Будын Амгаланбаатар

Будын Амгаланбаатар нь Өмнөговь аймгийн Мандал-Овоо сумын харъяат, Үндэсний бөхийн аймгийн арслан цолтой бөх.

Будын Амгаланбаатар
Төрсөн өдөр1986 оны 7 сарын 17 (1986-07-17)
(одоо 37 настай)
Төрсөн газарМонгол улсын Өмнөговь
аймгийн Мандал-Овоо сум
Алдар цол
Бөхийн цолАймгийн арслан
Цол ахисан он жил
Аймгийн харцага2013
Аймгийн заан2015
аймгийн арслан2018

Наадмын амжилт[засварлах | кодоор засварлах]

Улсын наадмын дэвжээнд[засварлах | кодоор засварлах]

  • Тулгар төрийн 2220 жилийн ой, Их Монгол улс байгуулагдсаны 805 жилийн ой, Ардын хувьсгалын 90 жилийн ой, үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны нэгийн даваанд Сэлэнгэ аймгийн Орхон сумын харьяат аймгийн начин Гэлэгпилийн Баасансүрэнд өвдөг шороодсон.
  • Тулгар төрийн 2227 жилийн ой, Их Монгол улс байгуулагдсаны 812 жилийн ой, Ардын хувьсгалын 97 жилийн ой, үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны нэгийн даваанд Өмнөговь аймгийн Баян-Овоо сумын харьяат сумын начин Бат-Эрдэнийн Бат-Өлзийгөөр давж хоёрын даваанд Увс аймгийн Баруунтуруун сумын харьяат аймгийн арслан Намсрайн Ганзоригт өвдөг шороодсон.
  • Тулгар төрийн 2228 жилийн ой, Их Монгол улс байгуулагдсаны 813 жилийн ой, Ардын хувьсгалын 98 жилийн ой, үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны нэгийн даваанд Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын харьяат сумын заан Лутын Золбоогоор, хоёрын даваанд Ховд аймгийн Манхан сумын харьяат аймгийн арслан Шараагийн Мөнх-Одоор, гурвын даваанд Булган аймгийн Бүрэгхангай сумын харьяат улсын заан Дашзэвэгийн Баасандоржоор тус тус давж дөрвийн даваанд Архангай аймгийн Цэнхэр сумын харьяат улсын харцага Мягмарын Бадарчид өвдөг шороодсон.

Аймгийн наадмын дэвжээнд[засварлах | кодоор засварлах]

д\д Амжилт Бөхийн тоо
2013 Өмнөговь аймгийн баяр наадамд зургаа давж шөвгөрөн " Аймгийн харцага " цол хүртсэн. 256
2015 Өмнөговь аймгийн баяр наадамд аймгийн арслан Б.Мижидсүрэнд өвдөг шороодон үзүүрлэж " Аймгийн заан " цол хүртсэн. 256
2017 Өмнөговь аймгийн баяр наадамд тав давж шөвгөрөн чимэг нэмсэн. 256
2018 Өмнөговь аймгийн баяр наадамд аймгийн арслан Ш.Дарханбатаар найм даван түрүүлж " Аймгийн арслан " цол хүртсэн. 256
2019 Дундговь аймгийн баяр наадамд зургаа давж шөвгөрөн чимэг нэмсэн. 256