Витторио Де Сика

Витторио Де Сика, 1962 он.

Витторио Де Сика (бүтэн нэр- Витторио Доменико Станислао Гаэтано Сорано Де Сика, итали. Vittorio Domenico Stanislao Gaetano Sorano De Sica, 1901 оны 7-р сарын 7-нд Италийн Лацио мужийн Сорад төрсөн— 1974 оны 11-р сарын 13-нд Францад нас барсан) — италийн найруулагч, жүжигчин, италийн неореализмын том төлөлөгч.

Найруулагчийн дөрвөн кино Оскарын шагнал хүртжээ: "Шуша" буюу Гутал цэвэрлэгч, "Унадаг дугуйн хулгайчид" (итали. Ladri di biciclette) нь хүндэт шагнал хүртжээ (1947 онд "Шуша" Оскарын шагнал хүртсэн анхны гадаадын кино болсон), "Өчигдөр, өнөөдөр, маргааш" (итали. Ieri, oggi, domani) болон "The Финци-Континигийн цэцэрлэг" (итали. Il giardino dei Finzi-Contini) - гадаадын шилдэг киноны шагнал хүртсэн байна.

1974 оны 11-р сарын 13-нд уушигны хавдараар францын Нёйи-сюр-Сен-д нас барсан. Ром хотын Кампо Верано оршуулгын газар оршуулсан байна.

Найруулсан кинонууд[засварлах | кодоор засварлах]

  • 1940 — Улаан сарнай / Rose scarlatte
  • 1940 — Маддалена, сахилга муу / Maddalena… zero in condotta
  • 1941 — Тереза-Баасан гариг / Teresa Venerdì
  • 1942 — Сүм дахь Гарибальдийн хүн / Un garibaldino al convento
  • 1943 — L’ippocampo
  • 1943 — Хүүхдүүд бидэн рүү харж байна / I bambini ci guardano
  • 1944 — Тэнгэрийн үүд / La porta del cielo
  • 1946 — Шуша / Sciuscià
  • 1947 — Natale al campo 119
  • 1948 — Ундаг дугуйны хулгайчид / Ladri di biciclette
  • 1949 — Domani è troppo tardi
  • 1950 — Милан дахь гайхамшиг / Miracolo a Milano
  • 1952 — Умберто Д. / Umberto D.
  • 1953 — Термини төмөр замын буудал/ Stazione Termini
  • 1954 — Неаполийн алт / L’oro di Napoli
  • 1956 — Дээвэр / Il tetto
  • 1956 — Montecarlo
  • 1958 — Бруклины Анна / Anna di Brooklyn
  • 1960 — Чочара / La ciociara
  • 1961 — Аймшигт шүүх / Il giudizio universale
  • 1962 — Альтоны далд хүмүүс/ I sequestrati di Altona
  • 1962 — Боккаччо-70 / Boccaccio '70
  • 1963 — Бум / Il boom
  • 1963 — Өчигдөр, өнөөдөр, маргааш / Ieri, oggi, domani
  • 1964 — Итали маягийн гэрлэлт / Matrimonio all’italiana
  • 1965 — Шинэ Ертөнц / Un mondo nuovo
  • 1966 — «Үнэг» элдсэн нь/ Caccia alla volpe
  • 1967 — Чөтгөрүүд / Le streghe
  • 1967 — Долоо дахин эмэгтйэ / Sette volte donna
  • 1968 — Амрагууд / Amanti
  • 1969 — Наран цэцэг / I girasoli
  • 1970 — Финци-Континигийн цэцэрлэг / Il giardino dei Finzi Contini
  • 1970 — Хосууд (новелла «Лев») / Le coppie
  • 1972 — Түүнийг Андреа гэж нэрлэе / Lo chiameremo Andrea
  • 1973 — Богинохон амралт / Una breve vacanza
  • 1974 — Аялал / Il viaggio