Бямбажавын Бадрал

Бямбажавын Бадрал (1971-2020 оны 7 сарын 17) нь Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын харьяат. Үндэсний бөхийн улсын начин цолтой бөх.

2020 оны 7 сарын 15 нд Хөвсгөл аймгийн Улаан-уул сумын Бэлтэсийн голд гэр бүлийн хамт живж нас барсан[1].

Амжилт[засварлах | кодоор засварлах]

Улсын наадмын дэвжээнд[засварлах | кодоор засварлах]

Он Амжилт Бөхийн тоо
1996 АХ-ын 75 жилийн ойн баяр наадамд улсын заан Д.Цэнд-Аюушаар дөрөв, улсын гарьд Д.Баяраагаар тав давж

"Монгол улсын начин" цолыг хүртсэн.

512

Аймгийн наадмын дэвжээнд[засварлах | кодоор засварлах]

Он Амжилт Бөхийн тоо
1992 Хөвсгөл аймгийн баяр наадамд зургаа давж, улсын гарьд Д.Баяраад өвдөг шороодон үзүүрлэж "Аймгийн заан" цол хүртсэн. 128
1993 Хөвсгөл аймгийн баяр наадамд зургаа давж, аймгийн арслан Я.Адъяасүрэнд өвдөг шороодон үзүүрлэж чимэг нэмсэн. 128
1994 Хөвсгөл аймгийн баяр наадамд аймгийн заан Г.Эрдэнэбаяраар долоо даван түрүүлж "Аймгийн арслан" цол хүртсэн. 128
1997 Хөвсгөл аймгийн баяр наадамд аймгийн заан Б.Лхагвасүрэнгээр долоо даван түрүүлсэн. 128
1998 Хөвсгөл аймгийн баяр наадамд аймгийн заан Б.Лхагвасүрэнгээр долоо даван түрүүлсэн. 128
1999 Хөвсгөл аймгийн баяр наадамд аймгийн заан Г.Энхнастаар долоо даван түрүүлсэн. 128
2002 Хөвсгөл аймгийн баяр наадамд зургаа давж, улсын начин Б.Баянмөнхөд өвдөг шороодон үзүүрлэсэн. 128
2003 Хөвсгөл аймгийн баяр наадамд зургаа давж, аймгийн арслан Н.Мөнгөнхуягт өвдөг шороодон үзүүрлэсэн. 128
2006 Хөвсгөл аймгийн баяр наадамд зургаа давж, улсын арслан Ц.Содномдоржид өвдөг шороодон үзүүрлэсэн. 128

Эшлэл[засварлах | кодоор засварлах]

  1. "Archive copy". Archived from the original on 2020-07-21. Retrieved 2020-07-21.{{cite web}}: CS1 maint: archived copy as title (link)