Венус

Уильям Бугеро
"Венус мэндэллээ" (1879 он)
Тосон будгийн зураг. 299.7・217.8(cm)、Музей Орсед хадгалагдаж буй

Венус {Латин: Venus) буюу Венера нь Эртний Ромын хайр дурлал, гоо үзэсгэлэнгийн бурхан юм. Эртний Грекийн домгийн Афродитатай дүйцнэ. Ихэвчлэн хагас буюу бүтэн нүцгэн байдлаар дүрслэгддэг. Домогт өгүүлдгээр Вулканы эхнэр боловч Марс, Меркури, Адонис, Анхис нартай холбогдож байсан бөгөөд ялангуяа Анхисын хүү Энейг төрүүлсэн нь хожим Ромын эзэнт гүрнийг үндэслэсэн гэж үздэг. Тиймээс Ромын эзэнт гүрний үед түүнийг магтан дуулсан сүм хийд, уран бүтээлүүд олон байжээ. Грекийн Афродитатай адилаар Сугар гаригийн эзэн гэж үздэг байсан тул олон хэлээр Сугар гаригийг Венус гэдэг билээ. Мөн орчин үед эмэгтэй хүнийг бэлгэддэг тэмдэг нь угтаа Венусыг илэрхийлсэн тэмдэг байв.

Гадны холбоос[засварлах | кодоор засварлах]