Jump to content

Википедиа:Энэ долоо хоногийн онцлох өгүүлэл/2008-24

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Хэлмэгдүүлэлтийн үеэр 800 орчим хүрээ, хийдүүд устгагджээ.
Хэлмэгдүүлэлтийн үеэр 800 орчим хүрээ, хийдүүд устгагджээ.

Монголд өрнөсөн Их Хэлмэгдүүлэлт нь 1922 онд эхлэн 1937 онд оргилдоо хүрч, 1939 оноос бага зэрэг саарсан боловч янз бүрийн хэлбэрээр олон жил үргэлжилсэн тухайн үеийн Монголын нийгмийн бүхий л давхаргыг хамарсан хэлмэгдүүлэл байв. Монголын хэлмэгдүүлэлт нь шууд нийгмийн сэхээтнүүдийн эсрэг чиглэж байв. Хүмүүсийг голдуу Японы тагнуул хэмээн хэлмэгдүүлж байжээ. Ихэвчлэн хэлмэгдүүлэлтэнд 22,000-аас 35,000 хүн хөнөөгдсөн гэсэн тооцоо байдаг бөгөөд ихдээ 100,000 ч гэсэн тоо бий. Өмнөх тоо нь тухайн үеийн Монголын хүн амын гурваас дөрвөн хувь байсан ажээ. Эдгээрээс 18,000 нь лам нар байв.

Зохиолч, эрдэмтдийн бүтээлийг хориглон шатааж байв. Энэ хэлмэгдүүлэлтээр тэр үеийн монголын сор болсон гайхамшигт сэхээтнүүд баривчлагдан шийтгэгдэж, олонхи нь цаазаар авахуулсан байдаг. Мөн түүх соёлын үнэт дурсгал болсон хэдэн зуун сүм хийд коммунист хийрхлийн золиос болсон юм. (бүрэн эхээр унших)