Больцманы тогтмол

Физикийн тогтмол
Нэр Больцманы тогтмол
Томьёоны тэмдэглэгээ эсвэл
Утга
СИ
Алдаа (харьцангуй)
Гаусс
Эх сурвалж ба зүүлт тайлбар
Эх сурвалж СИ-Утга: CODATA 2014 (Цахим холбоос)

Больцманы тогтмол (k эсвэл kB) нь температурыг энергитэй холбож өгсөн физикийн тогтмол юм.

Энэхүү тогтмолыг Австрийн физикч Людвиг Больцманы нэрээр нэрлэсэн. Тэрээр статистик механикийн онолд чухал хувь нэмэр оруулсан бөгөөд статистик механикт энэ тогтмол нь онцгой үүрэгтэй байдаг.

Утга[засварлах | кодоор засварлах]

Больцманы тогтмол нь энерги/температурын харьцаагаар илэрхийлэгдэнэ.

Түүний утга нь:[1][2]

Больцманы тогтмолоос хийн тогтмолыг тооцон олж болно:

,

үүний [1/моль] нь Авогадрогийн тогтмол юм.

Макро физикээс микро физик хүртэлх гүүр[засварлах | кодоор засварлах]

Больцманы тогтмол нь макро ертөнцийн физик болон микро ертөнцийн физик хоёрыг холбож өгсөн гүүр юм. Макро түвшинд авч үзвэл идеаль хийн даралт болон эзэлхүүн хоёрын үржвэр нь бодисын хэмжээ (молийн тоо) болон абсолют температур хоёрын үржвэрээс шууд хамаардаг болохыг идеаль хийн хууль харуулж өгдөг.

энд

-ыг хийн тогтмол гэж нэрлэдэг [8.314 472 м3·Па·К−1·моль−1],

Больцманы тогтмолыг оруулж ирсэнээр үүнийг молекулуудын микро түвшин дэхь шинж чанаруудыг харуулсан тэгшитгэл болгон хувиргаж байна:

энд нь хийн молекулын тоо бөгөөд нь Больцманы тогтмол болно.

Эшлэл[засварлах | кодоор засварлах]

  1. CODATA Recommended Values National Institute of Standards and Technology, abgerufen am 2015-07-25
  2. CODATA Recommended Values National Institute of Standards and Technology, abgerufen am 2015-07-25