Вольфсбург
Вольфсбург
Wolfsburg | |
---|---|
Улс | Герман |
Муж | Доод Саксон |
Тойрог | Хотын тойрог |
Хуваалт | 16 суурин, 40 хотын хэсэг |
Засаг захиргаа | |
• Хотын дарга (2021–26) | Деннис Вайлманн[1] (ХАХ) |
Газар нутаг | |
• Нийт | 204.02 км2 (78.77 бээр2) |
Өндөр | 63 м (207 фут) |
Хүн ам (2021-12-31)[2] | |
• Нийт | 123,949 |
• Нягтрал | 610/км2 (1,600/бээр2) |
Цагийн бүс | UTC+01:00 (ТЕЦ) |
• Зун (ЗЦ) | UTC+02:00 (ТЕЗЦ) |
Шуудангийн код | 38400–38448 |
Залгах код | 05361, 05362, 05363, 05365, 05366, 05367, 05308 |
Улсын дугаар | WOB |
Вэб сайт | www.Wolfsburg.de |
Вольфсбург (герм. Wolfsburg) нь Германы Доод Саксон Муж Улсын зүүн хэсэгт орших, ямар нэгэн тойрогт харъяалагддаггүй бие даасан хот юм. Энэ хот нь 1938 онд Фолксваген үйлдвэрийн төвийг байршуулах зорилгоор үүсгэн байгуулагдсан ба өнөөдөр нийт 123.000 мянган хүн ам тус хотод оршин сууж байгаа нь Доор Саксон муждаа хүн амын тоогоороо тавд бүртгэгдэхэд хүргэдэг юм.
Вольфсбург хот нь 20-р зууны эхэнд Герман Улсад үүсгэн байгуулагдсан цөөн хотуудын нэг ажээ. 1945 оны тавдугаар сар хүртэл тус хот нь Фаллерслебен дэх КдФ-Вагений хот хэмээх нэрийг зүүж байв.[3] Тус хотыг анх Фолксваген үйлдвэрт ажиллан КдФ-Ваген буюу сүүлд нь Фолксваген Кэфер загварын автомашиныг угсрах ажилчдын амьдрах газар болгон байгуулжээ. 1972 онд хотын хүн ам 100.000 давсан учраас том хотын тоонд орох болов. 2010 онд нэг хүнд оногдох дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээгээрээ Герман улсын хэмжээнд тэргүүлж байлаа.[4][5]
Вольфсбург хоттой ойролцоо орших том хотуудаас нэрлэвэл баруун урд зүгт 26 км-ийн зайтай орших Брауншвайг, зүүн урд зүгт багцаагаар 64 км-ийн зайтай Магдебург хот болон баруун зүгт нь 74 км-ийн зайтай орших Ханновер зэрэг байдаг.
Түүх
[засварлах | кодоор засварлах]Вольфсбург хотын эртний түүх
[засварлах | кодоор засварлах]Вольфсбург хотын тухай түүхийн бичигт хамгийн анх 1302 онд язгуурт гаралтай Бартенслебений эзэмшил газраар хэмээн бүртгэгдсэн байдаг аж. Анхандаа амьдрах зориулалт бүхий цайз байсан бол яваандаа түүний усаар хүрээлэгдсэн байршилаас шалтгаалан усан хамгаалалттай цайз нэрийг авсан байна.
Хотын зарим хэсэг нь бие даасан дүүрэг байснаас гадна 18-т зууны үед Магдебургийн гүнд харъяалагдаж байжээ. Өнөөдрийн Вольфсбург хотын нутгаар 18-р болон 19-р зуун Брауншвайг-Галвёрдэ гэсэн шуудангийн замтай байв.
