Бүдээбазарын Адъяахүү
Харагдац
Бүдээбазарын Адъяахүү нь Завхан аймгийн Нөмрөг сумын уугуул, Үндэсний бөхийн улсын начин цолтой бөх. Монгол Улсын гавьяат дасгалжуулагч цолтой.

Амжилт
[засварлах | кодоор засварлах]Улсын наадмын дэвжээнд
[засварлах | кодоор засварлах]| Он | Амжилт | Бөхийн тоо |
|---|---|---|
| 1996 | АХ-ын 75 жилийн ойн баяр наадамд улсын начин Ч.Даваадоржоор дөрөв давж, тавын даваанд улсын улсын заан Д.Сумъяабазарт өвдөг шороодсон | 512 |
| 1997 | АХ-ын 76 жилийн ойн баяр наадамд улсын заан Р.Гансүхээр дөрөв, улсын заан Д.Баяраагаар тав давж "Монгол улсын начин" цолыг хүртсэн. | 512 |
| 2001 | АХ-ын 80 жилийн ойн баяр наадамд аймгийн заан И.Батсайханаар дөрөв давж, тавын даваанд аймгийн арслан Ц.Магалжавт өвдөг шороодсон. | 1024 |
| 2005 | АХ-ын 84 жилийн ойн баяр наадамд улсын начин До.Ганбатаар дөрөв давж, тавын даваанд улсын харцага Ц.Мягмарсүрэнд өвдөг шороодсон. | 512 |
| 2006 | АХ-ын 85 жилийн ойн баяр наадамд аймгийн арслан Б.Чинзоригоор дөрөв давж, тавын даваанд аймгийн арслан Б.Сэр-Одод өвдөг шороодсон. | 1024 |
Аймгийн наадмын дэвжээнд
[засварлах | кодоор засварлах]| Он | Амжилт | Бөхийн тоо |
|---|---|---|
| 1993 | Орхон аймгийн баяр наадамд аймгийн заан Д.Даваанямаар долоо даван түрүүлж "Аймгийн арслан" цол хүртсэн. | 128 |