Бямба Цэрэн (төвөд)
Бямба Цэрэн (төвөд. སྤེན་པ་ཚེ་རིང, латин үсгээр: spen pa tshe ring་; англи. Penpa Tsering, 1967 онд төрсөн) — Төвөдийн улс төрч, Төвөдийн Төв Засаг захиргаанаас ардчилсан замаар сонгогдсон Төвөдийн хилийн чанад дахь Засгийн газрын тэргүүн. Тэрээр Лувсан Сэнгээгийн оронд 2021 оны 5-р сарын 27-нд сонгогдсон.
Намтар
[засварлах | кодоор засварлах]Тэрээр Энэтхэгийн Карнатака мужийн "Билакуппе" хэмээх цагаачдын хуаранд 1967 онд төржээ.
Дунд сургуулиа төгсөөд Энэтхэгийн Мадрас Кристиан коллежийг (англи. Madras Christian College) эдийн засагч мэргэжлээр онц дүнтэй төгссөн.
1996-2006 онд Төвөдийн Ардын Төлөөлөгчдийн Ассамблейн гишүүнээр 2 удаа сонгогдон ажилласан байна.
Бямба Цэрэн 2008-2016 онуудад Төвөдийн Ардын Төлөөлөгчдийн Ассамблей (Төвөдийн дүрвэгсдийн парламент, англи. Parliament of the Central Tibetan Administration)-н даргаар хоёр удаа сонгогдон ажиллажээ.
Туршлагатай захиргааны ажилтан гэгддэг Цэрэн өмнө нь 2016 онд Дээрхийн Гэгээнтэн 14-р Далай Ламын Хойд Америк дахь төлөөлөгчөөр нэг жил ажиллаж байсан ажээ.