Бернар Арно
Бернаар Арно́ (франц. Bernard Arnault; 1949 оны 3-р сарын 5-нд төрсөн) -францын тэрбумтан-бизнесмен, "Louis Vuitton Moët Hennessy" групп компаний ерөнхийлөгч.
Түүнийг 2018 оны 4-р сард Европын хамгийн баян хүн гэж хүлээн зөвшөөрсөн. Б.Арно 2020 оны 1-р сарын 18-нд Форбс (Forbes)-ын дүнэлтээр $117 тэрбум. -ын хөрөнгөтэй дэлхийн хамгийн баян хүн болсон. Гэвч 3 хоногийн дараа "Amazon"-ны Жефф Безост тэргүүн байраа алдсан байна.
2011 оны 7-р сарын 14-нд Францын Хүндэт Легионы одон хүртсэн.
2022 оны 7-р сарын байдлаар Бернард Арногийн хөрөнгө 190.3 тэрбум доллараар үнэлэгдсэн. Тэрээр Forbes сэтгүүлээс гаргасан дэлхийн хамгийн баян хүмүүсийн жагсаалтын 3-т бичигдэж эхлэв.
Намтар
[засварлах | кодоор засварлах]Бернар Арно францын Рубе хотод төрсөн. Арно Францын нэр хүндтэй Политехникийн сургууль/École Polytechnique/ хэмээх дээд сургуульд сурч 21 насандаа инженерын диплом авсан боловч мэргэжлээрээ огт ажлаагүй байна. Арно эцгийнхээ хамтран зүтгэгч болж 4 жилийн дараа гэр бүлийн барилгын "Ferret-Savinel" компанийг тэргүүлэх болжээ.
Арно хэсэг хугацааны дараа гэр бүлийн бизнесээ зарж АНУ руу явжээ. Тэнд хэдэн жил корпорацуудын нэгдэл, худалдан авалтын бизнесийг судалсан байна. Тэрээр АНУ-аас компаниудыг түрэмгийлэн авах Америкийн ердийн арга техник сураад эх орондоо буцаж ирсэн юм.
1984 онд Арногийн анхаарлыг саяхан дампуурсан нэхмэлийн конгломерат Boussac татсан бөгөөд түүнээс гадна Christian Dior загварын компанийг эзэмшдэг болжээ. Буссакийн бүх үнэт хөрөнгийг мөнгөн хөрөнгө болгон хөрвүүлсэн боловч Арно "Кристиан Диор"-ыг хэвээр үлдээхээр шийджээ. Удалгүй тэрээр тансаг зэрэглэлийн барааны дэлхийн тэргүүлэгч компани болох төслийг санаачилж, эхлүүлсэн. Үүний тулд 1988 оноос хойш тэрээр шинээр байгуулагдсан "Moet Hennessy Louis Vuitton" (LVMH) компанийн хувьцааг худалдан авч эхэлсэн байна. Түүний компанид Louis Vuitton, Dior, Givenchy, Hennessy зэрэг брэндүүд багтдаг. Түүний хөрөнгө Америкийн гоёл чимэглэлийн “Tiffany & Co” компанийг худалдан авсны дараа ийнхүү огцом өссөн байна.
Бернард Арно олон тооны буяны үйлс хийдгээрээ мөн алдартай. Тэрээр урлагийн галерейг ивээн тэтгэж, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст дэмжлэг үзүүлж, бизнес, урлагт "шинэ авъяас чадварыг эрэлхийлж" дэмждэг байна. 2019 онд гал түймэрт өртсөн "Нотр Дам де Пари" буюу Парисын Дарь эхийн сүмийг сэргээн босгоход зориулж түүний сангаас 200 сая евро хандивлаж байжээ.
Гэр бүл
[засварлах | кодоор засварлах]Хоёр дахин гэрэлсэн.
Эхний эхнэр Анна Деваврен; тэд нар Антуан, Дельфина гэж хоёр хүүхэдтэй.
1991 онд хоёр дахь удаагаа төгөлдөр хуурч Элен Мерсье-тэй гэрлэж гурван хүүтэй болжээ.
- 1949 онд төрсөн
- Амьд хүн
- Францчууд
- О-де-Франсын хүн
- Францын бизнесмен
- 21-р зууны бизнесмен
- 20-р зууны бизнесмен
- Хөрөнгө оруулагч
- Хүндэт легионы гишүүн (их офицер)
- Их Британийн эзэнт гүрэн одонгийн өргөмжит хүлэг баатрын командлагч шагналтан
- Францын Урлаг ба Утга Зохиолын одон шагналтан (командлагч)
- Италийн Бүгд Найрамдах Улсын Гавьяаны одон шагналтан (их офицер)
- Тэрбумтан