Jump to content

Бүх Холбоотын Пионерийн Байгууллага

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Бүх Холбоотын Пионерийн Байгууллага "Үргэлж бэлэн!" (Всегда готов!)

Зөвлөлтүүдийн орны хүн бүрний хүүхэд ахуй нас В.И. Лениний нэрээр овоглосон Бүх Холбоотын Пионерийн Байгууллагатай (БХПБ) салшгүй холбоотой.

1922 оны 5 сарын 19-нд байгуулагдсан БХПБ-аар зөвлөлтийн 200 гаруй сая хүн коммунист итгэл үнэмшил олж, хамтач нөхөрсөг үзэлтэй болж хүмүүжсэн юм. ЗХУКН-ын үйл хэрэг, Лениний гэрээслэлд чин үнэнч, социализм, коммунизмын эрхэм дээд зорилгын төлөө ухамсартай тэмцэгчдийг өсгөн хүмүүжүүлэхэд эх орон, ард түмнийхээ өмнө гавьяатай үйлс бүтээсний төлөө БХПБ нь 1924 оны 2 сарын 23-нд В. И. Лениний нэрэмжит болж, төрийн дээд шагнал Лениний одонгоор (1962, 1972 онд) хоёр удаа шагнагджээ. БХПБ нь ЗХУКН, зөвлөлт төрийн анхаарал халамж, Лениний комсомолын өдөр тутмын удирдлагаар өсвөр үеийнхний коммунист хүмүүжлийн системд чухал үүрэг гүйцэтгэдэг коммунист байгууллага болтлоо өсөж бэхжсэн билээ.

Зөвлөлтүүдийн оронд пионерийн байгууллагын үүсэж хөгжихөд В.И. Ленин онцгой их анхаарч, түүний хамтран зүтгэгч Н.К. Крупская, М.И.Калинин, Ф.Э. Дзержинский, А.М. Горький, С.М. Киров, В.В. Куйбышев, А. В.Луначарский нарын зэрэг ЗХУКН, зөвлөлт төрийн олон нэрт зүтгэлтэн байнга туслан дэмжиж байв.

Иргэний дайны дараах эвдрэл сүйрэл, өлсгөлөн, өвчин тахал, өнчрөлтэй, насанд хүрэгчдийн пионерүүд хамтран тэмцэж, ахмад хувьсгалчдын үйл хэргийг залгамжлах ариун үйлсийнхээ анхны түүхийг бичсэн билээ. 1930-аад оны пионерүүд эцэг эхийнхээ хамт Магнитогорскийн барилга байгуулалт, Днеприйн усан цахилгаан станцын тулгын “чулууг тавилцаж, хүн амыг бичигт сургаж, “нударганчуудаас хамтралын хөрөнгө, талх тариаг хамгаалан тэмцэж байлаа.

Тэр үед ангийн дайсны эсрэг тэмцэлд амь үрэгдсэн эрэлхэг пионер Павлик Морозов, Кычан Жакыпов, Гриша Акопян, Коля Мяготин, Никита Сенин, Коля Яковлев нарын баатарлаг гавьяа өсвөр үеийн пионерт үлгэр дуурайл болжээ.

Зөвлөлт оронд социализм байгуулах Лениний төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд ч пионерүүд нарын баатарлаг хамтралын анхны трактор эзэмшин, нисэх загвар, радио хүлээн авагч хийж, шинэ сортын тариа, ногоо ургуулж урьдын адил зохих хувь нэмрээ оруулж байлаа. Социалист бүтээн байгуулалтад идэвхтэй оролцсон олон мянган пионер сурагчдын дотроос 13 настай Мамлакат Нахангова Лениний одонгоор, пионер Алёша Фадеев, Коля Кузьмин, Ваня Чулков, Мамед Гасанов, Ваня Вознюк, Рауза Шамжанова нар «Хүндэтгэлийн тэмдэг» одонгоор шагнагдсан юм. Аугаа их Эх орны дайны үед пионерүүд эцэг эх, ах, эгч нарынхаа хамт эх орон, төрсөн газар, бага балчир нас, аз жаргалтай ирээдүйгээ фашистын булаан эзлэгчдээс хамгаалан боссон юм. Тэр үед пионерүүд фронтод явсан аав, ээж, ах эгч нараа орлож, үйлдвэр, завод, суурь машин дээр хөлс хүч хайрлалгүй хөдөлмөрлөж байсан төдийгүй дайны фронт, партизаны отрядад тагнуулчин, холбоочин, эмнэлгийн сувилагчаар ажиллаж байв.