Jump to content

Бузан

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Бузан
Цагадайн улсын хан
Цагадайн улсын хан
Хаанчлал1334-1335
ӨмнөхТармаширин
ЗалгамжлагчЧанши
Өнгөрсөн1335 он
Цагадайн улс
Гэр бүлХиад Боржигин
ДинастиЦагадайн улс
ЭцэгДува Төмөр хан

Бузан нь Цагадайн улсыг 1334-1335 оны хооронд (зарим судлаачид 1333-1334 оны хооронд хан сууж байсан гэж үздэг) төр барьсан. Тэрээр Дува Төмөрийн хүү. Авга ах Тармаширин нас нөхчсөний дараа хан ор суусан. Богино хугацаанд хаанчлахдаа исламын шашныг гадуурхан хавчих бодлого явуулсан нь тус улсын Мавернахраар төвлөрч байсан исламын шашинд түрэгжсэн монгол, перс ноёд бослого гаргаж, Бузаныг баривчлан монгол заншлаар нумын хөвчөөр боон цаазалжээ.[1] Энэ явдлын дараа үеэл Дува ханы өөр нэг хүү Өвгөн ноёны хүү Чанши хан өргөмжлөгдсөн.

Өмнөх
Тармаширин
Цагадайн улсын хан
1334-1335
Дараах
Чанши
  1. МУИС, Монгол Судлалын Хүрээлэн (2019). Монголын эзэнт гүрний түүх: Цагадайн улс. Улаанбаатар: Степпе паблишинг. х. 57.