Банзарын Жаргалсайхан

Банзарын Жаргалсайхан


Төрсөн 1959 он
Монгол УлсМонгол, Улаанбаатар

Банзарын Жаргалсайхан (1959 онд төрсөн) нь Монголын бизнесмен, БСБ Сервис компанийн ерөнхий захирал

Намтар[засварлах | кодоор засварлах]

1976 онд Польш улсын Варшав хотын Зөвлөлтийн 10 жилийн дунд сургууль, 1983 онд Хуучнаар ЗХУ-ын (Одоогийн Беларусь улсын) Минск хотод УААА-н дээд сургуулийг Худалдааны эдийн засагч мэргэжлээр, 1993 онд Нидерланд улсын Маастрихт хотын ОУ-ын менежментийн сургуулийг тус тус төгссөн, дээд боловсролтой, худалдааны эдийн засагч мэргэжилтэй, орос, англи хэлтэй.

Монгол улсын засгийн газрын Эдийн засгийн гадаад харилцаа, хангамжийн яаманд мэргэжилтнээр ажиллаж байсан. Улмаар 1990-ээд оны эхээр зах зээлийн нийгмийн үед хувийн бизнес эрхлэх болсон ба энэ үедээ БСБ Сервис ХХК-ийг үүсгэн байгуулагчдын нэг болох А.Сүхдоржтой бизнесийн хамтрагч болсон.

Тэрээр 1996 оноос БСБ Сервис компанийн хувь нийлүүлэгч болж, улмаар компанийн хариуцлагатай албан тушаалуудад томилогдон ажиллаж байгаад 2003 оноос эхлэн БСБ Сервис компанийн ерөнхий захирлаар одоог хүртэл ажиллаж байна.[1]

Гавьяа шагнал[засварлах | кодоор засварлах]

  • 2000 онд Монгол Улсын Худалдааны тэргүүний ажилтан
  • 2001 онд МҮХАҮТ-ийн “Хийморь” одон
  • 2015 онд МУ-ын Төрийн Дээд Шагнал Алтан гадас одон
  • 2020 онд МУ-ын Худалдааны Гавьяат Ажилтан[2]

Гишүүнчлэл[засварлах | кодоор засварлах]

  • Монголын Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын Удирдах зөвлөлийн гишүүн

Зүүлт тайлбар[засварлах | кодоор засварлах]

  1. https://business.mn/blog/2019/05/10/5170/
  2. https://medee.mn/single/152714