Jump to content

Бүх цэргийн Их хар сүлд

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Бүх цэргийн Их хар сүлд бол туурга тусгаар Монгол Улсын Төр, цэргийн сүр хүчний бэлгэдэл, сүсэглэн дээдлэх оройн дээд шүтээн гэж үздэг. Бүх цэргийн хар сүлдийг цэнгүүлэх тайлга, цагаалах тайлга гэх ёслол байдаг.

Бүх цэргийн Их хар сүлдийн тайлга нь монгол цэргийн оройн дээд шүтээн Бүх цэргийн Их хар сүлдээ хүндэтгэн цэнгэл баяслыг нь хөгжөөж, түүнд цэрэг эрсийнхээ эрдэм чадал, ид хав, сүр хүчийг илтгэн харуулж буй ёслол хүндэтгэлийн ажиллагаа юм.

Цэнгүүлэх тайлгыг хоёр жилд нэг удаа, зуны дунд сард туг сүлдний зохилдлоготой өдөр хийдэг бол цагаалах тайлгыг жил бүрийн хаврын тэргүүн сарын шинийн гурванд байрлаж буй өргөөнд нь зохион байгуулдаг юм.

Хар сүлдийг цэнгүүлэх тайлгыг Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг, туг сүлдний зохилдлоготой “Агуйт” ууланд үйлддэг байна. Энэхүү уул нь Баянзүрх хайрханы салбар уул юм. Энэ бол түүхэн дурсгалтай, түүхэнд холбогдох олон баримттай нутаг юм. Ард нь Чингис уул, Тулгат гурван гацаа буюу Тулуйн төрсөн газар бий гэдэг. Энэ хавьд Чингис хааны түмэн хишигтэн цэргүүд байрлаж байсан, их хааны ташуур олдсон газар гэж түүхэнд тэмдэглэгдсэн онцлогтой газар юм.