Батмөнхийн Сүхбаатар

Батмөнхийн Сүхбаатар нь Сэлэнгэ аймгийн Мандал сумаар овоглодог, Сүхбаатар хотод 1980 оны зургадугаар сарын 23-нд төрсөн, үндэсний бөхийн аймгийн арслан цолтой бөх. Аав Д.Батмөнх нь улсын начин цолтой бөх.

Амжилт[засварлах | кодоор засварлах]

Улсын наадмын дэвжээнд[засварлах | кодоор засварлах]

Аймгийн наадмын дэвжээнд[засварлах | кодоор засварлах]

Он Амжилт Бөхийн тоо
1998 Дархан-Уул аймагт тойргийн барилдаанд амжилттай барилдан "Аймгийн начин" цол хүртсэн.
2003 Сэлэнгэ аймгийн баяр наадамд аймгийн арслан Н.Авидсүрэнгээр долоо даван түрүүлж

"Аймгийн арслан" цол хүртсэн.

128
2009 Дархан-Уул аймгийн баяр наадамд аймгийн арслан Б.Одгэрэлд өвдөг шороодон үзүүрлэж

чимэг нэмсэн.

128
2012 Сэлэнгэ аймгийн баяр наадамд зургаа давж шөвгөрөн чимэг нэмсэн. 256
2014 Дархан-Уул аймгийн баяр наадамд зургаа давж шөвгөрсөн. 256