Jump to content

Банзарын Доржпалам

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Банзарын Доржпалам
Ерөнхий мэдээлэл
Төрсөн1949
ХарьяалалМонгол үндэстэн
МэргэжилЭрдэмтэн, Химийн ухааны доктор (ph.d)


Банзарын Доржпалам (1949 оны 5-р сарын 27-нд Баянхонгор аймгийн Бууцагаан сумын “Цагаан Толгой” гэдэг газар төрсөн) Монгол Улсын эрдэмтэн-химич.

Төгссөн сургууль

[засварлах | кодоор засварлах]
  • 1956-1960 он  Бууцагаан сумын Ерөнхий боловсролын дунд сургууль
  • 1960-1963 он  Байдрагийн 7-н жилийн сургууль
  • 1963-1967 он  Баянхонгорын 10 жилийн сургууль
  • 1967-1972 он  Москвагийн Улсын их сургууль
  • 1977-1981 он  Чехийн шинжлэх ухааны аспирантур
  • 1972 онд Москвагийн их сургуулийг “Агрохимич” мэргэжлээр дүүргэсэн.

Доржпалам эгэл ард малчин Банзарын 4 дүгээр хүү болон төрсөн. Баянхонгор аймгийн төвийн 10 жилийн дунд сургуульд суралцаж алтан медальтай төгсжээ.

1967-1972 онуудад ЗХУ-ын М.В.Ломносовын нэрэмжит Москвагийн их сургуульд суралцан Хөрс судлаач-агрохимийн мэргэжлээр төгссөн.

Эрдэм шинжилгээний ажилтнаар 5-хан жил ажиллахдаа ирээдүйтэй судлаач болох нь ШУА-ийнханд үнэлэгдэж, олон улсад эрдэмтэн бэлтгэх сонгон шалгаруулалтын уралдааны эрх авч, онц дүнтэй тэнцсэнээр Бүгд найрамдах Чехословак улсад суралцан докторын зэрэг хамгаалжээ.

Доржпалам нь химийн шинжлэх ухааны зэрэгцээ англи, орос, чех хэлийг гарамгай эзэмшсэн. Химийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний бүтээлийг анх англи хэлээр хөрвүүлсэн.  

Тэрээр ажиллахын хажуугаар их дээд сургуульд багшлан, шавь нараа бэлтгэхийн зэрэгцээ эрдмийн зэрэг цол хамгаалуулах химийн ухааны зөвлөлийн нарийн бичгийн даргаар арван хэдэн жил ажиллан залуу судлаачдад онолын болон туршлагын арга зүйг эзэмшүүлэн залгамжлуулахад үнэтэй хувь нэмэр оруулсан эрдмийн удирдагч байлаа.

Доржпалам нь 1972 онд ангийн охин Б.Бортой гэр бүл болж 5 хүүхдийн эцэг эх болсон. Том охин Д.Энхтүвшин аавын мэргэжлийг эзэмшин Япон улсад доктор болсон. Бусад хүүхдүүд нь мэдээлэл зүйч, эмч, геологич, холбооны инженер зэрэг мэргэжил эзэмшихэд эцэг хүний эв дүй, амьдралаа авч явах холч ухаан зүтгэл ихээхэн нөлөөлсөн нь гарцаагүй. Доржпаламын гэр бүл идэвх санаачилгатай, цэвэрч нямбай байж бусдадаа үлгэр дуурайлал болсныг сайшаан 1986 онд “Соёлч Айл Өрх” гэрчилгээг олгожээ.

