Вишеград
Харагдац
Вишеград (унгар. Visegrád) — Унгарын төв хэсэгт жижиг орших хот. 1783 хүн амтай (2014).
13-р зуунд Вишеград хотод Вишеград цайз баригдсан. 14-р зуунд цөөн хэдэн жилийн турш энэ хот Унгарын нийслэл байсан бөгөөд 1335, 1339 онд Зүүн Европын орнуудын хаадын чуулган энд болж байсан түүхтэй. Энэ үед Вишеград цайзын ойролцоох хааны ордны ажил эхэлсэн байна.
14-16-р зуунд Унгарын нийслэлийг Буда руу нүүлгэсний дараа Вишеград ордон Унгарын хаадын зуны харш болжээ.
18-р зуунд Унгарын төлөөх дайны үеэр Вишеградын цайз, ордоныг Хабсбургийн цэргүүд устгасан. Өнөөдрийг хүртэл цайзын цорын ганц цамхаг бүрэн хадгалагдан үлджээ - Соломоны цамхаг.