Вэстэрн Юнион
Хууль эрх зүйн хэлбэр | Нээлттэй |
---|---|
Аж үйлдвэрийн салбар | Aiding |
Үүсгэн байгуулагдсан | 1851 |
Үүсгэн байгуулагч | Эзра Корнелл |
Төв байр | АНУ, Колорадо, Энглвүүд |
Бүтээгдэхүүн | Санхүүгийн үйлчилгээ |
Орлого | ▲ US$5.08 тэрбум (СЖ 2009)[1] |
Үйл ажиллагааны орлого | ▲ US$1.28 тэрбум (СЖ 2009)[1] |
Цэвэр орлого | ▲ US$848 сая (СЖ 2009)[1] |
Нийт хөрөнгө | ▲ US$7.35 тэрбум (СЖ 2009)[2] |
Нийт хувьцааны мөнгөн дүн | ▲ US$353 Million (СЖ 2009)[2] |
Ажилчид | 6,100 (2008)[3] |
Цахим хуудас | westernunion.com |
Вэстерн Юнион Компани (Англи: The Western Union Company) нь АНУ-д төвтэй, санхүүгийн үйлчилгээ, харилцаа холбооны компани юм. Хойд Америкийн төв нь Колорадо муж улсын Энглвүүдэд байдаг бол олон улсын маркетинг, худалдааны үйлчилгээний төв нь Нью-Жерси муж улсын Монтвалед байрладаг. Телеграмын үйлчилгээгээ зогсоох хүртэл тус компани АНУ дахь телеграм солилцооны бизнест хамгийн алдартай компани байв.
Өдгөө мөнгөн гуйвуулга, худалдааны үйлчилгээ үзүүлдэг. 2010 оны 5 сарын 27-ны байдлаар дэлхийн 240 гаруй улс орон, бүс нутагт 410,000 гаруй агенттай. Жилийн орлого нь USD$5 тэрбумд хүрдэг.
Түүх
[засварлах | кодоор засварлах]Үүсэл
[засварлах | кодоор засварлах]1832 онд Сэмюэл Морзе Альфред Вейлын хамт "бичигч цахилгаан утасны аппарат" гэж нэрлэгддэг цахилгаан механикийн хэрэгсэл зохиохоор ажлаа эхэлжээ. Удалгүй Герман, Франц, Английн шинэ бүтээлүүд тэдэнтэй өрсөлдөж эхэлснийг мэдсэн. Тэр ч бүү хэл 7.5 милийн урттай туршилтын шугам бүтээгдсэн гэдгийг дуулжээ.
1837 онд Сэмюэл Морзе нь өөрийн бүтээлийн бичиг баримтаа патентийн газар бүртгүүлэхээр өгчээ. Морзегийн аппарат нь цахилгаан тогийг илүү богино болон илүү урт хугацаагаар тусгай товчлуураар тасалдуулдаг ажиллагаатай юм. Ийм маягаар гарсан урт богино дохионууд, өөрөөр хэлбэл "цэг", "зураас", мөн түүнчлэн "зай"-нууд нь тусгай кодлогдсон хүснэгтийн дагуу үг болон өөрчлөгддөг байв. 1838 онд Морзе нь цахилгаан аппаратаа зохиох ажлаа дуусган Альфред Вейл, Леонард Гейлын хамт өөрийн компанийг байгуулав.
1843 онд Конгрессоос 30 мянган ам.долларын мөнгөн тусламж авч Балтимороос Вашингтон хүртэл анхны цахилгаан шуудангийн шугам барихаар зэхэв. Анхлан Эзра Корнеллын хамт цахилгаан шугамыг газар доогуур явуулах ажил нь өртөг өндөртэй байсан учир бүтэлгүйтэж, хямд төсрөөр нь шон дээр өлгөж ажил дуусав. 1844 оны 5 сарын 24-нд Капитол дахь Дээд шүүхийн байрнаас Морзе нь Балтиморт байгаа өөрийн хамтрагч Альфред Вейлд: "What hat god wrought!" (Бурхан ийм юм бүтээдэг!) 1845 онд иорзе нь өөрийн компанидаа Эндрю Жэксон болон Мартин Ван Бүрэн –Амос Кендаллыг цахилгаан холбооны аппаратыг борлуулах ажилд авчээ. Тухайн оны намар гэхэд Magnetic Telegraph Company байгуулагдан хэсэг хөрөнгө оруулагчид 15 мянган ам.долларын санхүүжилт хийгдсэн. Үүний хажуугаар Морзе нь өөрийн лицензийг хүссэн болгонд худалдаалж байв.
