Владимир Зеленский

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Jump to navigation Jump to search
Владимир Зеленский
220px
Владимир Зеленский, 2019
Төрсөн 1978 оны 1 сарын 25 (1978-01-25)
Кривой Рог, Украин

Владимир Александрович Зеленский (укр. Володимир Олександрович Зеленський, 1978 оны 1 сарын 25) нь Украины театр, киноны жүжигчин юм.

Евгений Кошевой, Владимир Зеленский.jpg

Намтар[засварлах | edit source]

Жүжигчин, найруулагч, продюссер Владимор Зеленский Украины хошин урлагийн жүжигчин, “Ард түмний үйлчлэгч” намаас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж Украйны Ерѳнхийлѳгч болж саяхан тангарагаа ѳргѳсѳн билээ. Залуу бага насаа Монголд өнгөрүүлсэн байна. Владимирын аав Александр Семёнович Зеленский нь математикч, программист мэргэжилтэй, техникийн ухааны доктор цолтой нэгэн бөгөөд Монголын Эрдэнэт УБҮ-т 20 гаруй жил ажилласан нэгэн аж. Ээж Римма Владимировна Зеленская нь инженер мэргэжилтэй, мэргэжлээрээ 40 жил ажилласан гэж намтарт нь бичсэн байна.

Владимир эцэг, эхийгээ даган Монголд дөрвөн жил амьдарчээ. Тэрээр Эрдэнэт хотын дунд сургууль нэгдүгээр ангид элсэн А үсэг заалгасан аж. Дараа нь төрөлх Кривой Рог руугаа буцаж, 95 дугаар гимназийн англи хэлний гүнзгийрүүлсэн сургалттай ангийг дүүргэсэн байна. Багадаа сонгомол бөх, хүндийг өргөлтөөр хичээллэдэг, шуудангийн марк цуглуулдаг, сагсан бөмбөг, гар бөмбөг муугүй тоглож, дажгүй гэгч нь бүжиглэчихдэг сэргэлэн хүү байжээ. Бас бие даан гитар хөгжим сурч, сургуулийнхаа хамтлагт тоглодог байсан гэнэ.

16 настайдаа Израильд суралцах тэтгэлэг авсан ч аав нь “Намайг үхсэний дараа л тийшээ яваарай” гээд болиулсан хэмээн намтарт нь бичжээ. 1995 онд аравдугаар ангиа 2 хичээл дээр сайн дүнтэй, бусад хичээл дээрээ онцсайн үнэлгээтэй төгсөж, Киевийн Олон улсын харилцааны их сургуульд элсэн суралцжээ. Мѳн төрөлх Криворогийнхоо эдийн засгийн дээд сургууль, Киевийн үндэсний эдийн засгийн их сургуулийг хууль эрхзүйн мэргэжлээр дүүргэсэн байна. ерөнхийлөгчийн тангарагаа өргөсөн Зеленский шууд Парламентаа тараах шийдвэр гаргаж, Парламентийн гишүүдийн халдашгүй байдлын хуулийг цуцалж, Ерөнхий прокурор, Батлан хамгаалахын сайд зэрэг нэлээд олон дарга нарыг огцруулах санал гаргалаа. Тэрээр:- Би урьд нь та бүхнийг инээлгэхийг төлөө явж ирсэн. Тэгэх хэрэгтэй гэж итгэдэг байсан. Харин одоо та бүхнийг уйлахгүй байлгахын төлөө бүхнийг хийнэ!гэж ард түмэндээ хандаж хэлжээ.

Цахим холбоос[засварлах | edit source]

 Commons: Владимир Александрович Зеленский – Викимедиа зураг, бичлэг, дууны сан