Бумуудэнгээгийн Олзот
Appearance
Бумуудэнгээгийн Олзот нь (1934-2000) Монгол улсын Боксын спортын долоон удаагийн аварга, “Буревестник” тэмцээний аварга, Монголын боксын спортын ууган гавьяат дасгалжуулагч. Москва хотод боксын дасгалжуулагч мэргэжлээр 1966 онд Москвагийн Спортын Дээд Сургуулийг онц дүнтэй төгссөн. Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын уугуул. Анхны шавь нарын нэг анхны боксын спортын гавьяат тамирчин Ази тивийн хошой аварга Ардын Багш Хайдавын Алтанхуяг нь анхны Азийн аварга болж нэгэн цагт (1964-1967) хориотой байсан боксын спортыг дахин сэргээсэн гавьяатай.