Magnetic Telegraph Company нь 1846 оны хавар Вашингтон Нью-Йоркийн хооронд анхны арилжааны цахилгаан шуудангийн шугам ашиглалтанд оруулжээ. Үүний дараахан экс конгрессийн гишүүн Фрэнсис Смит Нью-Йорк Бостоны хооронд шугам ашиглалтанд оруулав. 1851он гэхэд АНУ-ын нутаг дэвсгэр дээр 50-иад бие даасан цахилгаан шуудангийн компани үйл ажиллагаагаа явуулж байжээ.
Хайрам Сибли Нью-Йоркийн Рочестерд үл хөдлөх хөрөнгө болон банкны үйл ажиллагаа явуулах зорилгоор иржээ. Рочестерд Сибли шүүгч Сэмүэль Сэлдэнтэй танилцан 1849 онд тэр 2 New York State Printing Telegraph Company үүсгэн байгуулсан ч New York, Albany Buffalo Telegraph компаниудтай ширүүн өрсөлдөх шаардлага гарна гэдгээ ойлгосон байв. Энэ өрсөлдөөнтэй байдлыг судалсны эцэст Сэлдэн нь шинэ цахилгаан холбооны шугам байгуулхын оронд Буффалогоос баруун тийш орших бүх цахилгаан шуудангийн компаниудыг худалдан авсан нь дээр гэдэг санал тавьжээ.
Сэлдэн нь Нью-Йоркийн нэртэй бизнесменүүдэд хөрөнгө оруулах санал тавьсны дарааа 1851 оны 4-р сард New York and Missisippi Valley Printing Telegraph Company (NYMVPTC)- г байгуулжээ. Энэ компанид нь 2 жилийн өмнө байгуулагдсан New York State Printing Telegraph Company нь бүрэлдхүүнд нь орсон байв.
Компанийн анхны ажлын байр нь Нью-Йоркийн Рочестер дахь Reynolds Arcade нэртэй байшинд байрладаг байсан ба гол хаалган дээрх хаяган дээр “Western Union Telegraph and Cable Office” (1932он) гэж бичээстэй байв. New York State Printing Telegraph Company-г байгуулснаас хойш 7 жилийн дараа 1856 онд өөрийн хаягаа “Western Union Telegraph Company” гэж өөрчилсөн байв. Үүсгэн байгуулагчдийн бодлоор энэ нэр нь компанийн зорилго болох АНУ-ын баруун зүгийн цахилгаан шуудан холбооны шугамыг нэгтгэх ажлыг илүү харуулж байжээ. 1851-1854 оны 3 жилийн хугацаанд Western Union-ы цахилгаан шуудангийн цэгийн тоо 132-оос 4000 хүртлээ, харин компанийн үндсэн хөрөнгө 220,0 мянгаас 48,0 сая ам.доллар хүртлээ өссөн.
АНУ-ын баруун бүсийн 5 мужид 13 компанийн мэдэлд байсан 2 өрсөлдөгч систем оршиж байжээ. Өрсөлдөөн ихтэй ч цахилгаан шуудангийн үйлчилгээнийн үнэ их өндөр байсан, жишээлбэл цөөн тооны үгтэй цахилгаан мэдээнийн үнэ 20 ам.доллар байв. Эдгээр компаниуд нь орлого багатай цахилгаан шуудангийн бизнест итгэл алдарч Хайрам Сиблид компаниудаа худалджээ. Мөн тэр жилд Сибли нь Морзегийн цахилгаан шуудангийн патентийг худалдан авчээ.
