Тармаширин
| Тармаширин | |
|---|---|
| Цагадайн улсын хан | |
| Цагадайн улсын хан | |
| Хаанчлал | 1330-1334 |
| Өмнөх | Дува Төмөр |
| Залгамжлагч | Бузан |
| Өнгөрсөн | 1334 он Цагадайн улс |
| Гэр бүл | Хиад Боржигин |
| Династи | Цагадайн улс |
| Эцэг | Дува хан |
Тармаширин нь 1331-1334 онуудын хооронд Цагадайн улсыг захирч байсан хан юм. Түүний нэр алдар түүхэнд 1327 онд Энэтхэгийн хойд зүгт оршиж байсан Делийн султант улс руу хийсэн амжилтгүй аян дайнаар басхүү алдаршсан. Тэрээр эхэндээ бөө мөргөл болон буддизмыг шүтдэг байсан агаад түүний нэр нь Санскрит гаралтай юм.
Харин хожим нь хан болсны дараа исламын шашинд орж Ал-ад-дин хэмээх нэр авсан. Тэрбээр засаглалын охорхон хугацаандаа Цагадайн улсын баруун хэсгийн Трансоксанид суурьшин төвлөрч, исламын ёс дүрмийг баримтлан исламын шашныг идэвхтэй ивээн тэтгэж их засаг хууль болон уламжлалт монголын шүтлэг, ёс жаягийг огоорон мартсан нь Цагадайн улсын дорнод хэсгээр нутагтай монгол ноёдын дургүйцлийг төрүүлж, түүний эсрэг ноёдын төрийн эргэлтэд ялагдаж амь үрэгдсний дараа Дува Төмөр ханы хүү Бузаныг хан өргөмжилжээ.
| Өмнөх Дува Төмөр |
Цагадайн улсын хан 1331-1334 |
Дараах Бузан |