Ид бүтээх туурвих идэр 48-хан насандаа өвчний улмаас тэнгэрт дэвшив. Хань үр хүүхэд, төрөл төрөгсөд нь ажил үйлсийг нь мөнхлөн үргэлжлүүлж “Банзарын Доржпалам сан” байгуулан төрөлх сургуульд нь хоёр жил тутамд түүний нэрэмжит химийн болон байгалийн ухааны олимпиад зохион байгуулж хойч үеийнхэнд мэргэжил, бүтээлийг нь сурталчлан өвлүүлэхээр ажиллаж байна. Монгол улсын Засгийн газрын 1999 оны 109 дүгээр тогтоол гарч “Номун далай цогцолбор сургууль”-ийг Б.Доржпаламын нэрэмжит болгов.

Мөн түүний нэрэмжит “Хими-2019” эрдэм шинжилгээний бага хурлыг ШУА, хими, химийн технологийн хүрээлэн 70 насны ойд зориулан зохион байгуулж, илтгэлийн хураангуй ном хэвлэгдсэн байна.

  • Патент шинэ бүтээл 5
  • Эрдэм шинжилгээний өгүүллэг 20
  • Технологийн заавар стандарт 5-ыг туурвиснаас гадна хэд хэдэн ном хянан тохиолдуулж, 1993 онд химийн хүрээлэнгийн бүтээлийг анх удаа англи хэл рүү  орчуулан гаргасан.
  • Англи, орос, чех хэлнээс олон арван бүтээл эх хэлнээ орчуулан хөрвүүлсний дотор сурган хүмүүжүүлэх болон бараа тоног төхөөрөмжийн нэр томьёоны 4 боть бий.
  • 1986 онд Эрдэм шинжилгээний ахлах ажилтан цол
  • 1995 онд Алтангадас одон
  • 1996 онд Шинжлэх ухааны тэргүүний ажилтан цол тэмдэг
  • 1996 онд “Монгол улсын төрийн соёрхол” (Уураг ферментийн бүтэц, шинж чанар, хүнс, био бэлдмэлийн үйлдвэрлэлд ашиглах технологи) хамтын бүтээлээр.

1972-1981 он хүртэл ШУА-ийн Химийн хүрээлэнд эрдэм шинжилгээний туслах, дадлагажигч, дэд, ахлах, тэргүүлэх, 1981 оноос тасралтгүй 16 жил химийн хүрээлэнгийн эрдэмтэн, нарийн бичгийн даргын албыг хашиж энэ л химийн хүрээлэндээ нийт 25 жил судлаач эрдэмтнээр ажиллажээ.

Эрдэм шинжилгээний ажил

[засварлах | кодоор засварлах]
Б.Доржпалам  болон хамтдаа Монгол улсын “Төрийн соёрхол” цолоор  энгэрээ мялаасан эрдэмтэд. Зүүн гар талаас: О.Батмөнх Ч.Батжаргал Т.Ган-Эрдэнэ Б.Доржпалам Д.Рэгдэл

1978-1981 онуудад БНСЧСУ-ын ШУА-ийн Праг хотын Органик ба Биохимийн хүрээлэнд уураг задлагч фермент, Д-Катеспины шинэ ингибиторыг төмснөөс ялгаж цэвэрлэх бүтэц байгууламжийг судлах ажлаар дэд эрдэмтний зэрэг хамгаалсан болно. Аспирантур төгсөж ирсний дараа каракул хурганы химозин сурлаг тэмээний пепсин, пепсиноген зэрэг уураг задлагч ферментүүдийг ялгаж цэвэрлэж шинж чанарыг тодорхойлох ажлыг гүйцэтгэж олон улсын ЭШ-ний сэтгүүлд өгүүлэл нийтлүүлжээ.

1981-1986 онуудад ээдэмцрээс пептон гарган авах технологи боловсруулж, үйлдвэрт нэвтрүүлсэн. Пептон нь чанар найрлагын хувьд олон улсын стандартын түвшинд хүрч Финлянд, Чех зэрэг улсад валютаар борлогдож байсан. Техникийн ээдэмцрийг химийн технологийн аргаар боловсруулан уусамтгай хүнсний уураг гарах технологи боловсруулж үйлдвэрт нэвтрүүлсэн нь БНХАУ, Япон зэрэг оронд нэлээд хэмжээгээр экспортлогдож их хэмжээний валютын ашиг оруулсан.

