Байнай Гордон
Байнай Гордон | |
---|---|
Унгарын ерөнхий сайд | |
Албан тушаал хашсан 2009 оны 4 сарын 14 – 2010 оны 5 сарын 29 | |
Ерөнхийлөгч | Шоёом Ласло |
Өмнөх | Дюрчань Ференц |
Дараах | Орбан Виктор |
Үндэсний хөгжил, эдийн засгийн сайд | |
Албан тушаал хашсан 2008 оны 5 сарын 15 – 2009 оны 4 сарын 14 | |
Ерөнхий Сайд | Дюрчань Ференц |
Өмнөх | Какошь Чаба |
Дараах | Варга Иштван |
Орон нутгийн засаг захиргаа, бүс нутгийн хөгжлийн сайд | |
Албан тушаал хашсан 2007 оны 7 сарын 1 – 2008 оны 5 сарын 14 | |
Ерөнхий Сайд | Дюрчань Ференц |
Өмнөх | Ламперт Моника |
Дараах | Женесей Иштван |
Үндэсний Ассемблейн гишүүн | |
Албан тушаал хашсан 2014 оны 5 сарын 6 – 2014 оны 5 сарын 26 | |
Хувийн мэдээлэл | |
Төрсөн | Байнай Жёрж Гордон 1968 оны 3 сарын 5 Унгар, Сегед |
Улс төрийн нам | Хамтдаа |
Эхнэр, Нөхөр | Ицсак Андреа (анхны) Хайду Моника (2 дахь) |
Хүүхэд |
|
Алма матер | Будапештын эдийн засгийн их сургууль (одоогийн Будапештын Корвинус их сургууль) |
Мэргэжил | Эдийн засагч |
Байнай Георги Гордон (Унгар: Bajnai György Gordon, 1968 оны 3 сарын 5-нд Сегедэд төрсөн) нь Унгар улсын долоо дахь ерөнхий сайд юм. 2009 оны 3 сард, тэр үеийн ерөнхий сайд Дюрчань Ференц огцрохоо зарласны дараа эрх баригч Унгарын Социалист Нам Байнайг дараагийн ерөнхий сайд болгохоор нэрийг нь дэвшүүлжээ[1]. 2009 оны 4 сарын 14-нд Унгарын парламент Дюрчаньд итгэл үл үзүүлсний дараа Байнай ерөнхий сайдаар томилогдсон[2]. Байнай 2010 оны парламентын сонгуулийн үр дүнд Орбаны тэргүүлсэн 2 дахь засгийн газар эмхлэн байгуулагдах хүртэл ерөнхий сайдаар ажиллажээ.
2012 онд Байнай зүүний либерал хөдөлгөөнүүд болон иргэний байгууллагуудын эвсэл болох "Хамтдаа 2014"-ийг байгуулж улс төрд эргэн ирсэн бөгөөд зүүн-төвийн намуудыг нэгтгэн, 2014 оны парламентын сонгуульд Орбаны Фидес намыг сөрөн зогсох эвсэл бий болгон, өөрөө ерөнхий сайдад нэр дэвших зорилготой байв. Гэсэн ч зөвшилцөлд хүрээгүй тул 2013 оны 3 сарын 8-нд Хамтдаа хэмээх намыг байгуулан, сөрөг хүчний 5 намтай эвсэж 2014 оны сонгуульд оролцсон ч амжилтад хүрсэнгүй, өөрөө жагсаалтаар парламентад сонгогдсон хэдий ч улс төрийг орхисон юм. Улмаар 2014 оны 9 сард Парист төвтэй хөрөнгө оруулалтын сан болох Меридиам Инфраструктурын үйл ажиллагаа эрхэлсэн захирлаар томилогджээ.
Эшлэл
[засварлах | кодоор засварлах]Өмнөх Дюрчань Ференц |
Унгарын ерөнхий сайд 2009 – 2010 |
Дараах Орбан Виктор |