Василий Толстиков

Василий Толстиков

Василий Сергеевич Толстиков (1917 оны 11-р сарын 6-нд Тула хотод төрсөн — 2003 оны 4-р сарын 29-нд ОХУ-ын Санкт-Петербургт нас барсан) — Зөвлөлт Холбоот Улсын нам, төрийн зүтгэлтэн. Лениградын мужийн ЗХУ-ын Коммунист Намын Хорооны нэгдүгээр нарийн бичгийн дарга (1962—1970), 1970-1978 онд ЗХУ-аас БНХАУ-д суугаа Элчин сайд, 1979-1982 онд Нидерландад суугаа Элчин сайд.