Хот, үйлдвэрийн үүсгэн байгуулагдсан болон дэлхийн 2-р дайн
[засварлах | кодоор засварлах]1938 оны тавдугаар сарын 26-нд Адольф Хитлер Фолксваген үйлдвэрийн тулгын чулууг тависан аж. Тус үйлдвэрт шаардлагатай ажилчдыг байршуулаx үүднээс энэ хотыг бий болгох ёстой байж. 1940 онд тус хотод баригдаж байсан ганц сүмийг санаатайгаар татан буулгасан нь анхнааса энэ хотод ямар нэгэн шашны сүм хийдээс тусгаар хот болгон хөгжүүлэх бодлого байв.[6]
Дэлхийн 2-р дайны үед шинэ босгосон үйлдвэр нь цэрэг армийг техникжүүлэх үйлд ашиглагдахдаа мянга мянган ажилчдыг албадан ажиллуулж байжээ. Энэ үедээ торх хэлбэрийн кюбелваген гэх бартаат замын тэрэг, танкны сэлбэг болон пуужин зэргийг үйлдвэрлэж байв. 1945 оны дөрөвдүгээр сарын 11-нд Фолксваген үйлдвэр нь холбоотны агаарын бөмбөгдөлтөнд өртөн гуравны хоёр нь сүйрчээ.
Хотын бүтээн босголт
[засварлах | кодоор засварлах]1937 онын сүүлээр германы ардын тэрэг бэлтгэлийн нийгэмлэг нь архитекч Петер Коллерийг шинээр үүсч буй хотыг 90.000 хүртэл оршин суугчтай байхаар төлөвлөн зураг төслийг нь гаргаx үүрэг өгчээ. Энэ шинээр баригдах хотын барилга, хот төлөвлөлт нь германы эзэнт гүрний бусад хотуудад үлгэр жишээ болсон ажилчдын хот байх ёстой байв.
Коллер 1938 онд өөрийн хийсэн шинэ хотын зураг төслөө ("Коллерийн төлөвлөгөө") танилцуулсаныг Гитлер бага зэрэг өөрчлөх санал оруулсанаар зөвшөөрөгдсөн байна. Коллерийн төлөвлөгөөний дагуу тус хот нь ногоон талбай ихтэй хот байлаа. Нийт 6700 орон сууц төлөвлөсөн байсныг 1938 оноос эхлэн барьж эхэлсэн байна.
1941 оны сүүлээр дайны уршигаар материал болон хүн хүчний хомсдолд орон барилгын ажил үндсэндээ зогссон байна. Тэр хүртэл нийт 2900 орон сууцыг ашиглалтанд оруулсан байв. Дэлхийн хоёрдугаар дайны дараа хотыг гүйцээн барисан боловч Коллерийн анхны төлөвлөгөөний дагуу дайны дараа хийгдээгүй ажээ.
1945-1970 он
[засварлах | кодоор засварлах]1945 оны тавдугаар сарын 25-нд хотын захиргаа нь английн эзлэгчдийн шаардлагаар тэр хүртэл нэрлэгдэж байсан "Фаллерлебен дахь КдФ-Вагений хот" гэх нэрийг Вольфсбург болгон өөрчлөх шийдвэрийг гаргажээ.[7] Үүгээр тус хотын нэр нь анх 1302 онд бүртгэгдсэн байсан нэрээрээ буцан нэрлэгдсэн юм.[8] Заримдаа тус хотын нэр нь Гитлерийн «Вольфшанце» буюу «чонын бэхлэлт» гэх нэрийн вольф гэх үгийг авсан хэмээн хардах тохиолдол байх ч тус нэр нь түүнээс өмнө ч 1928 хүртэл нэрлэгдэж байсан нэр аж.
Газар зүй
[засварлах | кодоор засварлах]Хотын газар нутаг нь ерөнхийдөө тэгш тал газарт орших ба хамгийн өндөр хэсэгтээ далайн төвшнөөс 140 метрт байдаг бол хамгийн нам дор хэсэгт, далайн төвшнөөс 54 метр орших Илкербрухын дархан цаазат газар орно.
Уур амьсгал
[засварлах | кодоор засварлах]Жилийн дундаж хур тунадасны хэмжээ 532 мм байгаа нь герман улсын хэмжээнд авч үзвэл бага юм. Хамгийн бага хур тунадастай сар нь аравдугаар сар, харин хамгийн их хур тунадас буудаг сар нь зургаадугаар сар бөгөөд энэ сард унах хур тунадасны хэмжээг аравдугаар сартай харьцуулбал даруй 1,9 дахин их байна.
Хөрш зэргэлдээ тойрог болон орон нутаг
[засварлах | кодоор засварлах]Вольфсбург хотыг тойроод дараах хот, орон нутаг болон тойрог хотууд хиллэн оршдогийг цагийн зүүний дарааллаар жагсаав.