Иргэний дайн дэгдэснээр алс баруун нутагтай шуурхай холбоо тогтоох илүү их шаардлагатай болов. Миссури голоос баруун зүгт орших газар нутагтай холбоо тогтоох ганц боломж нь Pony Express байсан бөгөөд энэ нь Сэнт Жозефоос Сакраменто хүртэл захидал, цахилгаан мэдээ явуулхад 10 хоног зарцуулдаг байв. 1860 онд Конгресс тив хоорондын холбооны шугам байгуулах Pacific Telegraph Pact нэртэй тендер зарлах уриалгаа гаргажээ. Уул хад дамжсан 2000 миль(3218 км) шугам татах ажиллагаа бараг бүтэшгүй мэт байв.бусад холбооны компаниуд энэ саналаас татгалзсан ч Эдвард Крейтон гэх Western Union-ы залуу агент эзэнгүй тал, хөлдүү гол мөрөн гатлан холбооны шугам маршруутын хэд хэдэн хувилбарыг гаргажээ. АНУ-ын ерөнхийлөгч Авраам Линкольн хүртэл тэр үед Хайрам Сиблид эн санааг ухаангүй зүйл, бүтсэн ч индианууд шугамыг нь тасдчихна гэж байжээ. Энэ төслийг 10 жил үргэлжилнэ гэсэн таамаг дэвшүүлж байв. Ажилчдын 2 бригад байгуулан ажлаа эхлэв. Анхны шонгууд 1861 оны 7 сарын 4-нд босгосон байлаа. Компаний ажилтан болох Крейтон, Гембелл нар нутгийн уугуул болох индиануудад уг холбооны шугамыг тэдний шүтээн болох Манитугийн сүнс , иймд хор хүргэж болохгүй гэж итгүүлж чаджээ. Өдөр бүр холбооны шугам нь 10-12 миллээр ахиж байв. Холбооны шугамыг Солт-Лейк сититэй 1861 оны 10 сарын 24-нд холбожээ. Энэ шугамыг байгуулахад ердөө 12 хоног зарцуулав. 2 хоногийн дараа засгийн газар Pony Express-ын үйл ажиллагааг зогсоож шинэ шуурхай шугамыг ашиглах болжээ. Western Union-ы шугам бүх америк даяар хэрсэн байлаа. Сибли Европруу Канад, Аляск, Берингийн хоолой, Сибириэр дамжуулан шугам тавих санаатай байв. Тэрээр өөрийн санаагаа Конгресст лоббидож мөн аляскийг оросуудаас худалдаж авах саналыг давхар тавьжээ. Сибли оросын тэр үеийн шуудан холбооны сайд Иван Толстойтой уулзан өөрийн шугам тавих саналаа тавьжээ. Гэхдээ Аляскаар шугам тавихад орос-америкийн хамтарсан Hudson Bay компани нь 6,0 сая ам.доллар нэхэмжилж байгаа гэдгээ ч уламжилжээ. Хариуд нь Иван Толстой “Бид ийм мөнгөөр Аляскийг бүхэлд нь танайд зарчихад болно” гэж дургуйгээ илэрхийлжээ. АНУ-д эргэж ирээд энэ тухайгаа ерөнхийлөгч Франклин Пирст мэдэгджээ. АНУ Аляскийн газар нутгийг 7,2 сая ам.доллароор худалдан авчээ. Энэ хэлэлцээрт ердөө 6хан 7 хоног зарцуулжээ. Даанч энэ хэлцэл хийгдсэний хэдэн сарын дараа английн 2 компани Атлантын далайн ёроолоор Европ хүртэл кабель тавьж дууссан байв. Европ руу цонх гаргах санаагаа орхисноор Western Union нь Америкийн зах зээл дэх үйлчилгээгээ өргөсгөхөөр болжээ. Western Union-ы анхны том төрийн биш харилцагчид нь төмөр замын компаниуд болон мэдээллийн агентлагууд юм. Western Union-ы ачаар Associated Press нь XIX эцэст америкийн мэдээллийн зах зээлд монопольт тэргүүлэгч байр суурьтай байв.
Биржийн код гаргасан нь
[засварлах | кодоор засварлах]XIX зууны дунд үед АНУ-д хөрөнгийн зах зээл хөгжиж эхэлжээ. Ялангуяа хурдан хөгжиж байгаа төмөр замын компаниудын үнэт цаасыг газар дээр нь хөрөнгийн бирж дээр худалддаг байв. Тэр үед Сибли ч гэсэн энэ чиглэлд сонирхож эхлэв. 1866 онд Сибли өөрийн инженерүүддээ биржийн үнэлгээний шуудангийн систем зохиолыг даалгажээ.Сиблигийн санаагаар ийм системийн ачаар хувьцаа эзэмшигчид болон хөрөнгө оруулагчид нь биржээс хэдэн мянган киллометрийн цаанаас тухайн үеийн үнэт цаасны үнийг мэдэх боломжтой юм. Энэ аргыг тэр жилдээ америкийн нэгэн хөрөнгийн бирж дээр нэвтрүүлжээ.