1987-1992 онуудад Хангайн бүсийн нутагт тарималжуулж байгаа чихрийн манжингийн хими технологийн судалгаа явуулж манжин нь сахрын хэмжээгээр чихрийн үйлдвэрийн шаардлага хангаж буйг тогтоосны дээр манжингаас чихэр гарахыг тогтоов. Чихрийн үйлдвэр зохион байгуулах тодорхой санал боловсруулж засгийн газар оруулсан.  

Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, профессор ДАГВЫН БАДГАА болон бусад эрдэмтэд “Төрийн соёрхол” шагналыг хүртсэн баг хамт олныг хүлээн авч байна. Зүүн гар талаас: 1.Дорждэрэм хүрээлэнгийн Үйлдвэрчний хороон дарга 2. Д.Удамбаараа- нарийн бичгийн ажилтан 3. Д.Рэгдэл, Ч.Батжаргал төрийн соёрхолт 5. Б.Доржпалам. Эрдэмтэн, нарийн бичгийн дарга 6. О.Батмөнх, Т.Ган-Эрдэнэ нар бүгд эрдэм шинжилгээний ажилтан, төрийн соёрхолт эрхэмүүд. 1996 он. 

1986-1993 онуудад арьс ширний хаягдлаас хүнсний желатин гаргах технологи боловсруулан талх чихрийн үйлдвэрийн цех байгуулах ажилд оролцсон 4 сарын хугацаанд 3 тонн цэлцгийт чихэр үйлдвэрлэжээ.

1993-1997 онуудад Мах комбинатын хоёрдогч түүхийн эд болох нойр булчирхайнаас панкреатин гарган авах лабораторийн болон технологийн туршилт хийсэн. Элэгнээс микро биологийн тэжээлт орчин пептон гарган авах туршилтын ажил хийсэн. Мөн мах комбинатын хоёрдогч түүхийн эд болох цөсийг хатааж панкреатин, цөс оролцсон эм хийх түүхий эд бэлтгэсэн.

Монгол улсын төрийн соёрхолт, химич-эрдэмтэн Б.Доржпаламын 1977-1981 онд БНСЧСУ-ын ШУА-ийн Органик хими, Биохимийн хүрээлэнд /Праг.1981 он/ ажиллаж "Д-Катеспины ингибиторыг цэврээр ялгаж, бүтцийг судалсан дүн" /Чех хэлээр INHIBITOR KATEPSINU D Z BRAMBOR PRIPAVA A STRUKTURNI STUDIE PRAHA 1980 /докторын зэрэг зэрэг хамгаалсан болно.

Монгол улсын төрийн соёрхолт, химич-эрдэмтэн Б.Доржпалам 1967-1972 онуудад ЗХУ-ын М.В.Ломносовын нэрэмжит Москвагийн их сургуульд суралцан Хөрс судлаач-агрохимийн мэргэжлээр төгсөв. МОСКОВСКИЙ ГОСУДАРСТВЕНЫЙ УНИВЕРСИТЕТ им. М.В.ЛОМНОСОВА Биолого-почвеный факултет Москва-1972

Банзарын Доржпалам Монгол улсын төрийн соёрхолт, эрдэмтэн Химийн ухааны доктор (ph.d),

Доржпалам нь МАХН-д гишүүнээр 1985 онд элссэн. Орон нутгийн АДХ-ыг сонгох 15 дахь сонгуулиар Улаанбаатар хотын АДХ-ын 88 дугаар тойргийн депутатаар сонгохоор ШУА-ийн Химийн хүрээлэнгийн намын үүрийн гишүүдийн хурлаас нэрийг нь дэвшүүлжээ. Найрамдлын районы ардын их хурлын депутатаар сонгогдон 3 жил ажиллажээ.