Владимир Познер

Владимир Познер

Владимир Владимирович Познер (төрөхөд нь — Владимир Жеральд Дмитрий Дюбуа-Нибуайэ (франц. Vladimir Gérald Dimitri Dubois-Niboyet); 1934 оны 4-р сарын 1-нд Парис хотод төрсөн) -зөвлөлийн болон оросын сэтгүүлч, телевизийн нэвтрүүлэг хөтлөгч. 1994 оноос «Оросын телевизийн Академи» сангийн гишүүн, анхны Ерөнхийлөгч нь юм. ОХУ-ын олон нийтийн төв телевизийн зохиогчийн «Познер» ярилцлага нэвтрүүлгийн хөтлөгч.

Тэрээр 1922 онд Оросоос Франц руу цагаачилсан еврей гаралтай эцэг Владимир Александрович Познер (1908—1975), франц бүсгүй Жеральдин Люттен (1910—1985) нарын гэрт 1934 онд Парис хотод төрсөн.

Эцэг нь зөвлөлтийн талд өрнөдөд тагнуул хийж байгаад 1952 оны сүүлчээр ЗХУ руу гэр бүлээрээ нүүж иржээ. 1953 онд Владимир Познер Москвагийн улсын Их сургуулийн биологийн тэнхимийн "хүний физиологи" мэргэжлээр сурч 1958 онд төгссөн байна.

1958 онд Их сургуулиа дүүргээд англи хэлнээс орос хэл рүү эрдэм шинжилгээний орчуулга хийдэг байгаад 1959 оноос алдарт хүүхдийн зохиолч, яруу найрагч Самуил Яковлевич Маршакийн уран зохиолын нарийн бичгийн даргаар 2 жил ажилласан байна.

1961 оны 10-р сараас Познер Москва дахь «Новости» агентлагт (АПН) тайлбарлагч, «USSR» («ЗХУ») сэтгүүлд редактор, сүүлд нь Soviet Life («Зөвлөлтийн амьдрал»), 1967 оноос тус сэтгүүл «Спутник» гэж нэрээ сольсон.

Тэрээр 1967 онд ЗХУ-ын Коммунист намд элссэн байна.

Сүүлийн жилүүдэд ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путины явуулж байгаа бодлогыг шүүмжилж байгаа.