Чанши
| Чанши | |
|---|---|
| Цагадайн улсын хан | |
| Цагадайн улсын хан | |
| Хаанчлал | 1335-1338 |
| Өмнөх | Бузан |
| Залгамжлагч | Есөнтөмөр хан |
| Өнгөрсөн | 1338 он Цагадайн улс |
| Гэр бүл | Хиад Боржигин |
| Династи | Цагадайн улс |
| Эцэг | Өвгөн ноён |
| Эх | Алма хатан[1] |
Чанши нь Цагадайн улсыг 1335-1338 оны хооронд тус улсыг захирч байсан. Тэрээр Дува ханы өөр нэг хүү Өвгөн ханхүүгийн хүү юм. Чанши хан нь улсын нийслэлийг дахин Алмалиг хот руу нүүлгэсэн. Христийн шашинтан байсан, мөн христын шашны хэд хэдэн сүм хийдийг Алмалык хотод байгуулахад дэмжлэг үзүүлж, Ромын Пап XII Бенедикттэй элчээр харилцаж байсан бөгөөд Цагадайн улсын нийслэл Алмалиг хотод христын шашны сүмд Бургундийн хамба лам Ришар, Александр хотоос ирсэн ах дүү гэлэн Фрaнциск болон Раймунд Руф, Испанийн ламтан Пассхалий нар байрлан шашин дэлгэрүүлж байсан.[2] Тэдгээр хуврагууд Чанши ханы өвчнийг илааршуулж, долоон настай хүүг нь хүртэл загалмайлж байсан.[2] Хан сууринд заларсны дараа ч гэсэн исламын шашинтаны эсрэг үйл ажиллагаа явуулж байсан. 1338 онд 26 насандаа нас барав.
| Өмнөх Бузан |
Цагадайн улсын хан 1335-1338 |
Дараах Есөнтөмөр |