Жамбалын Банзар
Жамбалын Банзар (1922 онд Баянхонгор аймгийн Бууцагаан сумын нутагт "Ширдэгт" гэдэг газар төрсөн-1988 онд Улаанбаатар хотод нас барсан) -Монгол Улсын Төрийн зүтгэлтэн, 1959-1960, 1976-1984 онд БНМАУ-ын Гадаад явдлын яамны орлогч сайд, Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд цолтой дипломат.
Намтар
[засварлах | кодоор засварлах]Баянхонгор аймгийн Бууцагаан сумын нутагт төрж 1936 онд Заг сумын бага сургууль, 1940 онд Архангай аймгийн 10 жилийн дунд сургуулийн 8-р ангийг төгсөөд Улаанбаатар хотын 1-р дунд сургуульд шилжин сурч 1942 онд төгссөн байна.
1946-1948 онд Архангай аймгийн төвийн дунд сургуульд багш,
1948-1950 онд МАХН-ын Төв Хорооны Намын Хянан шалгах комисст байцаагчаар ажиллаж байсан.
1950 оны 6-р сараас дипломат албанд шилжиж 1954 он хүртэл БНМАУ-аас ЗХУ-д суугаа ЭСЯ-нд 1-р нарийн бичгийн даргаар томилогдсон байна.
1954-1956 онд ГЯЯ-ны Европын хэлтсийн дарга,
1956-1958 онд Чехословак улсад суугаа ЭСЯ-ны 1-р нарийн бичгийн дарга,
1958-1959 онд ГЯЯ-ны Боловсон хүчний хэлтсийн дарга,
1959-1960 онд ГЯЯ-ны орлогч сайд,
1960-1964 онд Унгар улсад суугаа Элчин сайд,
1966-1968 онд НҮБ-д суугаа Байнгын төлөөлөгч,
1968-1969 онд ГЯЯ-ны Хоёрдугаар хэлтсийн дарга,
1969-1972 онд Францад суугаа Элчин сайд,
1972-1976 онд Польшид суугаа Элчин сайд /ХБНГУ, Австри, Швейцар хавсран суугаа/,
1976-1984 онд ГЯЯ-ны орлогч сайд,
1984 оноос Их Британид суугаа Элчин сайд,
1988 онд нас барсан.
Шагнал
[засварлах | кодоор засварлах]"Хөдөлмөрийн гавьяаны улаан туг"-ийн одон 2 удаа, "Алтан гадас" одон, дипломатын "Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд" дээд цолтой.
Мөн Польшийн "Гавьяаны загалмай" одонгоор 1975 онд шагнуулжээ.
Гэр бүл
[засварлах | кодоор засварлах]Гэргий Гаамаа, хүү Б.Жаргалсайхан,