Jump to content

Балжирын Догмид

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Балжирын Догмид
Төрсөн: 1945
Дорноговь аймгийн Алтанширээ сум
Ажил үйл 3охиолч
Улс орон Монгол Улс
Боловсрол Дээд
Төрөл Яруу найраг, Богино өгүүллэг
Шагнал Төрийн шагнал, Ардын Уран Зохиолч, Соёлын Гавьяат Зүтгэлтэн

Балжирын Догмид (1945 онд Дорноговь аймгийн Алтанширээ сумын Чулуунгишгэр хэмээх газар төрсөн) - Монгол Улсын Төрийн соёрхолт, Ардын Уран Зохиолч, Соёлын Гавьяат Зүтгэлтэн, богино өгүүллэгийн нэрт зохиолч юм.

1962 онд дунд сургууль дүүргэж, Санхүү эдийн засгийн техникумд элсчээ.

Сургуулиа дүүргээд Аймагт санхүүгийн хэлтсийн байцаагчаар ажиллаж байв.

1989 оноос "Үнэн", "Шинэ хөдөө" сонинуудад ажиллаж байсан.

"Хөх тэнгэрийн зарлиг" өгүүллээрээ "Алтан өд" шагнал хүртжээ.

  • “Хүлэг” /1970/
  • “Цэнхэрлэн харагдана” /1974/
  • “Гал шарга” /1986/
  • “Хулангийн шанд” /1989/
  • “Ус уухын заяа” /1991/
  • “Догшин хутагтын сахиус” /1990/
  • “Цөвүүн цагийн богд” /1992/
  • “Учрах тавилан” /1993/
  • “Хайрын нулимс хатдаггүй” /1993/
  • “Үхэл ирвээс үл эмээтүгэй” /2004/
  • “Оосор бүчгүй орчлон” /2009/
  • “Санаж, сарвайх нутаг ус мину” /2014/
  • “Улаан тарианы хүүхнүүд” /2015/
  • “Зүүдний цагаан унага” /2018/
  • “Туулайн тал” /2018/
  • “Бүргэд тэнгэрт хальдаг” /2021/
  • “Дөлгөөн Дон” /2021/

Бичсэн кино зохиол

[засварлах | кодоор засварлах]
  • Догшин хутагтын сахиус
  • Оосор бүчгүй орчлон буюу чонын дурлал
  • Шувуу тэнгэрт үүрээ засдаггүй
  • Учрах тавилан
  • Төрийн хэргэм
  • Хайрын нулимс хатдаггүй
  • Анхны хайрын дууль
  • Талын зам