Jump to content

Брисбэн

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Брисбэн
Сүлд
Сүлд
Далбаа
Далбаа
Улс:  Австрали
Холбооны улс: Квийнслэнд
Байгуулагдсан: 1824 он
Координат: 27° 28′ Ө, 153° 2′ ДКоординат: 27° 28′ Ө, 153° 2′ З
Газар нутгийн талбай: 1,363 км²
Хүн ам: 2,274,600 (2014)
Хүн амын нягтрал: 1669 оршин суугч км² тутамд
Цагийн бүс: UTC+10
Шуудангийн дугаар: 4000–4179
Цахим хуудас:
Брисбэн (Австрали)
Брисбэн (Австрали)
Брисбэн
Брисбэн
Брисбэн

Брисбэн (Англи: Brisbane) нь Австралийн холбооны улсын Квийнслэнд мужийн төв бөгөөд мужийн зүүн өмнөд хэсэгт Брисбэн голын эрэг дээр оршдог байна.

Сидней, Мельбурны дараа орох Австралийн 3 дахь том хот болно.


1823 онд Жон Окслигийн удирдсан хайгуулын баг Мортон булан ба Брисбэн гол орчмын судалгааг хийжээ.

1824 онд Шинэ Өмнөд Вэльс дэх колонийн засгийн газар одоогийн Рэдклифф дүүргийн Мортон булангийн эрэг хэсэгт цөллөгийн хуаран байгуулсан боловч ундны усны асуудлаас болж жилийн дараа өмнө тийш, одоо Брисбэн хотын төв байрлах газар луу нүүлгэсэн байна.

1838 онд Европоос жирийн иргэд шилжин суурьшиж эхлэв.

19-р зууны сүүлийн хагас дахь Брисбэн хот

1840 онд Роберт Диксон Брисбэнийг хөгжүүлэх эхний төлөвлөгөөг гаргасан.

1859 оны 6 сард Шинэ Өмнөд Уэльсээс Квийнслэнд муж тусгаарлаж, тус хотыг мужийн төв болгов. Гэхдээ Брисбэн нь албан ёсоор хот гэж дөнгөж 1902 онд хүлээн зөвшөөрөгдсөн байна.

Дэлхийн хоёрдугаар дайны үед Брисбэнд АНУ-ын цэрэг байрлаж, холбоотны армийн Номхон далайн баруун өмнөд хэсэг дэх цэргийн ажиллагаанд голлох үүрэг гүйцэтгэж байлаа.

1974 онд тус хотын дундуур урсах Брисбэн гол эргээсээ хальж, хотод ихээхэн хохирол учруулсан бөгөөд өмнө нь ч 1864, 1893, 1897 онуудад эргээсээ хальж байсан аж. Тус үерийн дараа хотын захиргаа үерээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авсан байна.

1982 онд Британийн хамтын нөхөрлөлийн орнуудын наадам, 1988 онд Экспо үзэсгэлэн зохиогдож байсан түүхтэй.

Сүүлийн жилүүдэд тус хотод шилжин суурьшигчид эрчимтэй өсч, хотын хүн амын тоо эрс нэмэгдэж байна.

Цаг уурын мэдээлэл: Брисбэн (1999–2024 оны хэвийн)
Сар 1 сар 2 сар 3 сар 4 сар 5 сар 6 сар 7 сар 8 сар 9 сар 10 сар 11 сар 12 сар Жил
Макс. Температур °C (°F) 40.0
(104.0)
41.7
(107.1)
37.9
(100.2)
33.7
(92.7)
30.7
(87.3)
29.0
(84.2)
29.1
(84.4)
35.4
(95.7)
37.0
(98.6)
38.7
(101.7)
38.9
(102.0)
41.2
(106.2)
41.7
(107.1)
Дундаж дээд °C (°F) 30.4
(86.7)
30.2
(86.4)
29.2
(84.6)
27.2
(81.0)
24.5
(76.1)
22.1
(71.8)
22.0
(71.6)
23.5
(74.3)
25.7
(78.3)
27.1
(80.8)
28.3
(82.9)
29.6
(85.3)
26.7
(80.1)
Өдрийн дундаж °C (°F) 26.1
(79.0)
25.9
(78.6)
24.8
(76.6)
22.3
(72.1)
19.2
(66.6)
17.0
(62.6)
16.3
(61.3)
17.3
(63.1)
19.8
(67.6)
21.8
(71.2)
23.6
(74.5)
25.1
(77.2)
21.6
(70.9)
Дундаж доод °C (°F) 21.7
(71.1)
21.5
(70.7)
20.3
(68.5)
17.4
(63.3)
13.9
(57.0)
11.8
(53.2)
10.5
(50.9)
11.1
(52.0)
13.9
(57.0)
16.5
(61.7)
18.8
(65.8)
20.6
(69.1)
16.5
(61.7)
Мин. температур °C (°F) 17.0
(62.6)
16.5
(61.7)
12.2
(54.0)
10.0
(50.0)
5.0
(41.0)
5.0
(41.0)
2.6
(36.7)
4.1
(39.4)
7.0
(44.6)
8.8
(47.8)
10.8
(51.4)
14.0
(57.2)
2.6
(36.7)
Дундаж хур дунадас см (инч) 141.1
(5.56)
181.9
(7.16)
129.3
(5.09)
60.5
(2.38)
69.8
(2.75)
56.9
(2.24)
30.4
(1.20)
34.6
(1.36)
29.7
(1.17)
85.8
(3.38)
100.1
(3.94)
140.0
(5.51)
1,048.2
(41.27)
Бороотой өдөр (≥ 1 mm) 8.8 9.7 9.7 7.0 6.0 6.0 4.0 3.7 3.9 7.2 7.9 8.9 82.8
Average afternoon relative humidity (%) 57 59 57 54 49 52 44 43 48 51 56 57 52
Сарын дундаж нартай цаг 267 235 233 237 239 198 239 270 267 270 273 264 2,989
Percentage possible sunshine 63 65 62 69 71 63 73 78 74 68 67 62 68
Дундаж хэт ягаан туяаны индекс 13 12 10 7 5 4 4 5 7 10 12 13 9
Эх сурвалж: Цаг уурын товчоо[1]
Брисбэний жилийн турш дахь дундаж температур болон хур тунадасны хэмжээ
Хотын шөнийн байдал
Хотын төвийн газрын зураг
 Commons: Brisbane – Викимедиа дуу дүрсний сан
  1. Цаг уурын товчоо. "Brisbane". Архивласан огноо 2025-01-17. Татаж авсан: 2026-04-23.