Балжиннямын Суманчулуун

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Jump to navigation Jump to search

Балжиннямын Суманчулуун нь Говь-Алтай аймгийн Тонхил сумын харьяат, Үндэсний бөхийн аймгийн хурц арслан цолтой бөх. 2019 оноос эхлэн Б.Суманчулуун арслан маань Дорноговь аймгийн Сайншанд сумаар овоглон барилдаж байгаа билээ.

Амжилт[засварлах | edit source]

Улсын наадмын дэвжээнд[засварлах | edit source]

Он Амжилт
2011 Ардын хувьсгалын 90 жилийн ойн баяр наадамд улсын начин М.Жамъянпүрэвээр дөрөв давж, тавын даваанд улсын начин А.Цацабширт өвдөг шороодсон. 1024
2014 Ардын хувьсгалын 93 жилийн ойн баяр наадамд улсын харцага Л.Пүрэвжаваар дөрөв, улсын гарьд Ж.Бат-Эрдэнээр тав давж "Монгол улсын начин" хэмээх эрхэм цолыг хүртсэн ч наадмын дараа авсан сэргээшийн шинжилгээгээр сэргээш илэрсэн гэж үзэн, тав давсан амжилтыг тооцохгүй болгон начин цолыг хураасан. 512
2016 Ардын хувьсгалын 95 жилийн ойн баяр наадамд улсын начин Ч.Батчулуунаар дөрөв давж, тавын даваанд улсын харцага Ц.Содномдоржид өвдөг шороодсон. 1024

Аймгийн наадмын дэвжээнд[засварлах | edit source]

Он Амжилт Бөхийн тоо
2005 Говь-Алтай аймгийн баяр наадамд тав давж шөвгөрөн "Аймгийн начин" цол хүртсэн. 128
2006 Дундговь аймгийн баяр наадамд Аймгийн начин Я.Мөнхтөрөөр найм даван түрүүлж "Аймгийн арслан" цол хүртсэн. 256
2011 Говь-Алтай аймгийн баяр наадамд зургаа давж шөвгөрсөн. 256
2012 Баян-Өлгий аймгийн баяр наадамд тав давж шөвгөрөн чимэг нэмсэн. 256
2018 Бүх цэргийн баяр наадамд зургаа давж шөвгөрөн " Хичээнгүй " чимэг нэмсэн. 256
2019 Дорноговь аймгийн баяр наадамд аймгийн начин Б.Бат-Эрдэнээр найм даван түрүүлж " Хурц " чимэг нэмсэн. 256