ХҮН нам нь 2024 оны сонгуулийн үр дүнгээр ХҮН нам УИХ-д 8 суудалтай, хэмжээ нөлөөгөөрөө улс төрийн гуравдагч хүчин болон хүлээн зөвшөөрөгдсөн бөгөөд хамтарсан засагт орж, засгийн эрхийг барилцаж буй улс төрийн хүчин болон өргөжсөн байна (www.hunnam.mn)
Сонгуульт ажил:
- 2016-2024 онд ХҮН намын дарга, Удирдах зөвлөлийн гишүүн
- 2024 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн, УИХ дахь ХҮН намын зөвлөлийн дарга
- 2025 оноос Монгол Улсын Их Хурлын Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооны дарга
Сонирхол, хобби
[засварлах | кодоор засварлах]Түүх, соёл, газар зүй, улс үндэстний хөгжил, үндэстэн ба улсыг бүтээх, улс нийгмийн хөгжил, улс төр [1] Бадрахын Найдалаа нь эдийн засагч, түүн дотроо хөгжлийн эдийн засагч боловч хөгжлийг зөвхөн эдийн засгийн хөгжил, өөрөөр хэлбэл эдийн засгийн өсөлт, эд баялгийн хуримтлал дээр хөгжил бий болдог гэх тогтсон загварыг зөв гэж үзддэггүй, үндэсний түүх, хүнийх нь онцлог чанар, нэгтгэх итгэл үнэмшил, шашин, үндэсний ижилсэл, тэдгээрийг хэлбэржүүлэх зохистой бодлого бол бодитой хөгжлийн бодлого гэж үздэг. Жишээ нь, Монгол Улсын хувьд хөгжлийн гарц нь аль нэг улсыг дууриаж хөгжих биш “Монгол монголоороо хөгжих” юм. Энэ чиглэлээр уншиж, судалж, тодорхой гаргалгаа шийдлийг сошиал сувгуудаараа тогтмол илэрхийлж ирсэн байна.
Судалгаа, нийтлэл
[засварлах | кодоор засварлах]Блог, пост, нийтлэл бичиж иржээ. Монголын түүх, соёл, монгол хүний онцлог чанарууд болон дэлхийн хөгжлийн хандлагыг харьцуулан судалж, хөгжлийн гаргалгааг тодорхойлсон “Монгол хүний товчоон” (2019) бүтээлийн санаачлагч, гол зохиогч бөгөөд түүх, нийгмийн асуудлууд, хөгжил ба монгол хүн, монгол соёлын холбоос, хөгжлийн гарцын талаар пост, нийтлэл, ярианууд хийж, нийтэд хуваалцаж иржээ.
Гаднын холбоосууд
[засварлах | кодоор засварлах]- https://twitter.com/Naidalaa
- https://www.facebook.com/naidalaa/about
- http://www.hunnam.mn/?id=271
- https://web.archive.org/web/20200628215700/http://www.control.mn/i/911/#.XvceMLGEaf0
- https://ikon.mn/lr/gy2
- https://web.archive.org/web/20160816120147/http://mba.mn/%D0%BC%D0%BE%D0%BD%D0%B3%D0%BE%D0%BB%D1%8B%D0%BD-%D0%B1%D0%B0%D0%BD%D0%BA%D0%BD%D1%8B-%D1%85%D0%BE%D0%BB%D0%B1%D0%BE%D0%BE%D0%BD%D1%8B-%D0%B3%D2%AF%D0%B9%D1%86%D1%8D%D1%82%D0%B3%D1%8D%D1%85-%D0%B7%D0%B0%D1%85%D0%B8%D1%80%D0%BB%D0%B0%D0%B0%D1%80-%D0%B1-%D0%BD%D0%B0%D0%B9%D0%B4%D0%B0%D0%BB%D0%B0%D0%B0-%D1%82%D0%BE%D0%BC%D0%B8%D0%BB%D0%BE%D0%B3%D0%B4%D0%BB%D0%BE%D0%BE/