Батболдын Энхтүвшин
Батболдын Энхтүвшин (1952 онд Архангай аймгийн Тариат сумын "Сүүл толгой" хэмээх газар төрсөн- 2016 оны 3-р сарыйн 27-нд Улаанбаатарт нас барсан)- Монгол улсын Шинжлэх ухааны Академийн Ерөнхийлөгч, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, академич, Монгол Улсын Их Сургуулийн Удирдах зөвлөлийн гишүүн.
Боловсрол
[засварлах | кодоор засварлах]Тэрбээр 1974 онд МУИС-ийг Статистикч мэргэжлээр төгсөж, 1982 онд ЗХУ-ын Москвагийн Статистикийн Их Сургуулийн аспирантурыг суралцаж “Дээд боловсролын статистик судалгаа, прогнозчлол” сэдвээр доктор (PhD), 1991 онд “БНМАУ-ын боловсролын тогтолцооны статистик судалгааны аргазүй” сэдвээр шинжлэх ухааны доктор (ScD)-ын ажлыг ОХУ-ын Москвагийн Эдийн засаг, статистикийн их сургуулийн эрдмийн зөвлөлд тус тус хамгаалсан.
Намтар
[засварлах | кодоор засварлах]Б. Энхтүвшин 1974-1975 онд МУИС-д багш,
1975-1983 онд БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн Дээд, тусгай дунд, техник мэргэжлийн боловсролын улсын хороо, Ардын Боловсролын Яаманд мэргэжилтэн, ахлах мэргэжилтэн, хэлтсийн дарга,
1984-1986 онд Ардын Боловсролын Яамны орлогч сайд,
1987-1990 онд Шинжлэх ухаан, дээд боловсролын улсын хорооны нэгдүгээр орлогч дарга,
1990-1992 онд Ардын Боловсролын Яамны Тэргүүн дэд сайд,
1992-1994 онд Шинжлэх Ухаан, Боловсролын Яамны Шинжлэх ухаан, технологийн газрын ерөнхий захирал,
1994-1996 онд Монгол Улсаас ОХУ-д суугаа Элчин сайдын яаманд зөвлөх,
2005-2008 онд БСШУЯ-ны Шинжлэх ухаан, технологийн газрын дарга,
1996-2009 онд ШУА-ийн Дэд ерөнхийлөгч, 1998 оноос Нүүдлийн соёл, иргэншлийг судлах Олон улсын хүрээлэнгийн захирал, 1999 онд ШУА-ийн жинхэнэ гишүүнээр сонгогдож, Академич хэмээх хэргэм хүртсэн,
2009 оноос ШУА-ийн Ерөнхийлөгч, 2013 оноос МУИС-ийн Удирдах Зөвлөлийн гишүүнээр тус тус ажиллаж байв.
Шагнал
[засварлах | кодоор засварлах]Академич Б.Энхтүвшингийн хөдөлмөр, бүтээлийг төр засгаас өндрөөр үнэлж, 2006 онд Монгол Улсын “Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн” цол хүртээж, “Алтан гадас” одон, ойн медалиудаар шагнажээ. Мөн 2006 онд ОХУ-ын Буриад Улс “Шинжлэх ухааны гавьяат ажилтан” цол хүртээсэн ажээ.
- Тариатын хүн
- Монголчууд
- Монгол Улсын Шинжлэх Ухааны Академийн ерөнхийлөгч
- Монголын сурган хүмүүжүүлэгч
- Монгол улсын шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн
- Монгол Улсын Их Сургуулийн багш
- Алтан гадас одон шагналтан
- Монгол Улсын Их Сургуулийн төгсөгч
- Москвагийн Улсын Их Сургуулийн төгсөгч
- 1952 онд төрсөн
- 2016 онд өнгөрсөн