Jump to content

Википедиа:Тулгын таван чулуу

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
(Википедиа:5-с чиглүүлэгдэв)

Википедиагийн бүх дүрэм, зааврыг доорхи тулгын таван чулуунд хураангуйлж болно. Энэ хуудас нь Википедиагийн үндсэн зарчмуудыг тайлбарласан хуудас юм.

Иймээс Википедиад Та өөрийн үзэл бодол, хувийн туршлага, өөрийн шинэ таамаглал, нийтэд зөвшөөрөгдөөгүй байгаа судалгааны шинэ үр дүн зэргийг бичиж болохгүй (Википедиа нь ... биш сэдвийг үзнэ үү).

Википедиа дахь аливаа мэдээлэл нь төвийг сахисан байр сууринаас хандана

Өөрөөр хэлбэл аливаа зүйлд та өөрийн үзэл бодол, байр сууринаас хандаж, дүгнэлт битгий өгөөрэй.

Википедиаг хүн бүхэн хэрэглэж, хүн бүр хувь нэмрээ оруулж, цааш түгээх эрхтэй бөгөөд нээлттэй чөлөөт агуулга хэлбэртэй байна

Википедиа дахь бүх мэдээлэл, зураг, файлууд Creative Commons Attribution-ShareAlike лицензтэй тул хэн ч ашиглаж (хэрэглэж) болно. Хэн ч өөрчилж болно. Нөгөө талаас зохиогчийн эрхээр хамгаалагдсан зүйлсийг Википедиад оруулж болохгүй. (Copyrights үзнэ үү).

Википедиа нь багаар ажилладаг газар

Хэдий зарим зүйлс дээр санал зөрөлдсөн ч гэлээ ямар ч тохиолдолд Та бусад Хувь нэмэр оруулагчдад хүндэтгэлтэй хандах ёстой. Та бусдыг бүү доромжил, бусдын хийсэн засварт бүү эгдүүц. Бусадтай "засварын дайн" бүү хий (Засварын дайн гэдэг нь бусдын хийсэн засварыг үл зөвшөөрөн өгүүллийг хуучин хувилбар луу нь буцаахыг хэлнэ). Маш олон өгүүллийн агуулгыг хэдэн арван хүмүүс хэлэлцэж байгаа, тэд бие биендээ хүндэтгэлтэй ханддагийг байнга санаж яваарай. Үргэлж нээлттэй, эелдэг, бусадтай хамтран ажиллах чадвартай байгаарай.

Энд дурьдсан дүрмээс өөр зайлшгүй дагаж мөрдөх дүрэм байхгүй

Өөрөөр хэлбэл та алдаа гаргахаас бүү ай. Та алдаж болно. Таны алдааг бусад хүмүүс засаад л өгнө. Гэхдээ Таны хийсэн бүх зүйлс таны хойч, дараагийн үеийнхэнд зориулагдаж буй гэдгийг битгий мартаарай.