Гаадамбын Билгүүдэй
Гаадамбын Билгүүдэй нь Монгол Улсын ШУА-ын Хэл Зохиолын хүрээлэнгийн эрдэмтэн, доктор (Ph.D), профессор бөгөөд Монголын Нууц Товчоо судлалаар мэргэшсэн судлаач төдийгүй БНМАУ-ын нэрт эрдэмтэн Шанжмятавын Гаадамбын хөвүүн юм.
Намтар
[засварлах | кодоор засварлах]Г.Билгүүдэй нь Ш.Гаадамба гуайн зургаан хүүхдийн тав дахь хүүхэд бөгөөд гурван эгч, нэг ах, нэг эрэгтэй дүүтэй. 1989 оноос хойш ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнд эрдэм шинжилгээний ажлыг «Монголын нууц товчоон»-ы судлал, Монголын эртний уран зохиолыг судалсан Ц.Дамдинсүрэн, Ш.Гаадамба нарын намтар, эрдмийн ажлын судлал, Утга зохиолын онол, уран сайхны шүүмжлэлийн түүх гэсэн үндсэн гурван чиглэлээр хийж ирсэн.[1] Их Сургуульд “Монголын эртний уран зохиол”, “Дорно дахины уран зохиол”, “Өрнө дахины уран зохиол”, “Орчуулгын онол”, “Харьцуулсан аман зохиол”, “Уран сайхны шүүмжлэлийн түүх” зэрэг утга зохиолын онол, түүхийн хичээлийг үр бүтээлтэй зааж ирсэн болно. 2007 онд уран сайхны шүүмжлэлийн түүхийн хичээлд зориулан «Өрнө дахины уран сайхны шүүмжлэлт сэтгэлгээний тойм» гэсэн сурах бичгийг хэвлүүлэв. Уран зохиолын онолын судалгааны хүрээнд манай улсад Өрнө болон Дорнын уран сайхны шүүмжлэлт сэтгэлгээний талаар бие даасан бүтээл хараахан гараагүй байсан орон зайг нөхөн гарсан энэхүү ном эрдэмтэн, судлаачдын зүгээс өндөр үнэлэгдэж байна. Өрнө дахины уран сайхны шүүмжлэлт сэтгэлгээний түүхэн хөгжил, онолын сэтгэлгээ, баримтлал, дэг сургуулиудын үзлийн харилцан уялдаа холбоо, үүссэн бий болсон нөхцөл, он дараалал, учир шалтгааныг цэгцтэйгээр тоймлон анх удаа бүрэн хэмжээгээр нь дэлгэрэнгүй гаргаж тавьсан тус бүтээл нь утга зохиолын мэргэжилтэн, оюутан залуус болон уран зохиол сонирхогчдын өргөн хүрээнд зориулсан бөгөөд үүнийг 2018 онд “Утга зохиолын судлал шинжлэл” цувралын 19 дүгээрт «Өрнө дахины уран сайхны шинжлэлт сэтгэлгээний тойм» нэрээр дахин хэвлэсэн.[1]
“Монголын нууц товчоон” судлалаар мэргэшин судалгааны 17 ном, эрдэм шинжилгээний 38, эрдэм шинжилгээ сурталчилгааны 52 өгүүлэл бичиж хэвлүүлсэн, олон жил үр бүтээлтэй ажиллаж монголын эртний уран зохиолын дурсгал “МНТ” судлал, академич, ардын уран зохиолч Ц.Дамдинсүрэн болон эрдэмтэн зохиолч Ш.Гаадамбын амьдрал уран бүтээлийг судлах, монгол утга зохиолын соёлын өвийг цуглуулах, сурталчлах, хойч үед өвлүүлэх, хамгаалан хөгжүүлэхэд чухал хувь нэмэр оруулсаар яваа манай шилдэг эрдэмтэн мөн.[1]
Албан тушаал
[засварлах | кодоор засварлах]1989 оноос ШУА-ын Хэл зохиолын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан
1996 оноос Хэл зохиолын хүрээлэнгийн Ц.Дамдинсүрэнгийн гэр музейн эрхлэгч
2017 он - 2021 он: ШУА-ын Хэл зохиолын хүрээлэнгийн захирал
2021 оноос Хэл зохиолын хүрээлэнгийн Утга зохиол судлалын салбарын эрхлэгч
Бүтээл
[засварлах | кодоор засварлах]Ном
[засварлах | кодоор засварлах]1998 онд Ц.Дамдинсүрэнгийн гэр музейн монгол номын бүртгэл (каталоги)
2004 онд Шанжмятавын Гаадамба
2009 онд Ш.Гаадамба: Санаа сэтгэлийн орчлонг сайхан болгох хөдөлмөр (Илтгэл, дурсамжийн эмхэтгэл)[1]
2014 онд Шанжмятавын Гаадамба. Утга зохиолын онолын товч. Утга зохиолын онолын үндэс
2018 онд Ц.Дамдинсүрэнгийн гэр музейн монгол ном судрын бүртгэл
2018 онд Ц.Дамдинсүрэнгийн гэр музейн төвд ном судрын бүртгэл
2018 онд Ц.Дамдинсүрэнгийн гэр музейн ховор нандин номын тухай[1]
2021 онд Монголчуудын аман уламжлал ба Монголын нууц товчоо
Холбоотой хуудас
[засварлах | кодоор засварлах]Эшлэл
[засварлах | кодоор засварлах]- ↑ 1.0 1.1 1.2 1.3 1.4 "ДОКТОР, ПРОФЕССОР Г.БИЛГҮҮДЭЙ "Ц.ДАМДИНСҮРЭНГИЙН НЭРЭМЖИТ ШАГНАЛ" ХҮРТЛЭЭ". inll.ac.mn. Archived from the original on 2022-02-10. Татаж авсан: 2023-12-09.