Википедиа:Энэ долоо хоногийн онцлох өгүүлэл/2009-6
Appearance
Невада (Англи: Nevada) нь Америкийн Нэгдсэн Улсын Өрнөд хэсэгт оршдог муж улс. Нийслэл Карсон Сити, хамгийн том хот нь Лас-Вегас. Тус муж улсын хоч "Мөнгөн муж улс" хэмээх нэр нь энд олон тооны мөнгөний орд газар илрүүлж, олборлож байсантай холбоотой. Невада нь нутаг дэвсгэрээрээ долоод ордог бөгөөд Можаве цөлөөс эхлээд Их сав газар хүртэл үргэлжилнэ. Тус муж улсын нутаг дэвсгэрийн 86 хувийг АНУ-ын Холбооны засгийн газар цэргийн болон иргэний зориулалтаар эзэмшдэг. 2006 он гэхэд 2.6 сая орчим оршин суугчтай байсны 85% нь Лас-Вегас, Реногийн метрополитан бүсэд суудаг. (бүрэн эхээр унших)