Jump to content

Барак (Алтан Орд)

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Барак нь 1422-1428 онд Алтан Ордыг захирсан хаан юм. Тэрээр Зүчи ханы хөвүүн Тугатөмөрийн удам Урус ханы хөвүүн Койричакийн хөвүүн. 1422 онд Төмөрийн улсын Үлүгбег хааны дэмжлэгтэй хаан болж, Едигейн хөвүүдийг дагаар оруулж Алтан Ордын зүүн хэсгийг захирч эхлэв. 1422-1423 онд Үлүг Мухаммед, Давлет берди зэрэг хаадын эсрэг дараалсан дайнд ялалт байгуулж, тэднийг литва руу хөөн Алтан Ордод дангаар хаанчилж эхэлсэн. 1426-1428 онд Үлүг Мухаммед хаантай байлдан ялагдаж, дорно зүг зугтаж, 1429 онд нас барсан. Түүний хөвүүн Жанибек нь Казахын хант улсыг байгуулснаар Барак нь Казахын өвөг дээдэс болсон.

Өмнөх
Үлүг Мухаммед
Давлет берди
Хажи Мухаммед
Алтан Ордын Хаан
1422-1428
Дараах
Үлүг Мухаммед