Анхны мөнгөн гуйвуулга
[засварлах | кодоор засварлах]Western Union-ы өөр нэг бүтээл нь цагийг синхронжуулсан явдал юм. Бүх Америк даяар 1 цаг үйлчилдэг байсныг Western Union санаачилжээ харин 1871 оны 10 сард дэлхийд анх удаа шуудангаар мөнгөн гуйвуулга хийжээ. 100 жилийн дараа мөнгөн гуйвуулга нь Western Union-ы гол орлого болов. Уг үйлчилгээнээс олсон ашиг санасныг бодвол илүү их байсан юм. эхний 9 сарын байдлаар ашиг нь 8,9 мянган ам.доллар, 1972 оны дүнгээр 58 мянган ам.доллар болжээ. 1872 онд 20 мянган удаагийн 1,6 сая ам.долларын мөнгөн гуйвуулга хийсэн бол 1876 онд 37.190 удаагийн 2624,0 мянган ам долларын гуйвуулга хийдэг байв. 1877 онд тус компани нь өрсөлдөгч The Atlantic and Pacific Company-ийн 75.202 ширхэг хувьцааг худалдан авснаар компанидаа нэгтгэж авчээ. Шуудан холбооны бизнесээ өргөжүүлэх зорилгоор 1884 онд Western Union бүх хөрөнгөө үнэлж хөрөнгийн бирж дээр хувьцаа гаргасан юм. Western Union-ы мэдэлд өмнөд, Хойд Америк, Атлантын далайг хэрсэн өргөн хүрээний шугам сүлжээ, автозам болон төмөр зам дагуух зочид буудлуудын сүлжээ, усан онгоцны нэг компани багтдаг байв. Тус компани нь америкийн анхны Dow Jones Transportation Average-ийн индекст багтжээ.
Нэвтрүүлсэн санаа, үйлчилгээ санаанууд
- 1914 онд хэрэглээний анхны төлбөрийн картууд гарав
- 1920 онд- салбар болон зарим компаниудыг нэгтгэсэн телетайп ашиглалтанд оров
- 1933 онд дуутай цахилгаан мэдээ бүтээв
- 1935 онд хот доторх анхны факсын үйлчилгээг нэвтрүүлэв
- 1943 онд хот доторх богино долгионы мэдээлэл солилцох арилжааны систем нэвтрүүлэв
Дайны үе
[засварлах | кодоор засварлах]Дэлхйин II дайны үед компанийн ихэнх ажилчид эрэгтэйчүүд байсан тул дайнд дайчлагджээ. Иймээс шинээр эмэгтэйчүүдийг ажилд сурган авч эхлэв. 1943 онд компани нь өөрийн эртний өрсөлдөгч болох Postal Telegraph-тай нэгджээ. Дайны үед Western Union-ы сүлжээгээр 314 сая үг дамжуулагджээ. Тус компани нь Лондон Вашингтоны засгийн газрын агентлагуудын хооронд тасралтгүй холбоогоор үйлчилж байв. 1944 онд 16 мянган удаагийн 716,0 сая ам долларын мөнгөн гуйвуулга явуулжээ. Дайнд оролцож буй цэргүүдийн ар гэрийнхэн тэдэнд мөнгө гуйвуулж, харин цэргийн албан хаагчид өөрийн гэр бүлийнхэн болон танилууддаа гуйвуулдаг байв.
Дайны дараах үе
[засварлах | кодоор засварлах]1950 оны дунд үе гэхэд цахилгаан шуудангийн бизнес нь Western Union-д их хэмжээний ашиг авчрахаа больжээ. Телексын аппарат нэг хэсэгтээ ашиг авчирч байсан факсын аппарат гарч ирснээс хойш алдагдалтай болж эхэлжээ. 1983 онд компанийн алдагдал 54,0 сая ам доллараас давав. Хэдэн жилийн турш компанийн мөнгөн гуйвуулгын салбар л ашигтай ажиллаж байв.
- 1958 он- харилцагчдын хооронд шууд телетайпын холбоо тогтоох телексийн аппаратыг ашиглалтад оруулав
- 1964- тив холбосон радиодолгион ашиглан богино долгион дамжуулан мэдээ дамжуулах систем ашиглалтад оров. Энэ нь шон дээр өлгөсөн шугам сүлжээг бүрэн орлосон юм.
