Jump to content

Ганзоригийн Ганхуяг

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Ганзоригийн Ганхуяг нь Хөвсгөл аймгийн Галт сумын харьяат, үндэсний бөхийн улсын харцага цолтой бөх.

Улсын наадмын дэвжээнд

[засварлах | кодоор засварлах]
Он Амжилт Бөхийн тоо
2001 АХ-ын 80 жилийн ойн баяр наадамд улсын заан Д.Мягмараар дөрөв, улсын заан С.Хүрэлбаатараар тав, аймгийн арслан (улсын начин) Н.Бүрэнбаатараар зургаа даван шөвгөрч "Монгол улсын өсөх идэр начин" цол хүртсэн. 1024
2004 Ерөнхийлөгчийн зарлигаар "Монгол улсын харцага" цол хүртсэн. N/A
2004 АХ-ын 83 жилийн ойн баяр наадамд аймгийн арслан Г.Батпүрэвээр дөрөв, улсын начин (улсын заан) Ц.Магалжаваар тав даван шөвгөрч чимэг нэмсэн. 512
2006 АХ-ын 85 жилийн ойн баяр наадамд аймгийн арслан Ё.Эрдэнэжаргалаар дөрөв, аймгийн арслан Р.Түвшинбаатараар тав, улсын харцага Л.Пүрэвжаваар зургаа даван шөвгөрч "Үнэн зоригт" чимэг нэмсэн. 1024

Аймгийн наадмын дэвжээнд

[засварлах | кодоор засварлах]
Он Амжилт Бөхийн тоо
1997 Сүхбаатар аймгийн баяр наадамд аймгийн заан Д.Энхнарангаар долоо даван түрүүлж "Аймгийн арслан" цол хүртсэн. 128

Босоо Хөх Монгол

[засварлах | кодоор засварлах]

Ганхуяг 2018 оны 9 сарын 26-нд "Босоо Хөх Монгол" ТББ-ын тэргүүнээр сонгогдсон[1].

  1. Харцага Г.Ганхуяг “Босоо хөх Монгол” ТББ-ын тэргүүн болжээ (zindaa.mn)