- Гифхорн тойрог: Калберлаа, Ослосс, Вэихаузен, Таппенбек, Жембке, Тиддише, Рюхен
- Хельмштедт тойрог: Данндорф, Велпке, Гросс-Твюльпштедт, Эльмийн Кёнигслуттер, Лээре
Хотын хуваарилалт
[засварлах | кодоор засварлах]Вольфсбург хот нь нийт 41 хотын хэсгээс бүрдэнэ. Нэг хотын хэсэг эсвэл хэд хэдэн хотын хэсэг нийлснээр 16 жижиг хотхон үүсгэх ба эдгээр нь өөрийн гэсэн зөвлөлтэй байна. Хотхон бүрд хотхоны засаг дарга гэж бий.
Вольфсбургт хотыг тойрон байсан хотын хэсгүүд 1972 онд тус хотод нэгдсэнээр анх хотхонтой болжээ. Ингээд тухайн үедээ 11 хотхонтой болсон байна. Хотхон нь урьдны хот эсвэл орон нутгийн зөвлөлийн үүргийг гүйцэтгэх болов. 1991 оноос хойш хэд хэдэн хотын хэсгүүд нэгдэн хотхон болон өөрийн зөвлөлтэй болон явсаар өнөөдөр 16 болон өсчээ. Хотхоны засаг даргыг тус хотхоны иргэдээс шууд сонгодог.
Дархан цаазат газар
[засварлах | кодоор засварлах]Вольфсбург хотын газар нутагт нийт зургаан байгалийн дархан цаазтай газар байдаг. Үүнд баруун талаар нь урсах Аллер голын нутагт байх Барнбрух, Илкербрух, Дюпенвийзен, хотын зүүн хэсэгт Вендшоттер болон Ворсфелдер Дрёмлинг зэрэг багтана.
Зургийн цомог
[засварлах | кодоор засварлах]-
16-р зууны үеийн Вольфсбург хотын цайзын дүрслэл
-
Вольфсбург хотын "Фолксваген Арена"-хөл бөмбөгийн цэнгэлдэх хүрээлэн
-
Фолксвагений үйлдвэрлэдэг зайдас
-
1955 оны наймдугаар сарын 5-нд ФВ-үйлдвэрээс гарсан нэг сая дахь тэрэг
-
Аллер нуурын дэргэдэх «Баде Ланд» усан бассейн
-
Хотын зүүн талаас, Фолксваген үйлдвэр
Цахим холбоос
[засварлах | кодоор засварлах]Эшлэл
[засварлах | кодоор засварлах]- ↑ "Stichwahlen zu Direktwahlen in Niedersachsen vom 26. September 2021" (PDF). Landesamt für Statistik Niedersachsen. 13 October 2021.
- ↑ "LSN-Online Regionaldatenbank, Tabelle A100001G: Fortschreibung des Bevölkerungsstandes, Stand 31. Dezember 2021" (German хэлээр). Landesamt für Statistik Niedersachsen.
{{cite web}}
: CS1 maint: unrecognized language (link) - ↑ Walter Krämer, Götz Trenkler, Denis Krämer: Das neue Lexikon der populären Irrtümer. Eichborn, Frankfurt am Main 1998, S. 365.
- ↑ Kleinstädte toppen München bei Pro-Kopf-Einkommen. spiegel.de vom 29. Juli 2013, abgerufen am 19. April 2015
- ↑ http://www.iwkoeln.de/infodienste/iwd/archiv/beitrag/wirtschaftskraft-der-staedte-gross-ist-nicht-gleich-stark-119810
- ↑ Katholische Kirche – Dekanat Wolfsburg Gifhorn Helmstedt: Stadt ohne Kirchen – eine Legende? (Memento 18. Гуравдугаар сар 2011 цахим архивт) Abgerufen am 30. Juni 2013.
- ↑ Triumph der Stadt – Die Werk-Stadt, Zeit Online Geschichte.
- ↑ wolfsburg.de: Stadtportrait Wolfsburg – Chronik 1945 bis 1978 (Memento 29. Долоодугаар сар 2014 цахим архивт), abgerufen am 27. Mai 2013.