- 1970 онд “Western Union Mailgram” нэртэй шинэ үйлчилгээ нэвтрэв. Энэ нь шуудангаар дамжуулсан мэдээг маргааш өдөр нь хүргэдэг үйлчилгээ юм.
- 1974 онд америк тивд анх удаа холбооны хиймэл дагуул “Вестар-1”-ийг хөөргөв.
- 1980 он- компанийн түүхэнд анх удаа мөнгөн гуйвуулгын орлого холбооны орлогоос давжээ.
- 1988 он- бизнес хөтлөх арга барил эрс хурдан өөрчлөгдөж байгаатай холбогдуулан том хэмжээний өөрчлөлт хийв. Энэ шаардлага нь тэр үед болж байсан технологийн олон өөрчлөлтүүдээс урган гарсан юм. “Western Union Telegraph Co” гэсэн компанийн нэрийг “Western Union Corp”болгон өөрчлөв.
- 1990 онд компани нь өөрийн бүрэн мэдэлдээ “Western Union Financial Services, Inc” нэртэй охин компани байгуулжээ. Энэ компани нь санхүүгийн шилжүүлэг хийх болон мэдээлэл дамжуулах үйлчилгээ үзүүлэх зорилготой юм.
- 1991 онд тус компани нь өөрийн өөрийн мэдэлд байгаа үр ашиг багатай зарим салбаруудаа “AT&T, GMHughes Electronics” болон бусад компаниудад худалджээ. Мөн тэр жилдээ компани нь өөрийн нэрээ “New Valley Corp.” нэрээр сольжээ. 1993 онд компани нь дампуурснаа зарласны дараа өөрийн “Western Union Financial Services Inc.” нэртэй охин компаниа “First Managment Corp.” нэртэй компаниуд 1,19 миллиард ам.доллароор заржээ.
- 1995 онд харин сүүлийн компанийг нь “First Data Corp.” компани 7,0 миллиард ам.доллараар худалдан авч “Western Union Financial Services” нь First Data-ийн охин компани болжээ.
- 1998 онд мөнгөн гуйвуулга хийдэг Western Union-ы цэгийн тоо бүх дэлхийн хэмжээнд 50 мянгад хүрчээ. Энэ нь дэлхийг хамарсан хамгийн том сүлжээ болсон юм. Коста-Рикад олон улсын гүйлгээний төвүүд нээгдэв. 2000 онд www.westernunion.com гэсэн веб-сайт ашиглалтад орж энэ сайтаар дамжуулан зарим орны харилцагчид өөрсдөө онлайнаар гуйвуулга хийж болдог болов.
- 2006 оны 10 сарын 2-нд компани нь First Data компаниас хамаарахгүйгээр өөрийн хувьцаагаа Нью-Йоркийн хөрөнгийн бирж дээр 765 сая энгийн хувьцаа борлуулжээ. Эхний өдрөө л хувьцааны үнэ 3,3% өсч 19,96 ам долларт хүрчээ.
- 2007 онд компани нь хувь хүмүүсийн хооронд 167,7 сая; хувь хүмүүс болон хуулийн этгээдийн хооронд 404,6 сая гуйвуулга хийжээ. Бүх дэлхийн хэмжээгээр “Алтан картны” эзэмшигч 9,5 сая хүнд хүрчээ.
- 2009 оны 2 сард Western Union компани Европын 7 оронд(Их Британи, Испани, Ирланд, Швед, Норвеги, Дани, Финлянд ) 10 гаруй мянган үйлчилгээний цэгтэй “Fexco” компанийн хувьцааг 100% 159,9 сая ам.доллароор худалдан авчээ.
- 2008 оны III улирлын мэдээгээр Western Union нь дэлхийн 200 гаруй оронд 365 мянга гаруй үйлчилгээний цэгтэй байжээ. 2007 оны орлого нь 4,9 тэрбум ам.доллар 572 сая гуйвуулга хийжээ.
Western Union Монголд
[засварлах | кодоор засварлах]Монгол улсад Western Union 1999 онд анх Голомт банктай хамтарч үйлчилгээгээ эхэлсэн. Одоогоор Хаан, Хас банкууд мөн мөнгөн шилжүүлгийн Western Union сүлжээнд нэгдэн орсон байна.