Jump to content

Бүн-эйн тулалдаан

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Бүн-эйн тулалдаан
Самүрай Сүэнага монголчуудын сум ба галт бөмбөгийн эсрэг тэмцэж буй нь. Мооко Шүүрай Экотоба, ≈ 1293 он
Самүрай Сүэнага монголчуудын сум ба галт бөмбөгийн эсрэг тэмцэж буй нь. Мооко Шүүрай Экотоба,
≈ 1293 он
Огноо 1274 оны арваннэгдүгээр сарын 20
Байрлал Японы Хакатагийн буланд, өнөөгийн Кюүшү дэх Фүкүока хотын ойролцоо
Үр дүн Монголчуудын довтолгоог няцаасан
Зөрчилдөгч талууд

Япон / Камакура Шогунт Улс

Монголчууд

Удирдагч

Хоожоо Токимүнэ

Лиу Фихэнг (хятад), Хонг Тагү (солонгос)

Хохирол

тодорхой бус

тодорхой бус

Бүн-эйн тулалдаан японоор 文永の役, Бүн-эй но эки (мөн Хакатагийн булангийн нэгдүгээр тулалдаан гэсэн нэрээр алдаршсан) нь Бүн-эйн эринд Япон руу довтолсон Монголчуудын анхны довтолгоо юм. Цүшима ба Ики арлуудыг эзлэн авсныхаа дараа Хубилай хааны усан флот Японы үндсэн арал руу жолоо эргүүлэн Хакатагийн буланд газардсан нь тухайн үеийн Кюүшүгийн захиргааны төв Дазайфүгээс холгүй байв. Монголчуудын зэвсгийн давамгай байдал болоод дайны гарамгай тактик (тухайн цаг үедээ) нь тэднийг Дэлхийн Эзэнт Гүрэн болгосон байсан боловч, японы Самүрайнуудтай байлдсан энэхүү тулалдаанд цэргийн хүч нь илэрхий бага байв. Япончууд дээрх арлуудаа алдсан мэдээг сонссон даруйдаа их хэмжээний цэрэг дайчилснаас гадна бэхлэлтийн байгууламжуудаа улам батжуулсан байна. Монголчууд ганцхан өдрийн тулалдааны дараа Солонгос руу буцахаас өөр аргагүй болсны шалтгаан нь хүчтэй шуурга болон тэдний усан онгоцыг живүүлэх гээд байснаас үүдэлтэй ажээ.

Монголчууд Хаката буланд газардсан даруйдаа Хаката хотыг (өнөөдөр Фүкүока хотын дүүрэг) асар богино хугацаанд эзлээд байтал удалгүй самүрайнуудын давшилт эхлэв. Эхэндээ Самүрайнууд тулалдаанд ялна гэдэгтээ итгэхэд бэрх байв. Учир нь тэд нэг нэгээр тулалдах тулаанд дассан байсан тул Монголчуудын зохион байгуулалттай тулалдааны эсрэг юу хийхээ мэдэхгүй байлаа. Монголчууд самүрайнууд руу морьтой довтлохоос гадна үхэр буу, нум сумаар зогсоо зайгүй буудах буюу харваж байв. Тэд галт бөмбөгийг харвах (катапульт) нэгэн төрлийн байгууламжтай ба түүгээрээ бөмбөгдөхийн сацуу явган цэрэг нь шивээлэх буюу цүүц хатгаа хатгах аргыг хэрэглэн дайрахад самүрайнууд жад ба бамбай хэрэглэн зайгаа барьсаар байв. Хэдийгээр япончууд монголчуудыг тулалдаад дийлэхгүй байсан ч, бүхий л чадлаараа байлдан монголчуудад ихээхэн хохирол учруулсан байна.

Дагавар үйл явдал

[засварлах | кодоор засварлах]

Монголчууд гаргасан амжилтдаа эрдэн самүрайнуудыг Дазайфү дэх бэхлэлт рүү нь элдэн нутгийн гүн рүү орсонгүй. Энэ нь магадгүй газар нутгийн талаарх мэдээлэл дутмаг, дээрээс нь өөрсдөө ихээхэн хохирол амссан болон япончуудын нэмэгдэл хүчтэй тулгарна гэсэн таамаг зэрэг нөлөөлсөн байх. Монголчууд (нэлээд олон судлаачдын бичсэнээр бол энэ нь үндсэн цэргүүд биш харин туршуул хийхээр очсон цэргийн манлай байсан гэдэг) буцаад усан онгоц руугаа явсан нь, усан онгоц дээрээ очиж хоноод, шинэ тулааны арга хэрэглэн маргааш нь ахин дайтах байсан бизээ.

Гэвч тэр шөнө болсон далайн шуурганд Монголчууд цэргийнхээ гуравны нэгийг алджээ. Тэд өөрсдөө ч буцъя гэсэнгүй, харин солонгос далайчид болон усан цэргийн ахмадууд нь буцъя гэсэн шахалтад орж буцжээ. Дараагийн довтолгоог үүнээс хойш долоон жилийн дараа хийсэн байна.

  • Paul K. Davis: 100 Decisive Battles. From Ancient Times to the Present. ABC-Clio, Oxford u. a. 1999, ISBN 1-85109-337-0.