Брежневийг хороох оролдогууд

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Jump to navigation Jump to search

1969 оны 1 сарын 22-нд ЗХУ-ын Коммунист Намын төв хорооны нарийн бичгийн дарга Леонид Брежневийн аминд халдах оролдлого гарчээ. Энэ өдөр Оросын лидер сансрын нисэгчидийг хүлээн авч уулзах байв. Зөвлөлтийн армийн дэслэгч Виктор Ильин цагдаагийн хувцас өмсөж Боровицийн хаалгаар хамгаалагч болж нэвтэрсэн байна. тэр удирдагчийг сууж яваа гэж тооцоолсон машин руу гар буугаар буудаж эхэлсэн байна. Гэтэл энэ машинд сансрын нисэгч Леонов, Николаев, Терешкова, Береговой нар байжээ. Гал нээх үед жолооч Илья Жарков үхжээ. Өөр хэд хэдэн хүн шархадсан байна. харин Брежнев өөр машинаар явж байсан тул ямар нэгэн муу зүйл тохиолдсонгүй. Ильин сэтгэцийн өвчтөн байсан нь нотлогдож 20 гарн жил эмнэлэгт байжээ. ЗХУ-д Бреженевийг хороох гэсэн оролдлого дахин гарч байсангүй. Харин хилийн чанадад Брежневийн аминд халдах оролдлого гарч байлаа. 1977 оны 6-р сард Леонид Ильич Франц руу явах байлаа. Үүний өмнө КГБ-ийнхэн Парист алан хядах ажиллагаа гарч болзошгүй тухай мэдээлэл авсан байна. Брежнев Парисийн хүндэтгэлийн хаалганы дэргэдэх мөнхийн галд цэцэг өргөх ёстой байжээ. Тусгай албаны авсан мэдээгээр цэцэг өргөх ёслолын үед мэргэн бууч гал нээхээр зэхэж байжээ. Парисийн 12 мянган цагдаа 6000 гал унтраагч нар хамгаалалтанд гарчээ. 1977 оны 6 сарын 21-нд Леонид Ильич мөнхийн галны дэргэд цэцэг өргөөд явсан юм. 1979 оны 5 сард Брежнев Германд айчлав.Аугустбург цайзад канцлер Гельмут Шмидттэй уулзжээ. Цайзаас Брежневийг нөөц хаалгаар гаргажээ.